| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2334000300269 |
| Дугаар | 2026/ДШМ/10 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/10
2026 01 29 2026/ДШМ/10
Т.О, Б.Б, Ч.Т, М.Б нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мөнхтайван
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.У, түүний өмгөөлөгч Ж.Дамбажийжин, Н.Дэмбэрэлдагва
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, түүний өмгөөлөгч С.Б
Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан
Шүүгдэгч Б.Б, Ч.Т нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
........ сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 20...оны ... дугаар сарын ..-ны өдрийн 20.../ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Т.О, Б.Б, Ч.Т, М.Б нар М.Бнарт холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ч.Т, 19.. оны 8 дугаар сарын 13-ны өдөр ........... аймгийн ............ суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй..........-д уурхай хариуцсан дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ............ дүүрэг, ......... дүгээр хороо............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ................
2. Б.Б, 19... оны 10 дугаар сарын 13-ны өдөр ...... хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй..........-д үйлдвэр хариуцсан дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух хаягтай, урьд нь ........ аймгийн Сум дундын шүүхийн 20.... оны ... дугаар сарын 11-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, регистрийн дугаар: ..........
3. М.Б, 19.. оны 3 дугаар сарын 15-ны өдөр ..... аймгийн ......... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............ аймгийн ......... сумын ............ оршин суух хаягтай, урьд нь ......... сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.......оны ...... дүгээр сарын 09-ний өдрийн ........ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .......
4. Т.Т, 19..... оны . дугаар сарын 15-ны өдөр ...... төрсөн, .........настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй..........-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ...............
5. Ч.Т, Б.Б нар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ....... аймгийн ............ сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр .......... гэх газарт үйл ажиллагаа явуулах .......... ХХК-ийн боржин чулуун уурхайд уурхайн даргаар ажиллахдаа, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3-т заасан "...үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээллэх, хамтран ажиллах" гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан "...ХАБЭА инженер ажлын байран дээр байгаагүй тохиолдолд орлож зааварчилгаа өгөх" гэсэн гүйцэтгэх үндсэн чиг үүргийн заалтуудыг тус тус зөрчиж, үндсэн чиг үүргээс өөр ажил гүйцэтгүүлэх үүрэг туслах ажилтан Б.Б-т өгч яллагдагч Б.Бнь Хөдөлмөрийн аюупгүй байдап, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн", мөн зүйлийн 18.2.2-т заасан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх заалтыг зөрчиж, шинээр ажилд орж байгаа иргэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан "Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг дадлагатай болно" гэсэн заалтын дагуу ковш жолоодох эрх аваагүй, ачигчийн аюулгүй ажиллагааны дүрэм "шанаган дээр хүн зогсоож өргөхийг хатуу хориглоно" гэсэн заалтыг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан "Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх" гэсэн заалтыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд Б.Бнь амь хохирогч туслах ажилтан М.Б-г суулган хөдөлсний улмаас хаягдал боржин чулуу гаргадаг туннелийн канвер, авто ачигчийн шанага хоёрын хооронд М.Б-г нь хавчуулагдан нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
Т.О нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед ...... аймгийн .......... сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр .........гэх газарт үйл ажиллагаа явуулах "........." ХХК-ны боржин чулуун уурхайд гүйцэтгэх захирлаар ажиллахдаа, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна", мөн хуулийн 27.2-т "Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.", мөн хуулийн 27.5-д Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ...чиг үүргийг тусгана, мөн хуулийн 28.1-д Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 28.1.3-т хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, 28.1.4-д ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 28.1.8-д аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчиж, авто ачигчийн шанаганд Б.Бнь амь хохирогч туслах ажилтан М.Б-г суулган хөдөлсний улмаас хаягдал боржин чулуу гаргадаг туннелийн канвер, авто ачигчийн шанага хоёрын хооронд М.Б-г нь хавчуулагдан нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
6. Төв аймгийн прокурорын газраас Т.О, Б.Б, Ч.Т, М.Б нар М.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
7. Анхан шатны шүүх: “Шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,
Шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Бнарыг тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Оыг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, ....... дүүргээс гарахыг хориглож, шүүхээс тогтоосон ......... дүүргийн нутаг дэвсгэр дотор чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоож,
Шүүгдэгч Т.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, шүүхээс шүүгдэгч Т.От оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Бнарыг тэнссэн ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,
Эрүүгийн ............ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Т, М.Б, Б.Б нар бусдад төлөх төлбөргүйг, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 99.000.000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үйлдвэрийн ослын улмаас амь хохирогч нь амь насаа алдсан байх тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, насанд хүрээгүй хүүхдэд нь 18 нас хүртэл нь сар бүр 450.000 төгрөг тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх тус шийтгэх тогтоолоор шүүгдэгчдийг гэм буруутайд тооцсон нь зөв. Харин шүүгдэгч нарт маш хөнгөн ял оногдуулсан болон хохирот бидэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлээгүйд ихээхэн гомдолтой байна...Би ханиа, хүүхдийнхээ эцгийг, өрх гэрээ тэжээдэг ганц хүнээ энэ хариуцлагагүй хүмүүсээс болж алдсан төдийгүй маш их хохирол амсчихаад яаж амьдрахаа мэдэхгүй байж байна. Гэтэл шүүгдэгч М.Боос бусад нь өөрсдийгөө ямар ч буруугүй мэтээр хэлж байгаад би тун их гайхаж гомдож байна. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ял илэрхий хөнгөдсөн гэж үзэж байна. Улсын яллагчаар оролцсон прокурор шүүгдэгч нарт тус бүрт нь 2 жил хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх огт харгалзсангүй.
Улсын яллагч Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу 66 сая төгрөгийг надад олгуулах санал гаргасан. Гэтэл шүүх хуулийн дагуу гаргасан миний нэхэмжлэлийг амь хохирогчийн цалингийн баримт байхгүй гэсэн өчүүхэн зүйлээр хаацайлан ханган шийдвэрлэхээс төвөгшөөсөн. Гэтэл хэрэгт амь хохирогчийн цалингийн хэмжээг нотлох банкны дансны хуулгууд хангалттай байгаа.
Эдгээр байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэв.
9. Шүүгдэгч Т.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж 01/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлээр шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Уг хэрэг гарсан өдөр би тушаал гаргаж компанийхаа 10 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Кэмп дээр нэгч ажилтан үлдээлгүй арга хэмжээнд оролцуулхыг Б.Б-д даалгасан байсан ч, талийгаач болон Батзориг нар арга хэмжээнд өмсөх хувцас байхгүй гэдэг шалтгаанаар үлдсэн байсныг миний хувьд мэдээгүй байсан. Золгүй осол гарсан өдөр бүх ажилчдыг цалинтай амраах захирлын тушаал гарсан байхад, Б.Б болон Ч.Т нар компанийн чулуун бүтээгдхүүн үйлдвэрлэлтэй ямар ч холбоо байхгүй, заавал хийх шаардлагагүй зүйлийг Батзоригоор гүйцэтгүүлсэн нь энэхүү осол гарах шалтгаан болсон байдаг.
Намайг хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр буруутгаж байгаа. Би гүйцэтгэх захирлын хувьд 2022 оны 4 сарын 01-ний өдөр ..........г .........ХХК-ийн ХАБ-р томилж өндөр шаардлага тавьж ажиллуулж байсан. Н.М нь ХАБ-аар маш сайн ажиллаж байсан бөгөөд тухайн үед буцаж ирнэ гэж надад амлаад явсан учир халах тушаал гаргаагүй байсан. Сүүлд Ч.Таас хэдэн сая төгрөг зээлээд, буцааж төлөөгүй, түүний улмаас буцаж ирээгүй болохыг нь мэдсэн. Тухайн үед Ч.Т, Б.Б нарын ажлын хуваарт ХАБ байхгүй тохиолдолд ажилчдад ХАБ заавар өгч ажиллуулах үүрэг тусгагдсан байдаг. Тухайн үед амаар зааварчилгаа өгч байсан ч ХАБ-ын дэвтэрт үргэлжлүүлэн хөтлөөгүй байсан байна. Миний бие тухайн осол гардаг өдөр ажил үүргийн ямар ч заавар хэн нэгэн рүү өгөөгүй, бусдын амь насыг хохирооход чиглэсэн үйлдэл хийгээгүй болно. Гүйцэтгэх захирлын хувьд ямар нэг тушаал гаргаж, мэргэжпийн үнэмлэх байхгүй Батзоригт техник барих эрх өгөөгүй, хэн нэгэнд амаар болон бичгээр тушааж техник бариулж байгаагүй. Батзоригийн ажил үүрэг нь боржин чулууг дрильдэж нүхлэж гадаслах, лантуудаж хуваах байсан. Ажилтан Батзоригийн дур мэдэж техник барьж бусдын амь насыг болгоомжгйүгээр хохироосон хэрэг болсон.
Миний хувьд осол гарсны дараа гүн эмгэнэл илэрхийлж Баянхонгор аймаг руу, талийгаачийн ар гэр рүү 4 хүнтэй баг томилж явуулж бүх зардлыг гаргаж ажил явдлыг нь хийхэд тусласан. Мөн тухайн үед нэхэмжилсэн төлбөрүүдийг төлж барагдуулсан. ....... Группын хувьд 140 гаран ажилчидтай цалин хөлс, тэдгээрийн гэр бүлийн амьдрал ахуй, нийгмийн асуудал нь миний үйл ажиллагаа, үүрэг хариуцлагатай шууд холбоотой байдаг. Анхан шатны шүүхийн ял шийтгэл нь нийт компанийн үйл ажиллагаа болон санхүүг доголдуулж, ажилтнуудын амьдралд сөргөөр нөлөөлж, улсад тогтмол төлдөг татвар болон cap бүр төлдөг өндөр хэмжээний зээлийн төлөлтөнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Иймд дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж намайг цагаатгаж өгнө үү” гэв.
10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Мөнхтайван тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдол гаргасан байна. Тус хэргийг анхан шатны шүүхээр хэдэн цагийн турш хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэсэн бөгөөд миний зүгээс 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан, шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулсан.
Цалин хөлстэй холбоотой нэхэмжилсэн мөнгөн дүнг миний саналаар шийдвэрлээгүй гэх боловч уг асуудлыг шүүх нотлох баримтын хүрээнд үндэслэлтэйгээр шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хязгаарлаагүй бөгөөд иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн.
Шүүгдэгч Т.Оын давж заалдах гомдлын хувьд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Ажил олгогч нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлээгүй, эрүүл ахуйн инженер ажиллуулаагүй нөхцөл байдал тогтоогдсон.
Түүнчлэн тухайн өдөр ажлын өдөр байгаагүй, тушаал гаргаагүй гэх үндэслэлээр буруутгаагүй. Харин байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүйгээс хүний амь нас хохирсон нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Энэхүү хэрэгт яллах дүгнэлт 4 удаа үйлдэгдэж, 3 удаа анхан шатны шүүхээр, 2 удаа давж заалдах шатны шүүхээр тус тус хэлэлцэгдсэн. Иймд талуудын гаргасан давж заалдах гомдлууд нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүх хуралдааны танхимд шүүгдэгч Т.О өөрөө мэдүүлэг өгөхдөө “хохирлын мөнгийг бүрэн төлсөн” гэж тайлбарлаж байна...Хүний амь насыг хохироосон атлаа зөвхөн оршуулгын зардалд 15.000.000 төгрөг өгсөн. Гэтэл “оршуулгын зардлыг өгсөн, ингэснээр бүх хохирлыг барагдуулсан” гэсэн агуулгатай тайлбар хийж байна. Хүний амь насыг мөнгөөр хэмжиж, зөвхөн оршуулгын зардлаар үнэлж болох уу. Амь хохирогч нь ар гэрийнхээ амьдралыг авч явдаг ноён нуруу байсан. Өнөөдөр 2 хүүхэдтэй эмэгтэй хүн нөхрөө алдчихаад, сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй шүүх хуралдаанд уйлаад ярьж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 700 километрийн холоос 3 жил үргэлжилж байгаа шүүх хуралдаанд өөрөө ирж оролцож байна. Т.О захирал болон тухайн компанийн зүгээс Хөдөлмөрийн хуульд заасан нөхөн төлбөр, 36 сарын тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл компанийн зүгээс манай үйлчлүүлэгчтэй ярилцахдаа “....санаатай биш, санамсаргүй тохиолдлоор ийм зүйл болчихлоо” гэх зэргээр хэлж, санаа тавьж байгаа мэт боловч өнөөдрийг хүртэл бодит арга хэмжээ аваагүй...Энэ нөхцөл байдалд миний үйлчлүүлэгч үнэхээр гомдолтой байгаа...Осол нь Б.Б захирлын хариуцсан үйлдвэрийн хэсэгт гарч, хүний амь нас хохирсон бөгөөд уг осол нь Ч.Т захирлын хариуцсан техникээс шалтгаалсан шалтгаант холбоотой байна. Т.Оын хувьд уул уурхайн олборлолт нь өөрөө хүнд нөхцөлтэй ажил бөгөөд хүний амь эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй...хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2022 оны 9 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер тогтвортой ажиллаагүй нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаатай холбоотой өдөр тутмын, сар, жилийн төлөвлөгөө, сургалт зохион байгуулсан, зааварчилгаа өгсөн талаарх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй.
... Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 14 тоот тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан мөрдөх журам”-д зааснаар ажилтны ажилдаа явах, ажлаасаа буцах маршрут, цаг хугацаа, минутыг тогтоож болох нөхцөлд үйлдвэрлэлийн осолд хамааруулж үзэх зохицуулалттай. Иймд “амралтын өдөр байсан”, “тушаал гаргасан” гэх үндэслэл нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...анхан шатны шүүх 3 шүүгдэгчийн гэм бурууг зөв, үндэслэлтэйгээр бүрэн тогтоож шийдвэрлэсэн гэж үзэж байна...Анхан шатны шүүхийн гэм бурууг тогтоосон дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ амь хохирогчийн тогтмол 800,000 төгрөгийн цалинтай байсан нь хавтаст хэрэгт тодорхой байх тул хохирлын мөнгийг эрүүгийн хэрэгт хамтад нь шийдвэрлэж өгнө үү...” гэв.
12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Нэгдүгээрт, шүүгдэгч Т.Оын хувьд компанийн захирлын албан тушаал хашиж байсан хүнийхээ хувьд өөрийн доор ажиллаж буй хүмүүс ямар ажил, үүрэг гүйцэтгэх, ямар дүрэм журам мөрдөх ёстой талаар зохих хяналт тавьж, удирдан зохион байгуулах үүргээ хангалттай биелүүлээгүй улмаас хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Ийм нөхцөлд компанийн удирдлагын хувьд Т.О захирал хариуцлага хүлээх ёстой.
Хоёрдугаарт,...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-т заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Талийгаач нь сард 800,000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд уг орлогыг гэр бүлийн гишүүдэд хуваарилан тооцож, хуульд заасан журмаар хохирлын хэмжээг тодорхойлсон. Энэ нь ямар нэгэн эргэлзээ үүсгэх асуудал огт биш юм. Мөн уг осол нь үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны 36 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Үүний дүн нь 64,800,000 төгрөг болж байна. Энэ талаар нотлох баримт байхгүй гэх үндэслэл байхгүй бөгөөд хуульд шууд заасан заалт юм. Гэтэл анхан шатны шүүх эдгээр асуудалд хэт хөнгөн, бодит бус байдлаар хандаж, хохирогчийн эрхийг сэргээх, бодит хохирлыг нөхөн төлүүлэх үүргээ биелүүлээгүй. Шийтгэх тогтоолд дурдсан хохирол төлүүлэхтэй холбоотой заалтыг хэрэгжүүлээгүй нь хохирогч талын гомдлын үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
13. Шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хавтаст хэргээс харахад шүүгдэгч М.Боос шууд зааварчилгаа авсан эсэх, тухайн Ковш болон бусад объектод үүрэг, даалгавар өгсөн эсэхийг огт асуусан зүйл алга. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан байдлаар “.......” компани хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байгаа эсэх талаар зөвхөн шүүгдэгч М.Бийн мэдүүлэгт үндэслэсэн бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хувцас хэрэглэл, аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан нь буруу гэж үзэж байна. Мөн тухайн өдөр болсон нөхцөл байдал, шүүгдэгч М.Бболон амь хохирогч нарын авсан үүрэг даалгавар нь биелэгдэх шинжтэй бус байсан. Учир нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирлын 22/10 дугаартай тушаалаар тухайн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Захирлын тушаалаар тухайн ажлын өдрийг амралтын өдөр болгон үүрэг болгож албажуулсан асуудал байгаа. Тиймээс энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч дүгнэх хэрэгтэй. Шүүгдэгч Т.Оын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер авахаар зар тавьж байсан эсэх талаар холбогдох мэдээллийг “Зангиа.мн” сайтаас авсан. “.......” компаниас хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер авах ажлын зарыг 2022 оны 01 сарын 26-ны өдөр тавьсан бөгөөд 113 хүн холбогдож, анкет, CV-ээ танилцуулсан байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 226 хүн CV-ээ илгээсэн нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна. Иймээс уг хэрэгт шүүгдэгч Т.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болох уу, үгүй үү гэдэг нь эргэлзээтэй байна гэдгийг хэлмээр байна...” гэв.
14. Шүүгдэгч Б.Б, Ч.Т нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний бие өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.............сум дундын анхан шатны шүүхийн 20...... оны ......... дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/........... дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус зөрчсөн...хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, арга, мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгааныг тодорхой тогтоогоогүй...Хавтаст хэрэгт Ч.Т, Б.Б нарын хэн нь тухайн үүрэг даалгаврыг өгсөн эсэх нь тодорхой бус байна. Эдгээрийг ялгаж зааглаагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Тухайн гэмт хэрэг хэний гэм буруутай үйлдлээс үүдэлтэйг тодорхой тогтоогоогүй байна...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Т.О, Б.Б, Ч.Т, М.Б нар М.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянан үзлээ.
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтын талаар: “...шүүгдэгч Ч.Т, Б.Б нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ......... аймгийн ......... сумын ......... 1 дүгээр багийн нутаг дэвсгэр .......... гэх газарт үйл ажиллагаа явуулах .......... ХХК-ийн боржин чулуун уурхайд уурхайн даргаар ажиллахдаа, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 заасан “үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах” гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан ХАБЭА инженер ажлын байран дээр байгаагүй тохиолдолд орлож зааварчилгаа өгөх” гэсэн гүйцэтгэх үндсэн чиг үүргийн заалтуудыг тус тус зөрчиж, үндсэн чиг үүргээс өөр ажил гүйцэтгүүлэх үүрэг туслах ажилтан Б.Б-т өгч, шүүгдэгч Б.Бнь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл эхуйн шаардлага, стандарт, дүрэм, технолгийн горимыг чанд мөрдөх ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн”, мөн зүйлийн 18.2.2 заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх” заалтыг зөрчиж, шинээр ажилд орж байгаа иргэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 заасан “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг дадлагатай болно” гэсэн заалтын дагуу ковш жолоодох эрх аваагүй, ачигчийн аюулгүй ажиллагааны дүрэм шанаган дээр хүн зогсоож өргөхийг хатуу хориглоно” гэсэн заалтыг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 заасан “Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд Б.Бнь амь хохирогч туслах ажилтан М.Б-г суулган хөдөлсний улмаас хаягдал боржин чулуу гаргадаг тунелын канвер, авто ачигчийн шанага хоёрын хооронд М.Б-г нь хавчуулагдан нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
шүүгдэгч Т.О нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед .......1 дүгээр багийн нутаг дэвсгэр .......... гэх газарт үйл ажиллагаа явуулах .......... ХХК-ийн боржин чулуун уурхайд гүйцэтгэх захирлаар ажиллахдаа, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна”, мөн хуулийн 27.2 “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна”, мөн хуулийн 27.5. “Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар.... чиг үүргийг тусгана”, мөн хуулийн 28.1. Ажил олгогч. нь дараах үүрэгтэй байна. 28.1.3. “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4 “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8. “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд Б.Бнь амь хохирогч туслах ажилтан М.Б-г суулган хөдөлсний улмаас хаягдал боржин чулуу гаргадаг тунелын канвер, авто ачигчийн шанага хоёрын хооронд М.Б-г нь хавчуулагдан нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон...” нь тогтоогдсон гэж мөн шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б, Т.О нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 “Үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх...” хяналт тавьж ажиллах мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд “ХАБЭА инженер ажлын байран дээр байгаагүй тохиолдолд орлож зааварчилгаа өгөх” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчиж, үндсэн чиг үүргээс өөр ажил гүйцэтгүүлэх тухай үүрэг өгснөөс туслах ажилтнаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Бнь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2 болон мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.2.7 заалтуудыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд суулган хаягдал боржин чулуу гаргадаг тунель рүү орсны улмаас М.Б-г нь хавчуулагдан нас барж, хүний амь нас хохирсон үйл баримтыг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх “...авто ачигчийн шанаганд М.Бнь амь хохирогч туслах ажилтан М.Б-г суулган хөдөлсний улмаас хаягдал боржин чулуу гаргадаг тунелын канвер, авто ачигчийн шанага хоёрын хооронд М.Б-г нь хавчуулагдан нас барсан, ...Ч.Т, Б.Б, М.Б, Т.О нар нь авто ачигчийн шанаганд суулган хаягдал боржин чулуу гаргадаг тунель рүү орсны улмаас М.Б-г нь хавчуулагдан нас барсан...” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасантай нийцээгүй байна.
3. Түүнчлэн шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Бнарын болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Учир нь хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг бусад ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэх гол шинж нь гэм буруугийн хэлбэр юм. Хүний амь насыг хохироосон гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэгээрээ бусад ойролцоо төрлийн гэмт хэргүүдээс ялгагдана.
Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг мэдсэн хэдий боловч түүнийг бий болгохгүй байж чадна гэж өөртөө найдсан, эсхүл үйлдлийнх нь улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой, боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн байдгаараа онцлогтой.
4. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийн талаар анхан шатны шүүх шийдвэртээ заавал тусгах учиртай.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ялыг ялгамжтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Ч.Т, Б.Б, М.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.
Ингэхдээ яагаад шүүгдэгч нарт ялгамжтайгаар ял оногдуулах болсон үндэслэлээ тодорхой заагаагүй байгаа тул шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
5. Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх бөгөөд давж заалдах шатны шүүх залруулж өөрчлөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Т.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
7. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.О, Б.Б, Ч.Т, М.Б нар М.Бнарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ