Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2025/00307

 

 

 

2025 09 10 315/ШШ2025/00307

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, *******,

Хариуцагч: ******* 3 дугаар баг,*******,******* тоот хаягт оршин суух, ******* холбогдох,  

Түрээсийн гэрээний үүрэгт 1,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь иргэн өөрийн эзэмшлийн 4 ханат гэрийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай төлбөрийг сар бүрийн эхэнд төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээг хийсэн. Удаа дараа төлбөрөө төлөхийг шаардахад цалингаа орж ирэхээр өгнө гэсээр одоог хүртэл энэ авлага барагдаагүй тул гэрээний дагуу 2024 оны түрээсийн төлбөр 300,000 төгрөг, 2025 оны 1-3 сарын түрээсийн гэрээний төлбөр 1,350,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөгийг эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нэхэмжлэлийн шаардлага 1,650,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2025 оны 8 дугаар сарын 20-нд 650,000 төгрөг, 9 сарын 20-ны дотор үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч төлбөрийг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага түрээсийн гэрээний үүрэгт 1,650,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 20-нд 650,000 төгрөг, 9 сарын 20-ны дотор үлдэгдэл 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч той тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,350 төгрөгийн тал хувь 20,675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 20,675 төгрөгийг хариуцагч эс гаргуулж нэхэмжлэгч -т олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* түрээсийн гэрээний үүрэгт 1,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 20-нд 650,000 төгрөг, 9 сарын 20-ны дотор үлдэгдэл 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,350 төгрөгийн тал хувь 20,675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 20,675 төгрөгийг хариуцагч эс гаргуулж нэхэмжлэгч -т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН