| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00320/И |
| Дугаар | 315/ШШ2025/00306 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2025/00306
2025 09 10 315/ШШ2025/00306
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* төв байранд байрлах, *******,
Хариуцагч: *******,******* хаягт оршин суух, ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,909,569.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Түмэн-Өлзий нь Голомт банктай цахимаар ЗГ-R001322867 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1235159267 тоот зээлийн данс үүсгэн 9,570,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Иймд *******гөөс зээлийн гэрээний үүрэгт 10,295,808.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нэхэмжлэлийн шаардлага 10,295,808.04 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор сар бүр 500,000 төгрөгөөр нийт 7 сарын хугацаанд 3,500,000 төгрөгөөр төлж барагдуулж, үлдэгдэл 6,795,808.04 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэх саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч дээрх төлөх хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,909,569.09 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 8,909,569.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор сар бүр 500,000 төгрөгөөр нийт 7 сарын хугацаанд 3,500,000 төгрөгөөр төлж барагдуулж, үлдэгдэл 6,795,808.04 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,683 төгрөгийн тал хувь 89,841.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 89,841.5 төгрөгийг хариуцагч *******гөөс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,909,569.09 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор сар бүр 500,000 төгрөгөөр нийт 7 сарын хугацаанд 3,500,000 төгрөгөөр төлж барагдуулж, үлдэгдэл 6,795,808.04 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,683 төгрөгийн тал хувь 89,841.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 89,841.5 төгрөгийг хариуцагч *******гөөс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН