Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2025/00292

 

 

2025  09  02  315/ШШ2025/00292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаат аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, утас *******,*******

Хариуцагч: *******,******* гэх газар нутаглах, утас *******,******* холбогдох,

Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Д.Зулаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээж маань 15 хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн. Хамгийн бага нь бид хоёр. Би усны аж ахуйд ажилладаг байсан. Харин нь аав, ээжийгээ асардаг байсан. Ээж 2004 онд, аав 2008 онд бурхан болсон. Аав, ээж маань амьдарч байсан өмчлөлийн газраа д өгсөн. Хариуцагч 2024 оноос хойш хашаанд нь оруулахгүй, өмчлөлийн гэрчилгээ болон гэр, дулаан хувцсыг нь авъя гэхээр өгөхгүй өнөөдрийг хүрсэн. нь хань ижил байхгүй, архины хамааралтай болсон. Эрхээ хамгаалах чадваргүй, зожигдуу болсон. тай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өмчлөгч өөрт ногдох хэсгээс худалдах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн ******* нэгж талбарын дугаартай 1178 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгчөөр г нэмж оруулсан. нь анх малчны зээл авах гэсэн юм. Гарын үсэг зураад өг гэж хэлсэн тэгээд нотариат дээр очиж гарын үсэг зурсан гэдэг. Ямар гэрээн дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. нь надад газрын төлбөр гэж 1,000,000 төгрөг өгөөгүй. Би газрынхаа талыг д зараагүй, би тухайн үед нугасны ус авхуулаад эмнэлэгт хэвтэж байхад намайг нотариат руу авч явж гарын үсэг зуруулсан. Би энэ гэрээг одоо хууль бус гэж үзэж байна. Миний газрын талыг намайг хуурч авсан, надад газрын төлбөр гэж өгөөгүй. нь миний газрын талыг авах гэрээнд гарын үсэг зуруулснаасаа хойш хашаанаас хөөж, бүр оруулахгүй байгаа. Одоо газаргүй, гэр оронгүй болоод байна гэж тайлбарладаг. Иймд гийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Өмчлөгч өөрт ногдох хэсгээс худалдах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Садан төрлийн холбоотой хүмүүс газрын маргааны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. нь архины хамааралтай, эрх зүйн чадамжтай эсэх нь эргэлзээтэй хүн байдаг. Нэхэмжлэгч нь үеэл дүү хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тухайн газраа эрх шилжүүлэх гэрээг байгуулж нотариатаар батлуулсан. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үед хариуцагч малчны зээл авах гэж байгаа тул шилжүүлээд өгөөч гэсний дагуу шилжүүлсэн гэдэг. Би бол өөрт байгаа ганц эд хөрөнгөө шилжүүлэх ёсгүй гэж 02 дугаар сарын 14-ний өдөр хийсэн энэ гэрээг хүчингүй болгож өгөхийг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн дүү боловч ерөнхий нөхцөл байдлыг сайн ярьж чадахгүй байна. Ямар гэрээ байгуулсан, хэдэн төгрөг авсан гэдгийг шүүхэд бүрэн дүүрэн хэлж чадаагүй. Хариуцагч 1,000,000 төгрөг өгөөд, гэрээгээ байгуулсан гэж ярьж байгаа боловч архины хамааралтай хүнд бэлэн 1,000,000 төгрөг өгсөн байгаа нь хуурч, мэхлэх зорилгоор гэрээ байгуулсан нөхцөл байдал харагдаж байна. Тухайн маргалдаж буй газрын хувьд А зэрэглэлд хамаарах газар гэж үзэж, үнэлгээ гараагүй ч 1,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний газар биш гэдгийг хэргийн оролцогчид мэдэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд оролцъё гэхээр үйл явдлаа санадаггүй. Тиймээс өөрийн дүү *******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оруулсан.Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлийн талаар заасан. Архины хамааралтай, тухайн нөхцөл байдалд ямар учиртай гэрээ хийж байгаагаа ойлгохгүй зэрэг нөхцөл байдлыг далимдуулж, малчны зээл авна гэдэг байдлаар энэ хүнийг төөрөгдүүлж гэрээ байгуулсан гэдэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг болон өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ дурдсан байдаг. Тиймээс энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэж үзэж байгаа тул энэ гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? гэв

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүнийг дэмжин хариуцагч түүний өмгөөлөгч Д.Зулаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр д ногдох 1178 мкв талбайтай газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж *******ийн******* тоотод байрлах нэгж талбарын дугаартай газрын хууль ёсны өмчлөгчөөр өөрийн нэрийг нэмж оруулсан. Миний бие хүүхэд байхаас өөрийн эмээ , ээж , нагац ах нартай хамт амьдарч байсан бөгөөд 2008 онд эмээ бурхан болсноос эхлэн нь архи ууж гэртээ хүн цуглаан архидан согтуурсан болсон. Миний бие гэр бүл болж тусдаа амьдрах болсон бөгөөд нь эрхэлсэн ажилгүй тул тэжээн тэтгэж ирсэн. Ингэхдээ хоол хүнс, түлээ, хувцас хунар, эрүүл мэндийн даатгал, тог цахилгаан, ус гэх мэт хэрэгцээт зүйлсийг аваачиж өгдөг байсан бөгөөд архи уудаг тул бэлэн мөнгө бус байдлаар харж хандаж өдрийг хүрсэн болно. Энэ хугацаанд 2023 оны 02 дугаар сард ахынх нь газрыг хүмүүс авна гээд зодож дарамтлаад байна. Чамд газраа өгмөөр байна. Чи анхнаасаа өвөө, эмээтэйгээ цуг амьдарч байсан тул өөрт хэнд өгөх вэ? Хожим үр хүүхэд чинь хэрэг болно гэж хэлээд шилжүүлье гэсэн тул тухайн үед би өөрийн нэр дээр шууд шилжүүлэхээс илүү ахынхаа нэрийг үлдээж худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлэхээр тохиролцоод ахдаа хэдэн төгрөг өгчих гэхээр нь 1 сая төгрөгөөр гэрээ хийж шилжүүлснээр хамтран эзэмшигч болсон. Тухайн үед мөнгийг нэг дор өгөөгүй бөгөөд өөрийнх нь хэрэгцээ шаардлагатай үед нь шаардлагатай хэмжээгээр цувуулж өгсөн. Түүнээс хойш үргэлжлүүлэн архи ууж 3 удаа ч их хэмжээгээр хордлогод орж эмнэлэгт хүртэл 2 удаа хэвтэн эмчлүүлсэн болно. Бусад үед нь миний бие шаардлагатай эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч ирсэн. Ингэж үзүүлж явахад ходоодны шарх хүндэрсэн, зүрх муу гэж онош гарч байсан. Сүүлд 2024 оны намар архины хордлого өгөх үед нь ах дүү нартай нь ярилцаж тохирсны үндсэн дээр төрсөн том эгч нь Түмэнцогт сум руу архи уудаг хүмүүсээс нь холдуулж, асарч сувилахаар хөдөө гэр рүүгээ авч явсан. Энэ үед хашаа гэр нь эзэнгүй байхад архи уудаг хүмүүс нь цоож, цуургыг нь эвдэж хоноглох болсон тул эзэнгүй байлгахаар ах, дүү нар нь та хэд тэр хашаандаа бууж, янзалж ав гэж зөвлөсний дагуу хашаанд нь буух үед гэрийн янзалж хураахад дахин барихааргүй болж нурж унаж байсан. Иймд хашаа хороог нь цэвэрлэж, гэрийг нь буулган хураасан. Өвөл оны дараа Түмэнцогтоос ирэх үед өөрийн ээж жижиг тай хамт өвөлжүүлсэн болно. Цуг өвөлжих хугацаандаа архи ууж агсан согтуу тавьж, тусдаа баймаар байна ахдаа гэр бариад өгчих гэсэн болохоор нь ээжийг нүүлгэж ахыг тус гэрт нь амьдруулж эхэлсэн. Энэ үед нь өмнө огт харж хандаж байгаагүй төрсөн дүү ******* нь архи өгч, хууран газраа ав гэж ухуулах болсон. нь архи ууж байх үедээ удаа дараа бие нь муудаж байхдаа ухаан санаа нь орж гардаг, өөрийн гэсэн ухаангүй, хэлсэн ярьсан, ирсэн, явснаа санахгүй болсон бөгөөд энэ байдлыг ашиглаж бидний дунд асуудал үүсгэж байгаа болно. Миний бие нь шүүх, цагдаа гэж байхаар та хашаандаа буух уу, яамаар байна гэхээр огт юм хэлэхгүй зөвхөн шүүхэд өгнө гэдэг ганцхан үгтэй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Зулаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. Нэхэмжлэгч хувьд хариуцагч тай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд нотариат дээр байгуулсан. Үүнийг нэхэмжлэгчийн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2023 оны 02 дугаар сарын 14-нд энэ гэрээг байгуулчхаад 2025 он буюу 2 жилийн дараа ийм маргаан гарч байгаа үндэслэл нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...газраа ав, гэрчилгээгээ ав... гэдэг байдлаар г шахаж шаардсаны улмаас үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үеийн нөхцөл байдлыг ярихдаа ...эмнэлэгт хэвтэж байсан, архи уусныг далимдуулж хуурч мэхлэх замаар хүчээр гарын үсэг зуруулсан... гэх мэтээр ярьж байна. Гэвч тухайн үед нотариатч хуульд заасан үүргийнхээ дагуу худалдах, худалдан авах гэрээний үүргийг 2 талд танилцуулж, эрх зүйн чадамжтай эсэх байдлыг нь тодруулж гэрээ байгуулсан. Хэрвээ нэхэмжлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байсан бол нотариатч энэ гэрээг хийхгүй байсан. Мөн нэхэмжлэгч гэрээ байгуулах үед эмнэлэгт хэвтээгүй гэсэн эмнэлгийн тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. Архи уудаг нь үнэн боловч архи уудаг байдал нь эрх зүйн чадамжгүй гэсэн үг биш. Эрх зүйн чадамжгүй байсан бол энэ талаарх баримт хэрэгт байх ёстой боловч хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч гийн хувьд ахыгаа хуурч, мэхэлж энэ гэрээг байгуулаагүй. г хөөж, зодсон зүйлгүй, тухайн үед нэхэмжлэгч газрыг нь архи уусан хүмүүс авах гээд байна, мөн мөнгөний хэрэг байсан учраас дүүдээ тал газраа өгсөн гэдэг.Тиймээс тухайн өдөр байгуулсан гэрээ бол хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс худалдах гэрээ,  итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг,

Хариуцагчаас хариу тайлбар, нэмэлт тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргасан өгсөн байна.

Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэвтэн эмчлүүлж байсан эсэх талаарх баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Зохигчид 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өмчлөгч өөрт ногдох хэсгээс худалдах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр худалдан авагч нь *******, 1178 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын 50 хувийг  1,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч нь 1,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөө төлөх, худалдагч нь уг газрын ногдох хэсгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

4. Гэрээний үндсэн шинж, хэлбэр, зохицуулж буй харилцаанаас дүгнэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

5. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон байна. 

6. Нэхэмжлэгч нь би тухайн үед нугасны махаа авхуулаад эмнэлэгт хэвтэж байсан, ямар гэрээ байгуулснаа мэдээгүй гэж тайлбарладаг боловч Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 341 дугаар албан бичгээр нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус нэгдсэн эмнэлгээс үйлчилгээ авсан болон хэвтүүлэн эмчлүүлсэн сторыг E-healt программын E-book цэсээс материал олдоогүй гэх албан бичгээр эмнэлэгт хэвтээгүй, өөрийн хийсэн үйлдлийг ойлгохооргүй нөхцөл байдалд байсан болох нь тогтоогдохгүй байна.

7. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нь архины хамааралтай, тухайн нөхцөл байдалд ямар учиртай гэрээ хийж байгаагаа ойлгохгүй зэрэг нөхцөл байдлыг далимдуулж, малчны зээл авна гэдэг байдлаар энэ хүнийг төөрөгдүүлж гэрээ байгуулсан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарладаг.

8. Иргэний хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэж, гэр бүлээ эдийн засгийн талаар хүнд байдалд оруулсан насанд хүрсэн этгээдийн иргэний эрх зүйн чадамжийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх хуулиар тогтоосон журмаар хязгаарлаж, харгалзан дэмжигч томилж болно гэж зааснаар г иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулсан, чадамжгүй талаар тогтоолгосон талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

9. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн тухайн үед нотариатч хуульд заасан үүргийнхээ дагуу худалдах, худалдан авах гэрээний үүргийг 2 талд танилцуулж, эрх зүйн чадамжтай эсэх байдлыг нь тодруулж гэрээ байгуулсан. Хэрвээ нэхэмжлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байсан бол нотариатч энэ гэрээг хийхгүй байсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

10. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өмчлөгч өөрт ногдох хэсгээс худалдах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар нь уг өдөртөө төлбөрийг төлж барагдуулахаар заасан боловч төлбөрийг бэлэн байдлаар цувуулж өгсөн гэж хариуцагч тайлбарладаг боловч төлбөрийг төлсөн төлөөгүй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

11. Иймд хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өмчлөгч өөрт ногдох хэсгээс худалдах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл нэхэмжлэгч заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш, хариуцагч шийдвэрийг хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.НАСАНБУЯН