Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00274

 

 

2025 08 20 315/ШШ2025/00274

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,  

Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нөхөр ******* 2009 оноос хойш хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй өдрийг хүрсэн. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд 2009 онд охин *******, 2013 онд хүү ******* нар төрсөн. Бид гэр бүл болоод Мөнххаан сумандаа мал маллаж одоог хүртэл хамтран амьдарч байгаа. Би өндөр насны тэтгэвэртээ гарах гэсэн боловч малын А данс нөхрийн нэр дээр байгаа учир хамтран амьдарч байснаа шүүхийн шийдвэрээр тогтоолго гэсэн. Иймд ******* намайг ******* 2009 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэгдүгээр багийн засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаар албан бичиг, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ******* төрсний гэрчилгээний хуулбар, 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин ******* төрсний гэрчилгээний хуулбар, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013 оны тооллого, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мянгат малчин болсон батламж, 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн *******гийн малчны үнэмлэх, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн малчны үнэмлэх, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн гэр бүлийн зураг, 2009 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хамт авхуулсан зураг, 2007 онд ******* үерхэж байх үеийн зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх нөхөр , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* 2009 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. нь 2009 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэгдүгээр багийн засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаар албан бичиг, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ******* төрсний гэрчилгээний хуулбар, 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин ******* төрсний гэрчилгээний хуулбар, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013 оны тооллого, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мянгат малчин болсон батламж, 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн *******гийн малчны үнэмлэх, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн малчны үнэмлэх, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн гэр бүлийн зураг, 2009 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хамт авхуулсан зураг зэрэг баримтууд,

4. Гэрч : ...2009 онд хурим найраа хийж гэр бүл болсон. 2009 оны 11 сард охин *******, 2013 оны 5 сард ******* нар төрсөн. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд маллаж амьдарч байгаа. Архангай аймгийн Өлзийт суманд 2 жил мал маллаж амьдарч байгаад энд ирсэн. Сумаасаа алслагдмал, ганц гэрээр хоёулханаа мал дээр байдаг учраас батлуулж чадаагүй. Оройн цагаар л сумын төв орохоор албан байгууллага хаачихсан байдаг. Ийм шалтгаанаар гэрлэлтээ батлуулж чадаагүй гэх мэдүүлэг,

5. Гэрч:ы: ...2009 оны 5 сараас эхлэн Сүхбаатар аймгийн Уулбаян суманд хурим найраа хийж хамт амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаандаа 3 хүүхэд төрүүлсэн. Тусдаа амьдардаг учраас хүүхдүүдийн нас, хэзээ төрснийг нь сайн мэдэхгүй байна. *******, нар одоог хүртэл хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын гайхамшигт гэх газар хөдөө мал маллаж амьдарч байгаа гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь ******* 2009 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд ******* нь ******* 1999 оноос хойш 2009 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нь ******* 2009 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН