Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2025/00273

 

2025  08  19  315/ШШ2025/00273

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, *******,

Хариуцагч: *******,*******,*******, тоот хаягт оршин суух, холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 357,614 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг025 оны 7-р сарын 01-ний өдөр хүлээн авч,025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ХХК 024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр0241031-5815 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй, z0006568 тоот зээлийг ийн дансанд шилжүүлсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс 30,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл70,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан16 хоногийн хүү 109,064 төгрөгөөс хүүнд төлсөн1,450 төгрөгийг хасаж, нийт хүү 87,614 төгрөг, нийт 357,614 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь024 оны 10 сард ХХК-аас 300,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлийг025 оны 8 дугаар сарын5 гэхэд 357,614 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Хариуцагч би хүлээн зөвшөөрч байна гэв. ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 357,614 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,378.42 төгрөгийн тал хувь 5,689.21 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 5,698.21 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 357,614 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,378.42 төгрөгийн тал хувь 5,689.21 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 5,698.21 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  С.НАСАНБУЯН