Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00178

 


 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                   хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ......... хот, .......... дүүрэг, ........... хороо, ........ тоотод байрлах, “..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Завхан, .........., ...........тоот хаягт оршин суух, ........ын ..........т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,218,536.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “.........” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч …….. нь зээлийн гэрээний үүргийг 205 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар ……… тоот "……… зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,207,536.95 төгрөг, нотариатын төлбөрт 11,000.0 төгрөг, нийт 1,218,536.95 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Г.......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие .......... ХХК-ийн нэхэмжилсэн 1,218,536.95  төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа учир тусгай журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч Г............т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,218,536.95 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “.............” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,218,536.95 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.......... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “..........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,795 төгрөгөөс 16,897.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г..............ээс 16,897.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос  16,897.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 33,795  төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч “............” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г........... холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 1,218,536.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г............ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,795 төгрөгөөс 16,897.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.............ээс 16,897.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 16,897.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 33,795 төгрөгийг нэхэмжлэгч “...........” ХХК-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

                              ШҮҮГЧ                                 Т.БАЛЖИННЯМ