Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2026/00253

 

 

 

 

2026 04 03 315/ШШ2026/00253

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн,

 

Хариуцагч: *******, Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг, Алтан овоо 8 тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай,  холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 8,733,583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч  нь манай ББСБ-тай цахимаар зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 1,140,000 төгрөгийг 9 сарын хугацаатай,*******.9 хувийн хүүтэй, 2024 оны 9 сарын 11-ний өдөр 660,000 төгрөгийг 9 сарын хугацаатай,*******.9 хувийн хүүтэй, 2024 оны 9 сарын 30-ны өдөр 3,600,000 төгрөгийг 9 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан.  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үндсэн зээлд 5,311,110.24 төгрөг, зээлийн хүү 3,422,472.76 төгрөг, нийт 8,733,583 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 8,733,583 төгрөгийг 2026 оны 4 сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийг, үлдэгдэл 733,583 төгрөгийг 2026 оны 12 сарын 30-ны өдөр тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхам шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 8,733,583 төгрөгийг 2026 оны 4 сарын 30-ны өдрөөс эхлэн 2026 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл тус тус 1,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдөр 733,583 төгрөг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,733,583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 8,733,583 төгрөгийг 2026 оны 4 сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийг, үлдэгдэл 733,583 төгрөгийг 2026 оны 12 сарын 30-ны өдөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхамтай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,687 төгрөгийн тал хувь 77,343.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 77,343.5 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 8,733,583 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 2026 оны 4 сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийг, үлдэгдэл 733,583 төгрөгийг 2026 оны 12 сарын 30-ны өдөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,687 төгрөгийн тал хувь 77,343.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 77,343.5 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР