| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00275/И |
| Дугаар | 315/ШШ2026/00254 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 315/ШШ2026/00254
2026 04 03 315/ШШ2026/00254
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн, Баруун-Урт сумын 5 дугаар баг,*******, тоотод оршин суух, регистрийн дугаартай, холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 680,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нөмөр кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь цахимаар зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 8 сарын 27-ны өдөр 240,000 төгрөгийг*******.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2024 оны 7 сарын 28-ны өдөр 300,000 төгрөгийг*******.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай өөрийн харилцах дансандаа авсан. *******-аас гэрээний үүргээ биелүүлсэн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 340,266.82 төгрөг, зээлийн хүү 340,077.18 төгрөг, нийт 680,344 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-д 680,344 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй нь үнэн бөгөөд тус мөнгөн дүнг 2026 оны 4 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 680,344 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 20,878 төгрөгийн тал хувь 10,439 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,439 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 680,344 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 20,878 төгрөгийн тал хувь 10,439 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,439 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР