| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00288/И |
| Дугаар | 315/ШШ2026/00261 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 315/ШШ2026/00261
2026 04 07 315/ШШ2026/00261
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн,
*******, Онгон сумын******* дугаар баг, тоот хаягт оршин суух, холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,646,774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь манай ББСБ-тай цахимаар зээлийн гэрээ байгуулж, 2023 оны 12 сарын 27-ны өдөр 730,000 төгрөгийг 6 сарын хугацаатай,*******.9 хувийн хүүтэй, 2024 оны 02 сарын 28-ны өдөр 250,000 төгрөгийг 6 сарын хугацаатай,*******.4 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үндсэн зээлд 736,968 төгрөг, зээлийн хүү 909,806 төгрөг, нийт 1,646,774 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,646,774 төгрөгийг 2026 оны 4 сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 400,000 төгрөгийг, үлдэгдэл 446,774 төгрөгийг 2026 оны 7 сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхам шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,646,774 төгрөгийг 2026 оны 4 сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 400,000 төгрөг, 2026 оны 7 сарын 25-ны өдөр 446,774 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,646,774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,646,774 төгрөгийг 2026 оны 4 сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 400,000 төгрөгөөр, үлдэгдэл 446,774 төгрөгийг 2026 оны 7 сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхамтай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,298 төгрөгийн тал хувь 20,649 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 20,649 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,646,774 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 2026 оны 4 сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 400,000 төгрөгөөр, үлдэгдэл 446,774 төгрөгийг 2026 оны 7 сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,298 төгрөгийн тал хувь 20,649 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 20,649 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР