| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00192/И |
| Дугаар | 315/ШШ2026/00262 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 315/ШШ2026/00262
2026 04 07 315/ШШ2026/00262
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******
Хариуцагч: ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэг 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нөмөр кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 2025 оны 4 сарын 15-нд бяруу авах гэж 500,000 төгрөг өгсөн. Гэтэл надад идэшний бяруу ч өгөөгүй, бяруу авах гэж 500,000 төгрөг өгсөн. Гэтэл надад идэшний бяруу ч өгөөгүй. Бяруу авах гэж 500,000 төгрөг өгсөн. Гэтэл надад идэшний бяруу ч өгөөгүй, миний мөнгийг ч буцааж өгөөгүй. Хэлэхээр одоо өгнө, маргааш өгнө, мөнгийг чинь 700,000 төгрөг болгож өгнө гэх мэтээр худал хэлж өдий хүрсэн. Иймд 700,000 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжилсэн 700,000 төгрөгийг 2026 оны 4 сарын 07-ны өдөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 21,350 төгрөгийн тал хувь 10,675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,675 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 21,350 төгрөгийн тал хувь 10,675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,675 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР