Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2026/00270

 

 

 

 


2026  04  08   315/ШШ2026/00270

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, *******,

Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад, 2026 оны 4 дүгээр сарын 06ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эзэмшлийн тоёота приус 40 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, Нэс ойл ШТС-ийн дэргэд зогсоол дээр тавьсан байсан. Намайг ойрхон дэлгүүр ороод ирэх хооронд нь миний асаалттай байсан машиныг ухраагаад оронд нь өөрийнхөө машиныг тавьсан байсан. Үүнээс болж бид хоёр маргалдаж улмаар нь миний машины багажны хаалгыг өшиглөж эвдсэн. Үнэлгээний газраас эвдрэл хохирлын үнэлгээг 300,000 төгрөгөөр тогтоосон. Энэ асуудлыг цагдаагаас шалгаж д миний машиныг эвдсэн асуудалд нь Зөрчлийн тухай хуулийн 8.8.1-д зааснаар 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Машин эвдэлсний хохирол болох 300,000 төгрөгийг би гаас удаа дараа төлөхийг шаардсан боловч өгөхгүй байгаа учир тээврийн хэрэгслийг эвдэлсний хохирол болох 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,650 төгрөгийн тал хувь 4,825 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,650 төгрөгийн тал хувь 4,825 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Н.БАЯРБААТАР