| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00320/И |
| Дугаар | 315/ШШ2026/00271 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 315/ШШ2026/00271
2026 04 09 315/ШШ2026/00271
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК-ийн,
Хариуцагч: *******,*******,******* гэх газарт оршин суух, ******* холбогдох,
Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3,046,632.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад, 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр ТО-СТГ/2023-155367 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 1,954,800 төгрөгийн зээлийг 1 сарын 3,18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 810 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна.
Иймд ээс 2024 оны 9 сарын 22-ны өдрөөс 2026 оны 03 сарын 11-ний өдөр хүртэлх 3,046,632.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүжин нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3,046,632.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,696 төгрөгийн тал хувь 31,848 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3,046,632.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,696 төгрөгийн тал хувь 31,848 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР