Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар   2026/ДШМ/12

 

 

 

 

2026            02             05                                                     2026/ДШМ/12   

 

Ж.А-дхолбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

.......... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Лувсанцэрэн

Хохирогч З.О/цахимаар/

Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Н.Баатардорж

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгч Н.Баатардоржийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.А-дхолбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ж.А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....с аймгийн ....... суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ......................тоотод оршин суух хаягтай, урьд нь

- ........ аймгийн сум дундын шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Дархан-Уул аймгийн дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 435 дугаартай шүүгчийн захирамжаар 10 сар, 26 хоногийн хорих ялыг тэнсэн харгалзаж суллагдсан,

- ...... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн 20../ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ...............

 

2. Шүүгдэгч Ж.А нь 2024 оны 9 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө .......... .......... сумын 3 дугаар багийн нутаг 60-н даваа гэх газар иргэн З.О-тойтухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. .......... прокурорын газраас Ж.А-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: Ж.А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Ж.А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.А-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч Ж.А-дшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Онь сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн ......... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

       5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Баатардорж миний бие Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх хохирогч З.О-нбиед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан, үүнийг шүүгдэгч Анхбаяр цохиж учруулсан гэж хохирогч тогтвортой мэдүүлсэн учраас гэм буруутай нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоохын тулд яллах болон цагаатгах талын нотлох баримтыг эн тэнцүү цуглуулах зарчмыг баримталж мөрдөгч, прокурор ажиллаж тухайн үед шүүгдэгч Ж.Аын эхнэр П.Э-с гэрчийн мэдүүлэг авч хохирогч өөрийн хүүхэд Ат үг зааж өгсөн эсэхийг, хохирогч З.О-нархинд хэр зэрэг хамааралтай эсэх зэрэг хувийн байдлаар сайтар тогтоож хохирогч З.Оболон түүний нөхөр нь Анхбаяраас мөнгө авах зорилгоор зодсон гэж гүтгэснийг тогтоох боломжтой байсан. Гэвч энэ байдлыг ерөөсөө тогтоолгүй сохроор гэмтэл нь гарсан хэрэг нь тодорхой гэсэн хүнлэг бус арга барилаар зөвхөн Анхбаярыг яллах буруутгах талын баримтуудыг хууль зөрчиж цуглуулсан ба хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, хөнгөн гэмтэл үүссэн учраас гэм буруутай биш чухам хэний үйлчлэлийн улмаас санаатай болон болгоомжгүйн ямар хэлбэрээр үүссэн болохыг хэрэгт хувийн сонирхолтой хохирогч этгээдийн мэдүүлэгт үндэслэж биш түүнийг бусад нотлох баримтуудтай жишиж харьцуулсан байдлаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна. Энэ талаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд "нотлогдсон байдал, нотлох ажиллагааны жишиг харьцуулалт бий болоогүй нөхцөл байдал нь уг ажиллагааны үр дүнгээс шууд хамаарах шүүн таслах ажиллагааны чанарын үзүүлэлтэд ч сөргөөр нөлөөлсөн хэвээр байгаа талаар дурдсан байх бөгөөд уг тогтоолын 5.1.6-д хохирогчийн хувьд хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг анхаарвал зохино гэж яг энэ хэрэгт зориулсан мэт маш тодорхой байдлаар тайлбарласан байна.

2. Хамгийн гол нь хэргийн яллах талын нотлох баримтын эх сурвалж болсон хохирогч З.Онь хэрэг учрал болоход насанд хүрээгүй хохирогч А унтаж явсан болохыг хохирогч урьд өмнөх шүүх хуралдаанд орохдоо үнэнээр нь хэлчихсэндээ болоод хүүхдэд хэн үг зааж өгсөн тухай асуудал яригдах болоод ирэхээр шүүх хуралдаанд ирэхгүй гомдол санал байхгүй гээд яллах талын үйл баримтаа дэмжиж шүүх хуралдаанд оролцоогүй зугтсан зэрэг нь энэ эргэлзээ төрүүлсээр байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг гардуулж өгснөөс 3 хоногийн дараа хэргийг шүүхэд шилжүүлэх хуулийн шаардлага зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасны дараа нэмэлт ажиллагаа хийсний дараа яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулаад яллах дүгнэлтээ дахин гардуулахдаа шүүх хуралдаан болхоос 30 минутын өмнө шүүхийн танхимд яллах дүгнэлтээ гардуулаад үргэлжлүүлээд шүүх хуралдаан явуулсан. Зөвхөн энэ үндэслэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болгоход хангалттай юм.

Иймд анхан шатны шүүх яллах талын гол нотлох баримт болох хохирогчийн мэдүүлгийг үнэлэхдээ бусад нотлох баримтуудаар харьцуулж шалгалгүйгээр үнэлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан үндэслээр Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Лувсанцэрэн нь тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Гомдолд дурдсанаар “шүүгдэгчийн талаас мэдүүлэг аваагүй” гэсэн асуудал яригдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэж үзнэ гэж заасан. Тухайн хэрэг, үйл явдал болсон цаг хугацаанд хохирогч, хохирогчийн хүүхэд, шүүгдэгч гэсэн 3 хүн байсан бөгөөд эдгээр 3 хүн нь хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээдүүд тул бүгдээс нь гэрчийн мэдүүлгийг биечлэн авсан. Хэргийн үйл явдлын талаар хохирогч “шүүгдэгч намайг зогсоож цохисны улмаас миний нүдэнд гэмтэл учирсан” гэж мэдүүлсэн бөгөөд уг гэмтэл нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон. 2024 оны 9 дүгээр сарын 19-ний 20 цагийн үед хохирогчийг цохиж, улмаар тээврийн хэрэгслээс буулгаж зам дээр орхисон үйл явдал болсон. Хүүхэд тухайн үед тээврийн хэрэгсэл дотор унтаж явсныг үгүйсгэхгүй боловч тээврийн хэрэгслээс буух үед ээжийнх нь нүүрэнд гэмтэл учирсан эсэх, ямар байдалтай байсныг мэдэх боломжтой. Иймд хүүхдийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэсэн.

2.Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх тайлбар шүүх хуралдаанд гарч байгаа боловч хэрэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг нотолсон баримт байхгүй...гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар шүүгдэгчийн буруутай үйлдэлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан байдал тогтоогдсон гэж үзэж байна.

3. ...2025 оны 1 сард шүүгдэгч Ж.А-дхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийг шүүгдэгчид гардуулсны дараа 3 хоног өнгөрсний дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн...Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж байна...Шүүх хуралдааны эхэнд шүүхээс яллах дүгнэлтийг шүүгдэгчид ойлгуулж, хэргийг цааш хэлэлцэх боломжтой эсэхийг асуухад өмгөөлөгч боломжтой гэдгийг илэрхийлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь шүүгдэгчийн эрхийг хангаж, эргэлзээ үүсгэхгүй байдлаар хуралдааныг явуулсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон хохирогч З.Онь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед би хүүхэдтэйгээ хамт явж байсан. .......... сумын цагдаа замын унаанд суулгаж өгөөд өөрөө гэртээ харьсан. Энэ хүн намайг удаа дараа мессежээр загнасан, гомдлоо татаж ав гэх агуулгатай мессежнүүд ирсэн. Манай нөхөр дээр хүртэл очсон байсан. Манай нөхөр над руу утсаар залгаж хэлсэн...” гэв.

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.А нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хүн мэдүүлэг өгөх болгондоо худал мэдүүлэг өгөөд байдаг учраас өөрийг нь оролцуулъя гэж байсан. Би маргаад яваад байгаа шалтгаан нь 650,000 төгрөг төлөх хэмжээний үйлдэл хийгээгүй гэж үзэж байгаа. Мөн энэ хүн цаашид надтай адил олон хүнийг ийм байдалд оруулж болзошгүй гэж үзэж байгаа учраас би маргаад явж байна. Би тухайн хүнийг тээврийн хэрэгсэл жолоодож явж байх үед цохисон уу, зогсож байхад нь цохисон уу, эсхүл машинаас буусны дараа цохисон уу, аль гараараа цохисон уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Би энэ хүнд огт гар хүрээгүй байхад намайг цохисон гэх байдлаар орилж, маргаан үүсгээд байгаа гэж үзэж байна. Би ердөө 1 удаа залгасан. Саяхан 1 удаа над руу залгасан. Мөн түүний нөхөр өөрөө над руу залгасан. Би эдгээр хүмүүс рүү залгаагүй бөгөөд надад залгах шаардлага ч байхгүй. Энэ талаарх дуудлагын мэдээллийн бүртгэлийг Мобиком компанид хандаж шалгуулж гаргуулах боломжтой гэж бодож байна..” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-дхолбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ж.А нь 2024 оны 9 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө .......... .......... сумын 3 дугаар багийн нутаг 60-н даваа гэх газар иргэн З.О-тойтухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь

хохирогч З.Отгонжаргалын: "...Би 2024 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 00 цагийн орчимд өөрийн нөхрийн найз Ж.А гэх хүний машинтай өөрийн хүү н.Аийн хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэл явсан...Улаанбаатар хотоос гарах үедээ 2 сав 500 граммын “Сэрүүн нэртэй пивотой явж байгаад замдаа нэгийг задлаад би өөрөө уугаад миний өвөр дээр хүү унтаж байсан. Тухайн үед би Ж.А-дтанай хүү н.Эрдэнэбаяр муухай ааштай хүүхэд байна, миний өөдөөс хэрэлдэж өөрийнхөө ээжтэйгээ өмнөөс нь цохиж нүдээд байсан гэж ярьтал Ж.А надад гэнэт уурлаж манай эхнэр гэр бүлийнхээ талаар яриагүй байхад чи яагаад хов зөөгөөд байгаа янхан, гичий вэ гээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж баруун гарын булчин хэсэг рүү 2-3 цохиж зодсон...миний хүүгийн баруун талын дал, зүүн талын өвдөг хэсэг рүү мөн цохиж зодож явж байгаад машинаа зогсоогоод хүү бид хоёрыг харанхуй шөнө хөдөө хээр газарт зам дээр хөөж буулгаж орхиод өөрөө машинтайгаа Дархан-Уул аймгийн чиглэлд яваад өгсөн..." /1хх-н 5-6/ гэх,

насанд хүрээгүй гэрч Н.Аийн: "...Би тухайн өдөр ээжтэйгээ машинтай явж байсан. Тэгээд манай ээж жолооч ахтай маргалдаад байсан. Тэгсэн ээж бид хоёрыг машины жолооч ах Ж Анхбаяр шөнө харанхуйд машинаасаа буулгаад үлдээгээд явсан. Тэгээд би ээжтэйгээ шөнө ачааны машинд суугаад бид хоёр цагдаа дээр очсон..., ...Ж.А ах манай ээжийг зодож байгаад би ээжийнхээ өвөр дээр сууж явж байсан чинь миний бөгс рүү гараараа нэг удаа, зүүн талын нуруу хэсэг рүү нэг удаа цохисон..., ...Тухайн шөнө манай ээжийг зодоод зүүн нүдийг нь өвтгөсөн байгаа..., ...Тухайн орой манай ээжтэр ахыг зодоогүй Харин тэр жолооч ах манай ээжийг пиво уулаа гэж уурлаж зодсон. Манай ээж пиво уусан байсан..." /1 хх-н 12-13, 93/ гэх,

гэрч У.Н-ийн: "... 2025 оны 9 дүгээр сарын 20-ны үүрийн 04 цагийн орчим З.Огэртээ хүү Н.Аийн хамтаар ирсэн. З.О-ннүүр нүд нь хөхөрсөн гэртээ орж ирсэн ба болсон зүйлийн талаар асуутал Ж.А замдаа зодсон гээд надад уурлаад, миний гар утсыг аваад явсан. Над руу эхнэр уурлахдаа танай найз Ж Анхбаяр намайг зодсон гэж уурласан. Түүнээс эхнэр бид хоёр өөр хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй..." /1хх-н 195/ гэх,

гэрч Ц.Г-ын "...Би 2024 оны 9 дүгээр сарын 20-ны шөнийн 01 цагийн орчим намайг .......... сумын замын цагдаагийн пост дээр байхад гаднаас 30 орчим насны эмэгтэй хүн хүүхдээ дагуулан орж ирсэн. Уг 30 орчим насны эмэгтэй хүний нүд нь хөхөрсөн, хамарнаас нь цус гарсан байдалтай жолооч Ж.А намайг зодоод зам дээр хаяад явлаа гэж хэлэхээр нь тээврийн хэрэгслийг холбогдох замын алба хаагч нараар олж тогтоолгон. Саатуулан цэнхэр өнгийн акуа маркийн тээврийн хэрэгслийг зогсоолгон цагдаа дээр авчирч мэдүүлэг авахад Ж.А нь З.О-ыг цохисон талаараа хэлсэн тул мэдүүлгээр авсан..." /1хх-н 197/ гэх мэдүүлгүүд,

.......... Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаартай "...Н Аийн биед баруун өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." /1хх-н 19-20/ гэх,

.......... Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 559 дугаартай “...З.О-нбиед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, баруун нүдний зовхи. баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." /1хх-н 22-23/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. Ж.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирогч З.О-нэрүүл мэндэд хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

Мөн гэмтлийн хөнгөн зэрэг нь Хууль зүй болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1-т заасан шалгуур шинжээрээ хүндэвтэр, хүнд гэмтлээс ялгагдах онцлогтой байдаг.

Иймд прокурор тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Ж.Аын үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

5. Шүүгдэгч Ж.А-дхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

7. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.А-дэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн гэм буруугийн болон хууль ёсны зарчмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж “...шүүх хуралдаан болохоос 30 минутын өмнө шүүхийн танхимд яллах дүгнэлтээ гардуулаад үргэлжлүүлээд шүүх хуралдаан явуулсан...хохирогчийн мэдүүлгийг үнэлэхдээ бусад нотлох баримтуудаар харьцуулж шалгалгүйгээр үнэлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

9. Шүүгдэгч Ж.А-дхолбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай нотолсон, шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг шалгаж үнэлсэн байна.

10. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.А-доногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

11. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнг 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг гардуулж өгснөөс 3 хоногийн дараа хэргийг шүүхэд шилжүүлэх хуулийн шаардлага энэ хэргийн хувьд зөрчигдсөн...” гэх гомдол үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны 6 дугаар сарын 27ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Уг өөрчлөн найруулга орохоос өмнөх хуулийн заалтаар прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид нь мэдэгдэхээр, өөрөөр хэлбэл хэргийг шүүхэд шилжүүлэхээс ямар хугацааны өмнө яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулсан байх талаарх хугацаа заагаагүй байна. Яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэлээс үзэхэд Ж.А-д428 дугаартай, 4 хуудас яллах дүгнэлтийг 2025 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 14 цаг 30 минутад гардуулсан болох нь хэрэгт авагдсан яллах дүгнэлтийг гардуулсан баримтаар /1хх-204/ нотлогддог.  

12. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгч Н.Баатардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгч Н.Баатардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ЦЭРЭНХАНД

 

       ШҮҮГЧИД                                   З.ТҮВШИНТӨГС

                                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ