Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 309/ШШ2026/00032

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 309/ШШ2026/00032

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

         Нэхэмжлэгч: Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: *******гийн *******д холбогдох

         Нэхэмжлэлийн шаардлага: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:             

 

   Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******гийн ******* нь тус газрын ******* эрхлэлтийг дэмжих сангийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөрөөс 2020 оны 06 дугаар сард Үсчин чиглэлээр 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд хүүгүй 50 хувь эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Гэвч санхүүгийн дэмжлэгт хамрагдагчийн гэрээний хугацаа дуусаж, зээлийн эргэн төлөлтийн 1,000,000 төгрөгийн төлөлт хийгээгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Д.*******ээс зээлийн гэрээний үүрэгт үлдсэн 1,000,000 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн төрийн сан дахь 440090100070037010 тоот дансанд төлүүлэхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “...Д.******* миний бие *******, *******ийн үйлчилгээний газраас нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газар нь хариуцагч Д.*******д холбогдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн  гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Д.******* нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн төрийн сан дахь 440090100070037010 тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 14,275 төгрөг /1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

              5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                                 ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА