| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/08356/И |
| Дугаар | 191/ШШ2026/01776 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2026/01776
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: ******тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ************** тоот хаягт байрлах "******* ******* *******" ХХК, /РД:*******/-д холбогдох,
Орон сууц өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, гэрээ цуцалсныг хүчингүй болохыг тогтоолгох, гэрээний алданги 87,800,000 төгрөг, хохирол 18,300,000 төгрөг, нийт 106,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. "******* ******* *******" ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан No
Орон сууц захиалгын гэрээг үндэслэлгүйгээр 2024 оны 09 сарын 24-ний өдөр цуцалсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Миний бие *******ын ******* нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* ******* *******" ХХК-ийн ******* ******* хотхон төслийн А блок, ************* 3 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 3,290,000 төгрөгөөр тооцож 200,000,000 төгрөгөөр захиалж дугаартай Орон сууц захиалгын гэрээг харилцан тохиролцож байгуулсан.
Гэрээнд заасны дагуу байрны төлбөрийг тохиролцсон хугацаанд хуваарийн дагуу бүрэн төлж байсан билээ. Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа 30%-ийн төлбөр болох 61,124,910 /жаран нэгэн сая нэг зуун хорин дөрвөн мянга есэн зуун арван/ төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гүйцэтгэгч талд төлсөн. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 16- ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл " дугаартай орон сууц захиалгын гэрээний эргэн төлөлтийн хуваарьт төлбөрийг төлсөн бөгөөд нийт 98,010,310 /ерэн найман сая арван мянга гурван зуун арван/ төгрөгийн төлбөрийг ******* ******* *******" ХХК-д төлсөн байдаг. Гүйцэтгэгч болох "******* ******* *******" ХХК нь Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан захиалагчийн захиалсан байрны А блок, 1-р орцны **** тоот орон сууцыг 2023 оны 1-р улиралд багтаан барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй ба өнөөдрийг хүртэлх хугацаанд ******* ******* хотхон төслийн орон сууцны байр ашиглалтад ороогүй байгаа билээ. 2024 оны 03 сарын 16-ны өдрийн байдлаар ашиглалтад орох хугацаанаас даруй 1 жил өнгөрсөн тул ашиглалтад орох хугацаагаа тодорхой болгож өг эсхүл төлбөр төлөхгүй гэж шаардсан. Гэтэл "******* ******* *******" ХХК-аас байрыг ашиглалтад оруулах хугацааг тодорхой болгож өгөөгүй өргөдөл гомдолд хариу өгөөгүй байдаг.
Гэтэл "******* ******* *******" ХХК-аас шуудангаар 2024.09.19-ний өдрийн мэдэгдэх хуудас хүргүүлэн 22,541,600 төгрөгийн төлбөрийг 2024.09.26-ны өдрийн дотор төлөхийг шаардсан. Миний зүгээс байр ашиглалтад оруулах хугацаагаа тодорхой болгох шаардсан бөгөөд тэр тохиолдолд төлбөрийг боломжит хугацаанд төлөх талаар хэлсэн. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаанд хуваан төлөх боломжтой эсэх талаар хүсэлт хүргүүлсэн. Гэтэл үүнд ямар нэгэн хариу өгөөгүй атлаа ******* ******* *******" ХХК-аас шуудангаар 2024.09.24-ний өдөр Орон сууц захиалгын гэрээг цуцалсан болохыг мэдэгдсэн. Тодруулбал өмнөх мэдэгдлээр 2024.09.26-ны өдөр хүртэл төлбөр төлөх хугацаа өгсөн атлаа 2024.09.24-ний өдөр гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй болно. Мөн Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно. гэж заасан. ******* ******* ******* ХХК-ийн зүгээс хүлээсэн үүрэг болох барилгыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон.
Миний хувьд барилгыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх хугацааг 1 жил хэтрүүлсэн ч төлбөрийг төлөөд явж байсан байдаг. Орон сууцыг ашиглалтад орох хүртэлх хугацааг хүлээж Т.******* миний бие нөхрийн хамт түрээсийн байр түрээслэн амьдарч байгаа бөгөөд удаа дараа хэзээ барилга ашиглалтад орох талаар шаардаж байсан. Байр ашиглалтад оруулах хугацаагаа даруй 1 жил 7 сарын хугацаагаар хэтрүүлсэн атлаа хуваарьт төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр гэрээг цуцлах нь үндэслэлгүй юм.
Тиймээс "******* ******* *******" ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16- ны өдөр байгуулсан No тоот Орон сууц захиалгын гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй болно.
2. Орон сууц захиалгын гэрээний дагуу 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 87,600,000 /наян долоон сая зургаан зуун мянган/ төгрөгний алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ." гэж заасан. Хуулийн дагуу " дугаартай Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.11-д "Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа энэхүү гэрээний 4.11, 6.1-д зааснаас бусад шалтгаанаар хойшилсон, эсхүл 4.1-т заасан хугацаа 120 хоногоос /хуанли/ илүү хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар алданги тооцож захиалагчид төлнө" гэж заасан.
Гэрээний 4.1-д заасны дагуу ******* ******* хотхон төслийн **************мкв 3 өрөө орон сууцыг 2023 оны 03 сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад оруулах байсан ч 2024 оны 10 сарын 10-ны өдрийн байдлаар ашиглалтад оруулаагүй байна. Гэрээний 4.11-т зааснаар алданги тооцох хугацааг 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход 439 хоног болж байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг байрны үнэ болох 200,000,000 төгрөгөөр тооцвол 1 хоногийн алданги 200,000 төгрөг болж байна. Үүнийг хэтрүүлсэн хугацаа болох 439 хоногоор тооцон үзвэл 87,800,000 төгрөг болж байна. Тиймээс алданги 87,800,000 /наян долоон сая найман зуун мянган/ төгрөгнийг хариуцагч "******* ******* *******" ХХК-аас шаардах эрхтэй байна.
3. Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд байрыг барьж дуусган ашиглалтад оруулаагүйн улмаас учирсан хохирол 18,300,000 /арван найман сая гурван зуун мянган/ төгрөг
Байр хугацаандаа ашиглалтад орсон бол миний зүгээс байр түрээслэх шаардлага гарахгүй болно. Байр ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн тул Т.******* миний зүгээс , нартай 2021.08.11-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ байгуулан ************ мкв талбайтай 2 өрөө байрыг түрээслэн амьдарч байна.
Түрээсийн байрны дараах зардал гарсан. Үүнд:
1. 2023 оны 05 сарын 17-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 2 сарын төлбөр 2,400,000 төгрөг
2. 2023 оны 08 сарын 16-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 3 сарын төлбөр 3,600,000 төгрөг
3. 2023 оны 11 сарын 28-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 1 сарын төлбөр 1,200,000 төгрөг
4. 2024 оны 02 сарын 15-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 2 сарын төлбөр 2,400,000 төгрөг
5. 2024 оны 02 сарын 20-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг
6. 2024 оны 05 сарын 15-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 3 сарын төлбөр 3,600,000 төгрөг
7. 2024 оны 08 сарын 16-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 2 сарын төлбөр 2,400,000 төгрөг
8. 2024 оны 08 сарын 27-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн 2024 оны 11-р сарын байрны түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, нийт 18,300,000 төгрөгийн байрны түрээсийн зардал гарсан болно.
Хариуцагч болох "******* ******* *******" ХХК нь захиалагч Т.******* миний захиалсан байрыг гэрээнд заасан хугацаанд багтаан барьж дуусаагүйн улмаас надад 18,300,000 /арван найман сая гурван зуун мянган/ төгрөгийн бодит хохирол учирсан болно. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.", мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй." гэж заасан.
Тиймээс "******* ******* *******" ХХК-ийн гэрээгээ зөрчсөн үйлдлийн улмаас түрээсийн зардал гарч хохирол учирсан тул хохирол 18,300,000 төгрөг төлөхийг шаардах эрхтэй болно.
Иймд ******* ******* ******* ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16- ны өдөр байгуулсан NoABT/2022/111 тоот Орон сууц захиалгын гэрээг үндэслэлгүйгээр 2024 оны 09 сарын 24-ний өдөр цуцалсан болохыг тогтоож, Орон сууц захиалгын гэрээний дагуу 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10- ны өдрийг хүртэлх хугацааны 87,800,000 төгрөгний алданги, Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд байрыг барьж дуусган ашиглалтад оруулаагүйн улмаас учирсан хохирол 18,300,000 төгрөг нийт 106,100,000 /нэг зуун зургаан сая нэг зуун мянган/ төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Т.*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* *******" ХХК-д холбогдох иргэний хэрэгт Б.Ган-Эрдэнэ би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг Т.*******ыг ******* ******* хотхон төслийн ******** 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаар ихэсгэж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Т.*******ыг ******* ******* хотхон төслийн А блок, ***********өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай.
2. "************** *******" ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан NoABT/2022/111 тоот Орон сууц захиалгын гэрээг "************** *******" ХХК 2024 оны 09 сарын 24-ний өдөр цуцалсныг хүчингүй болохыг тогтоолгох тухай.
3. Орон сууц захиалгын гэрээний дагуу 2023 оны 07 сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 87,800,000 төгрөгийн алданги, Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд байрыг барьж дуусган ашиглалтад оруулаагүйн улмаас учирсан хохирол 18,300,000 төгрөг нийт 106,100,000 /нэг зуун зургаан сая нэг зуун мянган/ төгрөгийг хариуцагч "************** *******" ХХК-аас гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл:
1. Орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухайд
Нэхэмжлэгч *******ын ******* нь 2022 оны 08 сарын 16-ны өдөр ******* ******* *******" ХХК-тай ******* ******* хотхон төслийн А блок, ********** мкв 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 3,290,000 төгрөгөөр тооцож 200,000,000 төгрөгөөр захиалж "" дугаартай Орон сууц захиалгын гэрээг харилцан тохиролцож байгуулсан билээ.
Орон сууц захиалгын гэрээнд заасны дагуу байрны төлбөрийг тохиролцсон хугацаанд хуваарийн дагуу бүрэн төлж байсан болно. Т.******* нь Орон сууц захиалгын гэрээнд заасан урьдчилгаа 30%-ийн төлбөр болох 61,124,910 /жаран нэгэн сая нэг зуун хорин дөрвөн мянга есэн зуун арван/ төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гүйцэтгэгч талд төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл дугаартай орон сууц захиалгын гэрээний эргэн төлөлтийн хуваарьт төлбөрийг төлсөн бөгөөд нийт 98,010,310 Герэн найман сая арван мянга гурван зуун арван/ төгрөгийн төлбөрийг ******* ******* *******" ХХК-д төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орсны дараа хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон.
Тухайлбал, гүйцэтгэгч болох "******* ******* *******" ХХК нь Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан захиалагчийн захиалсан байрны А блок, 1-р орцны 12 давхрын 1207 тоот орон сууцыг 2023 оны 1-р улиралд багтаан барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгнө гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Т.******* нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно.
Тухайн маргаан бүхий ******* ******* хотхон төслийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2025 оны 02 сарын 11-ний өдөр ашиглалтад оруулахаар хуваарилж, "******* ******* ******* ХХК-иас орон сууцыг бэлэн болгож Улсын комисст хүлээлгэж өгсөн байна. Одоо тус орон сууцны барилга нь ашиглалтад орсон байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Т.******* нь ******* ******* хотхон төслийн **********3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болоогүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасанчлан нэхэмжлэгч Т.******* нь "************** *******" ХХК-д хандан ******* ******* хотхон төслийн ******* 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрх үүсэж байна.
2. "************** *******" ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан No тоот Орон сууц захиалгын гэрээг ************** *******" ХХК 2024 оны 09 сарын 24-ний өдөр цуцалсныг хүчингүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Гүйцэтгэгч болох ******* ******* *******" ХХК нь Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан захиалагчийн захиалсан байрны А блок, 1-р орцны 12 давхрын 1207 тоот орон сууцыг 2023 оны 1-р улиралд багтаан барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй ба өнөөдрийг хүртэлх хугацаанд ******* ******* хотхон төслийн орон сууцны байр ашиглалтад ороогүй байгаа билээ. 2024 оны 03 сарын 16- ны өдрийн байдлаар ашиглалтад орох хугацаанаас даруй 1 жил өнгөрсөн тул ашиглалтад орох хугацаагаа тодорхой болгож өг эсхүл төлбөр төлөхгүй гэж шаардсан боловч "******* ******* *******" ХХК-аас байрыг ашиглалтад оруулах хугацааг тодорхой болгож өгөөгүй өргөдөл гомдолд хариу өгөөгүй байдаг.
Гэтэл "******* ******* *******" ХХК-аас шуудангаар 2024.09.19-ний өдрийн мэдэгдэх хуудас хүргүүлэн 22,541,600 төгрөгийн төлбөрийг 2024.09.26-ны өдрийн дотор төлөхийг шаардсан. Миний зүгээс байр ашиглалтад оруулах хугацаагаа тодорхой болгох шаардсан бөгөөд тэр тохиолдолд төлбөрийг боломжит хугацаанд төлөх талаар хэлсэн. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаанд хуваан төлөх боломжтой эсэх талаар хүсэлт хүргүүлсэн. Гэтэл үүнд ямар нэгэн хариу өгөөгүй атлаа "******* ******* *******" ХХК-аас шуудангаар 2024.09.24-ний
өдөр Орон сууц захиалгын гэрээг цуцалсан болохыг мэдэгдсэн. Тодруулбал өмнөх мэдэгдлээр 2024.09.26-ны өдөр хүртэл төлбөр төлөх хугацаа өгсөн атлаа 2024.09.24-ний өдөр гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй болно. Мөн Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д "Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно. гэж заасан. ******* ******* ******* ХХК-ийн зүгээс хүлээсэн үүрэг болох барилгыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон.
Миний хувьд барилгыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх хугацааг 1 жил хэтрүүлсэн ч төлбөрийг төлөөд явж байсан байдаг. Орон сууцыг ашиглалтад орох хүртэлх хугацааг хүлээж Т.******* миний бие нөхрийн хамт түрээсийн байр түрээслэн амьдарч байгаа бөгөөд удаа дараа хэзээ барилга ашиглалтад орох талаар шаардаж байсан. Байр ашиглалтад оруулах хугацаагаа даруй 1 жил 7 сарын хугацаагаар хэтрүүлсэн атлаа хуваарьт төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр гэрээг цуцлах нь үндэслэлгүй юм.
Тиймээс "******* ******* *******" ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16- ны өдөр байгуулсан No тоот Орон сууц захиалгын гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй болно.
3. Орон сууц захиалгын гэрээний дагуу 2023 оны 07 сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 87,800,000 төгрөгийн алданги, Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд байрыг барьж дуусган ашиглалтад оруулаагүйн улмаас учирсан хохирол 18,300,000 төгрөг нийт 106,100,000 /нэг зуун зургаан сая нэг зуун мянган/ төгрөгийг хариуцагч ************** *******" ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан. Хуулийн дагуу "" дугаартай Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.11-д Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа энэхүү гэрээний 4.11, 6.1-д зааснаас бусад шалтгаанаар хойшилсон, эсхүл 4.1-т заасан хугацаа 120 хоногоос /хуанли/ илүү хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар алданги тооцож захиалагчид төлнө" гэж заасан.
Гэрээний 4.1-д заасны дагуу ******* ******* хотхон төслийн************3 өрөө орон сууцыг 2023 оны 03 сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад оруулах байсан ч 2024 оны 10 сарын 10-ны өдрийн байдлаар ашиглалтад оруулаагүй байна. Гэрээний 4.11-т зааснаар алданги тооцох хугацааг 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход 439 хоног болж байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг байрны үнэ болох 200,000,000 төгрөгөөр тооцвол 1 хоногийн алданги 200,000 төгрөг болж байна. Үүнийг хэтрүүлсэн хугацаа болох 439 хоногоор тооцон үзвэл 87,800,000 төгрөг болж байна. Тиймээс алданги 87,800,000 /наян долоон сая найман зуун мянган/ төгрөгнийг хариуцагч "******* ******* *******" ХХК-аас шаардах эрхтэй байна.
Байр хугацаандаа ашиглалтад орсон бол миний зүгээс байр түрээслэх шаардлага гарахгүй болно. Байр ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн тул Т.******* миний зүгээс , нартай 2021.08.11-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ байгуулан ********мкв талбайтай 2 өрөө байрыг түрээслэн амьдарч байна.
Түрээсийн байрны дараах зардал гарсан. Үүнд:
1. 2023 оны 05 сарын 17-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 2 сарын төлбөр 2,400,000 төгрөг
2. 2023 оны 08 сарын 16-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 3 сарын төлбөр 3,600,000 төгрөг
3. 2023 оны 11 сарын 28-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 1 сарын төлбөр 1,200,000 төгрөг
4. 2024 оны 02 сарын 15-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 2 сарын төлбөр 2,400,000 төгрөг
5. 2024 оны 02 сарын 20-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг
6. 2024 оны 05 сарын 15-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 3 сарын төлбөр 3,600,000 төгрөг
7. 2024 оны 08 сарын 16-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн байрны түрээсийн 2 сарын төлбөр 2,400,000 төгрөг
8. 2024 оны 08 сарын 27-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн 2024 оны 11-р сарын байрны түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, нийт 18,300,000 төгрөгийн байрны түрээсийн зардал гарсан болно.
Хариуцагч болох ******* ******* *******" ХХК нь захиалагч Т.******* миний захиалсан байрыг гэрээнд заасан хугацаанд багтаан барьж дуусаагүйн улмаас надад 18,300,000 /арван найман сая гурван зуун мянган/ төгрөгийн бодит хохирол учирсан болно. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.", мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Тиймээс "******* ******* *******" ХХК-ийн гэрээгээ зөрчсөн үйлдлийн улмаас түрээсийн зардал гарч хохирол учирсан тул хохирол 18,300,000 төгрөг төлөхийг шаардах эрхтэй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Энэхүү Эвлэрлийн гэрээ (цаашид гэрээ гэх)-г Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг тус тус үндэслэн, Нэг талаас нэхэмжлэгч Т.******* (цаашид "нэхэмжлэгч нар гэх), Нөгөө талаас хариуцагч "************** *******" ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Т.Ганчимэг (цаашид хариуцагч нар", хамтад нь "талууд гэх) нар харилцан тохиролцож иргэний хэргийг эвийн журмаар шийдвэрлүүлэхээр дор дурдсан нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэг. Эвлэрлийн нөхцөл
1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ************** ******* ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан No тоот Орон сууц захиалгын гэрээг "************** *******" ХХК 2024 оны 09 сарын 24-ний өдөр цуцалсныг хүчингүй болохыг тогтоолгох тухай, Орон сууц захиалгын гэрээний дагуу 2023 оны 07 сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 87,800,000 төгрөгийн алданги, Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд байрыг барьж дуусган ашиглалтад оруулаагүйн улмаас учирсан хохирол 18,300,000 төгрөг нийт 106,100,000 /нэг зуун зургаан сая нэг зуун мянган/ төгрөгийг хариуцагч ************** *******" ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг тэмдэглэн.
1.2. Нэхэмжлэгч нь ************** ******* ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан No тоот Орон сууц захиалгын гэрээний дагуу 98,010,310 төгрөг төлсөн болохыг тэмдэглэн.
1.3. Нэхэмжлэгч нь "Орон сууц захиалгын гэрээний дагуу 2023 оны 07 сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 87,800,000 төгрөгийн алданги гаргуулах нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд байрыг барьж дуусган ашиглалтад оруулаагүйн улмаас учирсан хохирол 18,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 9,150,000 төгрөгийг гаргуулахыг хэсэгчлэн" татгалзаж, Хариуцагч нь "Т.*******ыг ******* ******* хотхон төслийн ************ 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай, "************** *******" ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан No тоот Орон сууц захиалгын гэрээг "************** *******" ХХК 2024 оны 09 сарын 24-ний өдөр цуцалсныг хүчингүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд байрыг барьж дуусган ашиглалтад оруулаагүйн улмаас учирсан хохирол 18,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 9,150,000 төгрөгийг гаргуулахыг хэсэгчлэн" хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон болно.
1.4. Нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээ байгуулагдаж шүүхэд өгсөн өдөр "************** *******" ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан No тоот Орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 105,739,390 төгрөгийн төлбөрөөс хохирлын төлбөрт хариуцагчаас төлөгдөх 9,150,000 төгрөгийг суутган тооцож 96,589,390 /ерэн зургаан сая таван зуун наян есөн мянга гурван зуун ерэн/ төгрөгийг төлнө. Энэхүү төлбөрийг төлснөөр Орон сууцны захиалгын гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзнэ.
1.5. Хариуцагч нь Эвлэрлийн гэрээ байгуулагдан шүүхэд өгч, орон сууцны үлдэгдэл төлбөр 96,589,390 /ерэн зургаан сая таван зуун наян есөн мянга гурван зуун ерэн/ төгрөгийн төлөгдмөгц орон сууцыг түлхүүрийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд түүнээс хойш 5 хоногийн дотор өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг нэхэмжлэгч эсхүл түүний нэрлэн заасан этгээдийн нэр дээр гарган өгнө.
1.6. Талууд гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч болон хариуцагч эвлэрлийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлэн үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах эрхтэй болно.
1.7. Энэ гэрээ нь талуудын тэгш эрх, сайн дурын үндсэн дээр аливаа шахалт дарамтанд оролгүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд гарын үсэг зурж, тамга дарагдан шүүгчийн захирамжаар баталгаажсанаар хүчин төгөлдөр болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан:
- Т.*******ыг ******* ******* хотхон төслийн ***********3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,
- ************** ******* ХХК болон Т.******* нарын 2022 оны 8 сарын 16-ны өдөр байгуулсан №ABT/2022/111 тоот Орон сууц захиалгын гэрээг "************** *******" ХХК 2024 оны 09 сарын 24-ний өдөр цуцалсныг хүчингүй болохыг тогтоолгох,
- Орон сууц захиалгын гэрээний дагуу 2023 оны 07 сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 87,800,000 төгрөгийн алданги, Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд байрыг барьж дуусган ашиглалтад оруулаагүйн улмаас учирсан хохирол 18,300,000 төгрөг нийт 106,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах;
2. Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 688,450 төгрөг, 1,176,698 төгрөг, 1,176,700 төгрөг, нийт 3,041,848 төгрөгийг дор дурдсанаар хуваарилж шийдвэрлэв.
3.1. Нэхэмжлэгчийн шаардсан орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,176,700 төгрөгийн тал хувь 588,350 төгрөг, № гэрээг үндэслэлгүйгээр цуцалсныг тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөг, 106,100,000 төгрөг гаргуулах тухай шаардлагад төлсөн 688,450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, № гэрээг үндэслэлгүйгээр цуцалсныг тогтоолгох тухай шаардлагад илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,106,498 төгрөг, хохирол 18,300,000 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 161,350 төгрөгийн тал хувь 80,675 төгрөг, 1,176,700 төгрөгийн тал хувь 588,350 төгрөг, 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөг, нийт 1,810,623 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 80,675 төгрөг, 35,100 төгрөг, нийт 115,775 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Т.*******ад олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох
- Т.*******ыг ******* ******* хотхон төслийн ********** 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,
- ************** ******* ХХК болон Т.******* нарын 2022 оны 8 сарын 16-ны өдөр байгуулсан №ABT/2022/111 тоот Орон сууц захиалгын гэрээг "************** *******" ХХК 2024 оны 09 сарын 24-ний өдөр цуцалсныг хүчингүй болохыг тогтоолгох,
- Орон сууц захиалгын гэрээний дагуу 2023 оны 07 сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 87,800,000 төгрөгийн алданги, Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд байрыг барьж дуусган ашиглалтад оруулаагүйн улмаас учирсан хохирол 18,300,000 төгрөг нийт 106,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийн зохигч талууд дор дурдсанаар эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч нь "Орон сууц захиалгын гэрээний дагуу 2023 оны 7 сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 87,800,000 төгрөгийн алданги гаргуулах нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд байрыг барьж дуусган ашиглалтад оруулаагүйн улмаас учирсан хохирол 18,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 9,150,000 төгрөгийг гаргуулахыг хэсэгчлэн" татгалзаж,
1.2. Хариуцагч нь "Т.*******ыг ******* ******* хотхон төслийн *************3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай, "************** *******" ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан № тоот Орон сууц захиалгын гэрээг "************** *******" ХХК 2024 оны 09 сарын 24-ний өдөр цуцалсныг хүчингүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд байрыг барьж дуусган ашиглалтад оруулаагүйн улмаас учирсан хохирол 18,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 9,150,000 төгрөгийг гаргуулахыг хэсэгчлэн" хүлээн зөвшөөрч,
1.3. Нэхэмжлэгч нь "************** *******" ХХК болон Т.******* нарын 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан № тоот Орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 105,739,390 төгрөгийн төлбөрөөс хохирлын төлбөрт хариуцагчаас төлөгдөх 9,150,000 төгрөгийг суутган тооцож 96,589,390 төгрөгийг төлж, орон сууцны захиалгын гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн тооцох,
1.4. Хариуцагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр 96,589,390 төгрөг төлөгдмөгц орон сууцыг түлхүүрийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд түүнээс хойш 5 хоногийн дотор өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг нэхэмжлэгч эсхүл түүний нэрлэн заасан этгээдийн нэр дээр гарган өгөх;
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,041,848 төгрөгийн 1,231,225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 1,810,623 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 115,775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.*******ад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА