Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 309/ШШ2025/01633

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 309/ШШ2025/01633

Дорнод аймаг

 

    Зохигчийн эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******ийн *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,202,676.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн Д.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр В31024090503 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 3,719,400.00 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар угаалгын машин, зурагт, будаа агшаагч, холигч, ус буцалгагч, хананд тогтоогч зэргийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь зээлдэгч Д.*******д 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бараануудыг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Д.******* нь зээл авснаас хойш үндсэн зээл 1,009,376.12 төгрөг, зээлийн хүү 629,335.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,088.65 төгрөг, нийт 1,640,800 төгрөг төлсөн. 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 149 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд зээлдэгч Д.*******тай байгуулсан В31024090503 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 3,202,676.69 төгрөгийн өр төлбөрийг ******* ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

 

         Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* барьцаат зээлийн газраас нэхэмжилсэн 3,202,676.69 төгрөгийн өр төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,067,592 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,067,592 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,067,592 төгрөгийг тус тус төлж өр зээлээ барагдуулж, өр төлбөргүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох хэрэгт хариуцагч Д.*******гийн хариу тайлбартай танилцсан. 3 сараар 3 хувааж төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

  

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,202,676.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,202,676.69 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,067,592 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,067,592 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,067,592 төгрөгөөр тус тус төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрч талууд эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

                                                                                     

          Иймд шүүх зохигчийн эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,202,676.69 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,067,592 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,067,592 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,067,592 төгрөгөөр тус тус төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,194 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 33,097 төгрөг, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 33,097  төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА