| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/01003/И |
| Дугаар | 309/ШШ2025/01632 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 309/ШШ2025/01632
| 2025 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 309/ШШ2025/01632 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* ******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ийн *******эд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,770,879.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч *******ийн ******* нь ******* ******* банктай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №1658/028101/2023 тоот цалингийн зээлийн гэрээ, №1658/028101/2023 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 1,400,000 төгрөгийг сарын 1,65 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн сургалтын төлбөрт ашиглах зориулалтаар зээл авсан. Харилцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, 2025 оны 01 дүгээр 10-ны өдрийн 6/328 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж зээлдэгч *******ийн *******эд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Харилцагчийн №1658/028101/2023 тоот цалингийн зээлийн гэрээ, №1658/028101/2023 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний үүрэгт 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,343,450.53 төгрөг, 393,757.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,581.33 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 14,000,000 төгрөг, нийт 1,770,879.40 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, ******* ******* банкинд олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1,770,879.40 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК нь хариуцагч О.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,770,879.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК нь хариуцагч О.*******ээс 1,770,879.40 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэгт 1,770,879.40 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,770,879.40 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,284 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 21,642 төгрөг, хариуцагч О.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 21,642 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА