Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2026/00275

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си tower, 13 дугаар давхар 1301А тоот, утас: ..., Покет ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн ... гудамжны ... тоотод оршин суух, утас ..., *******ын *******т холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 1,853,568.60 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 1,862,068.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.******* нь Покет ББСБ ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,122,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 1,122,000 төгрөг, зээлийн хүү 599,240.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,888.38 төгрөг, шимтгэл 22,440 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 1,862,068.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд буюу 2026.04.30-нд 620,000 төгрөг, 2026.05.30-нд 620,000 төгрөг, 2026.06.30-нд 622,068.60 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлт гаргасныг миний бие хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 1,862,068.60 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрийг 3 хувааж 2026.04.30-нд 620,000 төгрөг, 2026.05.30-нд 620,000 төгрөг, 2026.06.30-нд 622,068.60 төгрөг тус тус төлөх саналтай байна. Хүсэлтийг хүлээн авч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,853,568.60 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 1,862,068.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,862,068.60 төгрөгийг 3 хувааж, 2026.04.30-нд 620,000 төгрөг, 2026.05.30-нд 620,000 төгрөг, 2026.06.30-нд 622,068.60 төгрөг төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалтай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,743 төгрөгийн тал хувь 22,371.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 22,371.5 төгрөгийг хариуцагч М.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,853,568.60 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 1,862,068.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026.04.30-нд 620,000 төгрөг, 2026.05.30-нд 620,000 төгрөг, 2026.06.30-нд 622,068.60 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,743 төгрөгийн тал хувь 22,371.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 22,371.5 төгрөгийг хариуцагч М.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ П.БОЛОРМАА