| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00003/И |
| Дугаар | 315/ШШ2026/00202 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 315/ШШ2026/00202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* 2000 тоотод оршин суух, утас *******, *******гийн *******н,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* гэх газарт оршин суух, утас *******, *******, *******гийн д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Л.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.*******гийн хариуцагч Д.д холбогдуулан нэхэмжлэгчийн 5 настай охин ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, цаашид эмчлүүлэх эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Д.гийн унаж явсан морь нь миний 5 настай охин ыг өшиглөсний улмаас охины биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, ходоодны гарах хэсгийн няцрал, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийн цус хуралт бүхий хүнд гэмтэл учирч 2 удаа хүнд хагалгаанд орж, эрүүл мэндээрээ болон эд хөрөнгөөрөө хохирсон. Хүнд гэмтэл авснаас хойш охин ыг эмчлүүлсэн эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Охин ыг Өвөр Монгол руу авч явж үзүүлэх гэж байгаа юм. Өвөр Монгол эмч хүрээд ирвэл танай охинд найдвар байгаа гэж хэлсэн. Иймд Өвөр Монголд очиж эмчлүүлэх эмчилгээний зардалд 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж тайлбарласан.
3. Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Л.******* нь морины ардуур ойрхон гарахад морь тангарах аюултай гэдгийг ойлгож, ухамсарлах боломжтой байсан боловч өөрийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас шалтгаалан бага насны хүүхдээ харж хандах үүргээ биелүүлээгүйн улмаас ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан талаар прокурорын тогтоолд тодорхой тусгасан. Нотлох баримтын хүрээнд хэдэн төгрөгийн эмчилгээ хэзээ, хаана хийгдсэн нь тодорхойгүй, хавтаст хэрэгт авагдсан амбулаторийн эмчлүүлэгчийн картаар 2023 онд үзүүлсэн эмнэлгийн баримт л байна. Өөр баримт байхгүй хэрэгт авагдаагүй байна. Эмчлүүлсэн байсан бол тухай бүрд нь авсан акт, эмнэлгийн магадалгаа хэрэгт авагдаагүй байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6. 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Д.гийн унаж явсан морь нь нэхэмжлэгч Л.*******гийн 5 настай охин ыг өшиглөж түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 283 дугаартай прокурорын тогтоол, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, ын эмчлүүлж, хагалгаанд орсон талаарх гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч А.Болор-Эрдэнийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд гэм хор, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, түүний гэм буруу, гэм хор болон үйлдлийн хоорондох шалтгаант холбоо байсан тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг гэм буруутай этгээдэд үүсдэг.
Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй",
501 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна" гэж заасан.
Гэвч нэхэмжлэгч охин ыг эмчлүүлсэн зардал, цаашид эмчлүүлэх эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Л.*******гийн хариуцагч Д.д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн 5 настай охин ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, цаашид эмчлүүлэх эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө..гэж заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******гийн хариуцагч Д.д холбогдох гэм хорын хохиролд 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА