| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00205/И |
| Дугаар | 315/ШШ2026/00229 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2026/00229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* гудамж, ******* ******* тауэр давхрын ******* тоотод байрлах, утас 8006443*******, ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарын,
******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 06 оны 0 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, 06 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбар нь ******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. овогтой нь 04 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* банктай дугаартай зээлийн гэрээ байгуулж *******,*******10,000 (долоон сая долоон зуун арван мянган төгрөг) төгрөгийг жилийн 1.0 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Хариуцагч Б. нь зээл авах үедээ Сүхбаатар аймаг, сум, дугаар баг, тоот хаягт оршин сууж байсан. ******* банкны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 06 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Б.Ган-эрдэнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэв.
. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид *******0,00 төгрөг төлсөн баримт, Б. ******* банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 06.01.15-ны өдрийн 315/ШЗ05/00160 дугаартай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбар нь ******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Сүхбаатар салбар нь ******* иргэний хэрэгт хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Б.Ган-Эрдэнийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Хариуцагч Б. нь зээл авах үедээ Сүхбаатар аймаг, сум, дугаар баг, тоот хаягт оршин сууж байсан. ******* банкны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 06 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Б.Ган-эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэх тайлбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 06.01.15-ны өдрийн 315/ШЗ06/00160 дугаартай Б.Ган-Эрдэнийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. (хх 1-1х)
4. Иймд ******* банк ХК-ийн Сүхбаатар салбарын ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан овогтой -ийг эрэн сурвалжилсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4, 119.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА