Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2026/00228

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* гудамжны 3-1******* тоотод оршин суух, утас 9611*******558, *******гийн *******ын,

 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа барилга, цахилгаан, сантехникийн засварын ангид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би нормчноор ажиллаж байхдаа сантехник, цахилгаан, слесарь гээд тэнд юу л хийх хэрэгцээ шаардлагатай байна тэр бүх ажлыг хийдэг байсан гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026.03.02-ны өдрийн 33 дугаартай Ж.*******ын 1989-1991 онуудад ажиллаж байх үеийн цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа барилга цахилгаан, сантехникийн засварын ангийн даргын 1989.09.27-ны өдрийн *******9 дугаартай Ж.*******ыг ажилд томилсон тушаалын хуулбар гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа барилга цахилгаан, сантехникийн засварын ангид нормчноор 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

*******. Нэхэмжлэгч Ж.******* нь 1989 оны 09 дүгээр сараас 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа барилга цахилгаан, сантехникийн засварын ангид нормчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 1989 оны 09 дүгээр сараас 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа барилга, цахилгаан, сантехникийн засварын ангид нормчноор ажиллаж байсан гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа барилга цахилгаан, сантехникийн засварын ангийн даргын 1989.09.27-ны өдрийн *******9 дугаартай Ж.*******ыг нормчноор 1989 оны 08 дугаар сарын 15-аас томилсон тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026.03.02-ны өдрийн 33 дугаартай Ж.*******ын 1989-1991 онуудад ажиллаж байх үеийн цалингийн лавлагаа (хх-5-6-р хуудас),

 

5. Гэрч Н.Зоригтын шүүхэд өгсөн: *******гийн ******* нь 1989 оны 09 дүгээр сард анх Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Барилга, цахилгаан, сантехникийн засварын ангид нормчноор ажилд орж байсан. Бид сумдуудад очиж барилгын засал чимэглэл, сантехник, цахилгааны засвар хийдэг байсан. Ж.******* нь 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Барилга, цахилгаан, сантехникийн засварын ангид нормчноор ажиллаж байгаад 1992 онд цэргийн албанд татагдаж Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хаасан гэх мэдүүлэг (хх-13-р хуудас),

 

6. Гэрч ын шүүхэд өгсөн: *******гийн ******* нь 1989-1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Барилга, цахилгаан, сантехникийн засварын ангид нормчноор ажиллаж байсан. Цахилгааны утас татах, барилгын туслах ажил, мужаан гээд бүхийл ажлыг хийдэг байсан. Хамт ажиллаж байсан тул Ж.*******ын ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-1*******-р хуудас)

 

7. Иймд Ж.*******ыг 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа барилга цахилгаан, сантехникийн засварын ангид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******ын 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа барилга цахилгаан, сантехникийн засварын ангид нормчноор ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА