| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00502/И |
| Дугаар | 315/ШШ2026/00241 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2026/00241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* хотхон, *******-р байрны 1******* тоотод оршин суух, утас *******, ******* *******,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* 20******* тоотод оршин суух, утас , , холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдийн асрамж, тэтгэлэг” тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын *******0-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа,
Хариуцагч ,
Харуицагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч О. холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие той 2021 онд танилцаж, хамт амьдарч хүү 2024 оны 05 дугаар 29-ний өдөр төрсөн. той хамтын амьдрал зохиохоос өмнө өөр амьдралтай байсан ба 1******* настай гэдэг охинтой. нь ын хүүхэд биш. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 202******* оноос гэр бүлийн үл ойлголцол үе үе гарах болсон. архи уудаггүй ч эрүүлийн ухаанаар өдөр тутмын байнгын егөөдөл, хэрүүл маргаан хийдэг нь надад сэтгэлзүйн маш их дарамт бухимдал үүсгэдэг. ямар ч муудах зүйл байхгүй байхад хардах сэдэлтэй юм ярьдаг. 2024 оны 04 дүгээр сард муудалцаж надад хэлэлгүй хүүхдээ аваад явсан байсан. Би байгаа газар нь очиж хүүхдээ авъя гэхэд намайг эрүүл байж маш ноцтой биед халдаж зодсон. 2025 оны 09 дүгээр сарын 28-нд хүү ийг бүх хувцастай нь аваад явсан. Э.Энхболд олон удаа хүчирхийлэл үйлдэж, эрүүлийн ухаанаараа хардаж дарамт үүсгэж, хүүхэд булаацалдаж байгаа учраас хамт амьдрах боломжгүй байдал үүсээд байна. Бидний дунд ямар ч эд хөрөнгийн маргаан байхгүй тул хүү ийг миний асрамжид үлдээж эцэг оос хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тэй 2021 онд дотносож бид хамтын амьдрал зохиосон. тэй хамтын амьдрал зохиохоос өмнө гэр бүлтэй байсан. 14,1******* настай хоёр хүүхэдтэй, хоёр хүүхэд маань ээж дээрээ байдаг. 202******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү төрсөн. Анх бид гэрт тусдаа гарч амьдарч байгаад өөрийн нэр дээр Green town хотхонд байр худалдаж авсан. Хүү ийг 9 сартай байхад ажилдаа орж хүүгээ хөхнөөс нь гаргаад би хөдөө авч явж, хүүгээ өсгөсөн. Хөдөө ажлаар явахдаа ч хүүгээ аваад явдаг, өөрөөсөө бараг салгадаггүй. Би архи ууж агсам, согтуу тавьж гэрийнхнийгээ зовоодоггүй, амьдралын төлөө зүтгэдэг залуу. Харин С.******* хувьд архи ууна, тамхи татна, найз нөхөд, ажлынхантайгаа уулзаж байна, баяр тэмдэглэж байна гээд элдэв шалтгаанаар архи уугаад хүүхдүүдээ эзгүй орхиод явчихдаг. Ажлынхаа залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан. 202******* оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүүгээ т хүргэж өгсөн. Түүнээс хойш хүүг минь надтай уулзуулахгүй, очоод хаалга тогшихоор цагдаа дуудаж өгөөд байгаа юм. Бид хоёр хэдийгээр хамтын амьдралтай байсан боловч надтай амьдрал ахуйн асуудлаа ярьж шийддэггүй. Нэг л мэдэхэд Уулбаян ч юм уу, Улаанбаатар ч юм уу аль нэг тийшээ явчихсан л байдаг. Иймэрхүү байдлуудаас болж гэр бүлийн маргаан үүсдэг. Түүнээс биш хардаж сэрдээд, мөрдөж мөшгөсөн юм байхгүй. Би боломжтой үедээ хүүгээ цэцэрлэгээс нь авдаг. Зам ангид замчин, оператор хийдэг. Мөн давхар засвар хийдэг. Аймгийн төвд амьдарч хүүхдээ харах боломжтой, аав, ээж маань хамт амьдардаг. Хүү минь энэ хүнтэй аюулгүй байж чадах эсэхэд эргэлзэж байна. Би хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.
*******. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын 2025.09.29-ний өдрийн 2/274 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ийн төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл бойжиж буйг тодорхойлсон эмчийн тодорхойлолт, хууль туслалцаа үзүүлэх гэрээ, Сүбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт зэргийг (хх-1-8, *******2-*******4х)
4. Хариуцагчаас хариу тайлбар, Сүхбатар аймгийн Цагдаагийн газраас нотлох баримт гаргуулах хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн. (хх-21-22, 27х)
5. Шүүх зохигчдын хүсэлтээр Сүбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас , нарын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл лавлагааг авсан. (хх-40-48, 51-*******5х)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь, хариуцагч О. холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
*******. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2021 онд танилцаж гэрлэлтээ батлуулалгүйгээр хамтран амьдарч, тэдний дундаас 202******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү төрсөн болох нь ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын 2025.09.29-ний өдрийн 2/274 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, ийн эрүүл бойжиж буйг тодорхойлсон эмчийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-1-8, 22х)
5. Нэхэмжлэгч нь 202******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү ийг өөрийн асрамжид хэвээр үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй, хүү ийг өөрийн асрамжид авна гэж маргасан.
*******. Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******-т зааснаар тэдний дундаас төрсөн хүү ийн 2 нас, 9 сартай бага насны, эцэг эхийгээ тусдаа амьдарснаас хойш эхийнхээ асрамжид амьдарч байгаа, эцэг эхийнх нь ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, эцэг, эхийнх нь анхаарал халамж тавьж байгаа байдал, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын шинжээчийн “ нь эх т ээнэгшилтэй байна” гэх дүгнэлт зэргийг харгалзан хүүхдүүдийн амьдарч дассан орчин нөхцөлийг өөрчлөхгүйгээр эх С.******* асрамжид хэвээр үлдээх нь зохимжтой гэж шүүх үзлээ.
7. Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, *******8.******* дахь хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно”, гэж зааснаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч оос сар бүр тэтгэлэг гаргуулж 202******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ийг эцэг оор тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-т зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт заасныг 202******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ийг эх С.******* асрамжид хэвээр үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 202******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-1******* нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг оор тэжээн тэтгүүлсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 2*******.2, 2*******.******* дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-т зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА