| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00148/И |
| Дугаар | 315/ШШ2026/00221 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 315/ШШ2026/00221
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо,******* *******-02, ******* тауэр, *******-р давхарт байрлах, утас *******6117079, ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* зүүн булаг гудамжны ******* тоотод оршин суух, утас **************173594, **************729449, , , холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 535,*******26.*******2 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 551,*******26.*******2 (таван зуун тавин нэгэн мянга найман зуун хорин зургаан төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2119020 тоот гэрээг байгуулж 500,000 төгрөгийг зээлж авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж үндсэн зээлд 353,364.23 төгрөг, үндсэн хүүд 164,216.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1*******,246.22 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 551,*******26.*******2 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-аас 551,*******26.*******2 төгрөгийг зээлж авснаас 02 дугаар сарын 15-ны өдөр 252,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 299,*******26.*******2 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Х. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 535,*******26.*******2 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 551,*******26.*******2 (таван зуун тавин нэгэн мянга найман зуун хорин зургаан төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан зөвшилцөж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 252,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлж, үлдэгдэл 299,*******26.*******2 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,204.*******0 төгрөгийн тал хувь *******,602.4 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь *******,602.4 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 535,*******26.*******2 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 551,*******26.*******2 (таван зуун тавин нэгэн мянга найман зуун хорин зургаан төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь 252,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлж, үлдэгдэл 299,*******26.*******2 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,204.*******0 төгрөгийн тал хувь *******,602.4 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь *******,602.4 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА