Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2026/00267

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* орлой гудамжны 9-408 тоотод оршин суух, утас *******, ******* *******,

 

******* овогтой ******* нэртэй 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь ******* овогтой ******* нэртэй 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагааны жинхэнэ эзэмшигч ******* овогтой ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Г.******* миний бие нь 1955 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ******* сумын 1 дүгээр багийн Дунд зээрд гэх газарт Сүх овогтой ******* ууган охин болон мэндэлсэн ба 1956 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэхдээ 1955 оны 12 дугаар сарын 24-ны өдөр төрсөн, ******* овогтой ******* гэдэг нэрээр бүртгэгдсэн. Миний бие нь төрсний гэрчилгээнд ******* ******* нэрээр бүртгэгдсэн хэдий ч ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг албан ёсны бүх бүртгэлд ******* ******* нэрээр бүртгэгдсэн. ******* нэрийг ******* нэрээр сольсон бүртгэл, лавлагаа байхгүй. ******* овогтой ******* хэмээх төрсний гэрчилгээ саяхныг хүртэл надад байсан хэдий ч үрэгдсэн. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Төрсний бүртгэлийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаартай овгийн ******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн ******* сумын 1956 онд төрсөн хүмүүсийн лавлагаа, 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, ******* овогтой Даваа, ******* овогтой Гарамжав, ******* овогтой Гэрлээ, ******* овогтой Эрдэнэцогт нарын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбарууд, Үндэсний төв архивын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03-02/2646 дугаартай лавлагааны хуулбар, *******д олгосон итгэмжлэл, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь ******* овогтой ******* нэртэй 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг тогтоолгох болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогтой ******* нь ******* овогтой ******* нэртэй 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн 1955 онд ******* ууган охин болон мэндэлсэн ба 1956 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэхдээ 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, ******* овогтой ******* гэдэг нэрээр бүртгэгдсэн. Миний бие нь төрсний гэрчилгээнд ******* ******* нэрээр бүртгэгдсэн хэдий ч бусад бичиг баримт ******* овогтой ******* нэрээр бүртгэгдсэн. ******* нэрийг ******* нэрээр сольсон бүртгэл, лавлагаа байхгүй. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Төрсний бүртгэлийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаартай овгийн ******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэх тайлбар, ******* овогтой ******* нэртэй 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, ******* сумын 1986 онд төрсөн хүмүүсийн лавлагаанд бичигдсэн нэхэмжлэгчийн нэр, нас хүйс, түүний төрсөн эцэг, эхийн нэртэй таарч байгаа байдал, ******* *******гийн иргэний үнэмлэхийн төрсөн он, түүний овог нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн төрсөн он, түүний овог буюу төрсөн эцгийн нэртэй таарч байгаа байдал (хх-2-6х),

 

5. Гэрч ийн шүүхэд өгсөн: ...Г.*******г төрөхөд нь ******* гэдэг нэр өгсөн. Хүүхэд тогтдоггүй айл байсан учраас Г.*******д ******* гэдэг нэр өгсөн юм байна лээ. Бага насанд нь бид нар ******* гэж дууддаг байсан. Г.*******г сургуульд ороход нь ******* гэдэг нэрийг нь сольж ******* гэдэг нэр өгсөн. Сургуульд орсноос хойш ******* гэдэг нэрээрээ явж байгаа, түүний бичиг баримтууд нь ******* гэдэг нэртэй явж байгаа гэх мэдүүлэг (хх-16-17х),

 

6. Гэрч ийн шүүхэд өгсөн: Бага, хүүхэд наснаасаа нэг голд цуг тоглож өсөхөд ******* овогтой *******г ******* гэж дууддаг байсан. Тэдний гэрийнхэн нь бүгд тухайн үед ******* гэж дууддаг байсан. Бид хоёр ******* сумын сургуульд хамт сурдаг байсан. Сургуульд орсон үеэс нэрийг нь сольж ******* гэж дууддаг болсон. Г.*******тай нэг сургуульд сурч, тэднийхтэй нэг голоор нутагладаг байсан тул ******* овогтой ******* нь ******* овогтой ******* мөн болохыг сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-18х),

 

7. Иймд ******* овогтой ******* нэртэй 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь овогт ******* ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогтой ******* нэртэй 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн

давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА