Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/01612

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/01612

Дорнод аймаг

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* овогт *******ийн *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,212,239.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ДО-СТГ/2023-106399 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 5,141,600 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Г.******* нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 649 хоногийн хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Иймд хариуцагч Г.*******гээс санхүүгийн түрээсийн гэрээний 6.1, 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д тус тус заасныг үндэслэн 5,212,239.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ийн ******* миний бие хэрэглээний *******ээс зээл авсан нь үнэн бөгөөд 5,212,239.95 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,212,239.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэгт 5,212,239.95 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй  байна.

 

         Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэгт 5,212,239.95 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,346 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 49,173  төгрөг, хариуцагч Г.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 49,173 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-д  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

              ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА