Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/01544

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/01544

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч:  Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******ийн *******ад холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:             

 

   Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь тус газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих сангийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс 2019 оны 06 дугаар сард гагнуурын чиглэлээр 4,000,000 төгрөгийг 48 сарын хугацаанд хүүгүй 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Гэвч санхүүгийн дэмжлэгт хамрагдагчийн гэрээний хугацаа дуусаж, зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийн төлөлт хийгээгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт үлдсэн 4,000,000 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн төрийн сан дахь 440090100070037010 тоот дансанд төлүүлэхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч Б.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  ******* овогтой ******* миний бие *******, *******ийн үйлчилгээний газраас нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газар нь хариуцагч Б.*******ад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газарт нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 39,475 төгрөг /4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

              5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                 ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА