Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 309/ШШ2025/01540

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 309/ШШ2025/015*******0

Дорнод аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль экологид учирсан хохиролд 1,03*******,312.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:             

 

   Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дорнод аймгийн Баянтүмэн сумын ******* дүгээр баг “*******” гэх газар оршин суух иргэн Ц.*******ын төрсөн охин 5 настай гэрийнхээ газаар чүдэнз зурж тоглосноор гал алдаж 202******* оны 0******* дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчим түймэр гарч 168.******* га талбай шатаж байгаль орчинд 1,03*******,312.8 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ц.*******, З.******* нарын мэдүүлэг, ой хээрийн түймэрээс учирсан хохирлын 0******* дугаартай акт, 0*******5/05 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Иргэний хуулийн 503 дугаар зүйлд эрх зүйн чадамжгүй  иргэн гэм хор учруулсны хариуцлагын талаар зохицуулсан байх ба мөн зүйлийн 503.1 дэх хэсэгт “...эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана.” гэжээ. 5 настай О.Болортуаягийн болгоомжгүй үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан 1,03*******,312.8 төгрөгийг түүүний эцэг, эх хариуцан арилгах үндэслэлтэй байна. Иймд Ц.*******, З.******* нараас байгаль экологид учруулсан хохирол болох 1,03*******,312.8 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн 1009000130*******0 тоот дансанд төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна...”  гэжээ.

 

           Хариуцагч Ц.*******, З.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Бидний охин нь гал түймэр тавьсан нь үнэн. Иймд бид прокурорын газраас нэхэмжилсэн байгаль экологид учирсан хохирол болох 1,03*******,312.8 төгрөгийг байгаль орчин уур амьсгалын санд төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газар нь хариуцагч Ц.*******, З.******* нарт холбогдуулан байгаль экологид учирсан хохиролд 1,03*******,312.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.*******, З.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага 1,03*******,312.8 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

         Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Ц.*******, З.******* нь байгаль экологид учирсан хохирол 1,03*******,312.8 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Ц.*******, З.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1*******,687 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

 

          *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                             ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА