Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох 1814004830240 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын шинжлэх ухаан техникийн их сургуулийн 2 дугаар курсын оюутан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим Ц.Оын эзэмшлийн Хаан банкны ******* данснаас интернет банкаар нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1.180.000 төгрөгийг хулгайлж бусдад 1.180.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим Ц.Оын эзэмшлийн Хаан банкны ******* данснаас интернет банк ашиглаж 1.180.000 төгрөгийг хулгайлсан болох нь ...

Хохирогч Ц.Оын ... 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд миний данснаас 1.180.000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь Хаан банк руу хандсан чинь теллер нь Хаан банкны лавлах руу ханд гэхээр нь хандсан чинь Цагдаагийн газарт өргөдөл бичиж өг гэсэн. Мөн дансны хуулгыг аваад үзсэн чинь *******гэсэн данс руу шилжсэн байхаар нь Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн юм. Тэгтэл миний данснаас мөнгө шилжүүлж авсан хүн нь Н гээд манай сумын хүүхэд байсан ... Миний интернет банкны нэвтрэх нэр нууц кодоо солиулсан хүн нь ******* гэх хүүхэд байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/,

Гэрч *******гийн ... 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед 20 орчим насны эрэгтэй орж ирээд хавай пи-2 маркийн гар утас, айяфоно 6 эс маркийн гар утас худалдаж авсан ба над руу интернет банкаар 1.180.000 төгрөг шилжүүлээд аваад явсан. Тэгээд утас аваад явсаных нь дараа над руу Хаан банкнаас 1 удаа залгасан ба таны дансанд 1.180.000 төгрөг орсон байна ямар хүн гүйлгээ хийсэн бэ гэж асуухаар нь би болсон явдлын талаар хэлсэн юм. Тэгээд өнөөдөр 14 цагийн үед нөгөө утас худалдаж авсан залуу хавайя маркийн гар утасны баттерей нь муу байна солиулъя гэж орж ирсэн. Тэгээд би ямар учиртай мөнгө над руу шилжүүлсэн юм бэ гэж асуугаад байж байсан чинь миний хажуугийн лангууны ах наад залуугаа байлгаж бай цагдаа дууд гэж хэлсэн чинь нөгөө залуу зугтаагаад явчихсан ... Тэр залуу утас худалдаж авахдаа шууд интернет банкаар төлье гэж орж ирсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Шүүгдэгч *******ын ... би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу явсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод найз *******тай уулзаж байсан чинь гар утас болохгүй эвдэрсэн байхаар нь би О эгчийн дансны интернет банкаар ороод үлдэгдэл мөнгийг нь үзсэн чинь 5.700.000 гаран мянган төгрөг байхаар нь би найз охиндоо гар утас авч өгөхөөр болоод 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн өглөө Теди гар утас зардаг төвөөс нэг хавайя п-20 маркийн гар утас, айяфоно 6 эс маркийн гар утсыг авахаар болсон чинь нийт 1.180.000 төгрөг болохоор нь О эгчийн интернет банк руу гар утсаар орж гар утас зардаг эгчийн данс руу шилжүүлж 2 гар утсыг худалдан аваад найз охин *******д өгсөн ... Би гар утас худалдан авах гээд мөнгө байхгүй болохоор нь О эгчийн интернет банкнаас нь зөвшөөрөлгүй мөнгийг нь шилжүүлсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Цанжид О гэсэн нэр бүхий ******* дугаарын дансны хуулга мөнгө шилжүүлсэн байдлыг харуулсан /хх-ийн 65-66/,

*******ын *******дугаар луу данс руу 1.180.000 төгрөг орсон гэх баримт /хх-ийн 70-72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Ц.О шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хэргийн 9 дүгээр хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн зөөврийн комьпютерийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар шүүгдэгч *******ын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн зөөврийн комьпютерийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА