| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/01565/И |
| Дугаар | 309/ШШ2025/01458 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 309/ШШ2025/01458
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 309/ШШ2025/01458 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үүрэгт 1,030,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын ******* нь тус газрын ******* эрхлэлтийг дэмжих сангийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөрөөс 2022 оны 6 дугаар сард “Happy бургер, хэрчсэн гурил, талх нарийн боов” чиглэлээр 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд хүүгүй, 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Гэвч санхүүгийн дэмжлэгт хамрагдагчийн гэрээний хугацаа дуусаж, зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 1,030,000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Н.*******, батлан даагч ******* нараас зээлийн гэрээний үүрэг болох 1,030,000 төгрөг гаргуулан Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн төрийн сан дахь 440090100070037010 тоот дансанд төлүүлэхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ын ******* миний бие *******, *******ийн үйлчилгээний газрын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн үлдэгдэл 1,030,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газраас Н.*******, ******* нараас гэрээний үүрэгт 1,030,000 төгрөг гаруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.******* нь энэхүү гэрээний үүргийг төлнө гэсэн тайлбар гаргасан байх тул хамтран хариуцагчаар татсан *******ээс татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үүрэгт 1,030,000 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран хариуцагч *******ээс татгалзсан нь Иргэний хууль зөрчөөгүй байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.******* нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үүрэгт 1,030,000 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн *******, *******ийн үйлчилгээний газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.******* /РД: *******/-оос улсын тэмдэгтийн хураамжид 14,635 төгрөг /1,030,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29,270 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА