| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0249/э |
| Дугаар | 2018/ШЦТ/260 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1821002490185 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ..*******. оны*******. дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******.../, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3-8 насны 3 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, *********************..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл гэх.
2. Шүүгдэгч *******, Улаанбаатар хотод *******. оны ..... дүгээр сарын *******.ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******..../, дээд боловсролтой, артилерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, 9 настай хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, *******... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй бааранд нийтийн хэв журмыг зөрчиж хохирогч -д хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөх зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөх зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар багт байдаг “” нэртэй бааранд , Н хоёртой хамт орсон юм. Бааранд ороод нэг шил архи, 3 пиво, ус авсан бөгөөд авсан зүйлээ ууж амжилгүй бүжгийн талбай дээр Н бид хоёр бүжиглэж, эгч ширээндээ суугаад үлдсэн юм. Ингээд бүжиглэж байхад эгч бид хоёр руу хандаж “энэ нэг юмыг аваачээ согтуу ширээн дээр суугаад байна” гэж хэлэхэд Н очиж тэр эмэгтэй хүнийг ширээнээс холдуулж байсан. Тэгсэн чинь архи уугаад согтчихсон, өндөр өсгийтэй гутал өмсчихсөн нэг хүүхэн ирээд намайг гарч уулзъя гэж хэлээд дагуулаад баарнаас гарсан юм. Тэгсэн чиь О гэдэг эмэгтэй баарны гадна “би та нараас нэг шил пиво аваад өгчих гэж хэлсэн. Та нараас 30000 төгрөг нэхээгүй шүү” гэж хэлээд над руу салаавч гаргаад дайраад байсан учраас “найздаа хэлье, жоохон хүлээж бай” гэж хэлээд буцаад баар руу орсон. Н, хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нь “тэр хүүхэнд нэг пиво аваад өгчих” гэж хэлсэн чинь “тэг тэг” гэж хэлээд зөвшөөрсөн учраас тек рүү очоод нэг пиво өгчих гэж хэлсэн чинь манай тооцоон дээр нэмэхгүй байсан учраас дахин Н руу очоод “өгөхгүй байна аа” гэж хэлээд зогсож байсан чинь О гэдэг эмэгтэй миний нүүр рүү зүүн чамархай хэсэгт алгадсан юм. “Чи яагаад байгаа юм бэ, зүгээр бай” гэж хэлээд О гэдэг эмэгтэйгийн мөр рүү гараараа түлхээд “Жоохон хүлээж бай, би пивийг чинь аваад өгнө” гэж хэлсэн чинь О гэдэг эмэгтэй “би та нараас 3000 төгрөг нэхсэн болохоос 30000 төгрөг нэхээгүй” гэж хэлээд хашгираад байсан. Хажуунаас Н орж ирээд “чи манай найзыг яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “чи манай пивийг хагалсан биз дээ” гэж хэлээд Н, О гэдэг эмэгтэй хоёр хоорондоо маргалдаж байгаад Н-н үснээс зулгааж унагаасан ба Н-г өшиглөх гэж байгаад текний урд бөгсөөрөө уначихсан юм. Энэ үед Н өшиглөсөн боловч гэдэсний дээд хэсгээр шүргээд гарч байгаа харагдсан. Ингээд цагдаад дуудлага өгч цагдаа нар удалгүй ирсэн. Цагдаа нар Н, О хоёрыг аваад явсны дараа О-тэй хамт явсан эмэгтэй баарны гадна миний үснээс зулгааж салтаа руу өшиглөсөн бөгөөд тэр эмэгтэй нилээд согтсон байсан...” гэжээ. /хх-ийн 66-67/
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар багт байдаг “Ред булл” бааранд , С хоёртой хамт орж нэг шил 0,5 граммын “Алтан чингис” архи, 3 савтай ус, 3 пиво авч уусан юм. Бид нар бааранд орчихоод архи, пивоноос бараг уугаагүй С бид хоёр бүжиглэж байхад бүжгийн талбай дээр ирээд “Ширээн дээр хүн ирж суучихаад босохгүй байна, явуулалдаа” гэж хэлэхээр нь би очоод тэр хүнийг “яв” гэж хэлсэн чинь явахгүй байсан учраас татаж босгож ирээд түлхэж холдуулсан чинь тэр хүн О-ийн ширээн дээр байсан пивийг унагаачихсан юм шиг байна лээ. Тухайн үедээ анзаарахгүй бүжгийн талбай руу очиж бүжиглэж байхад С-г нэг эмэгтэй дуудаад гарсан бөгөөд удалгүй орж ирээд “энэ тэнэг хүүхэн чинь надаас пиво нэхээд намайг алгаддаг байна ш дээ, чи пивийг нь хагалчихсан юм уу” гэж хэлэхээр нь “юун сүртэй юм бэ, аваад өгчихнө биз дээ” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй араас ирээд гарнаас зулгааж, маажиж үснээс зулгаасан чинь тэнд байсан хүмүүс салгасан юм. Тэр хүүхэн намайг өшиглөх гэж байгаад текны өмнө эрчиндээ уначихсан юм. Тэгэхлээр нь би өшиглөх гэсэн боловч тэнд байсан хүмүүс намайг холдуулсан чинь хий өшиглөж оноогүй юм. Ингээд бид нар ширээндээ очиж суусан чинь тэр хүүхэнтэй хамт суусан хоёр залуу бид нар руу пивоны шил бариад бидэн рүү дайраад байсан учраас тэнд байсан хүмүүс салгасан юм. Ингээд удалгүй цагдаа нар ирж намайг эрүүлжүүлэх байр руу авч явсан юм...” гэжээ. /хх-ийн 63-64/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Н гэдэг эмэгтэй манай ширээний хажуу талд нэг эрэгтэй хүнтэй маргалдаж...буцаад явахдаа санаандгүй бид хоёрын сууж байсан ширээг хөлөөрөө цохиод унагаачихсан юм. Ширээн дээр байсан ууж амжаагүй 1 шилтэй пиво унаад хагарчихсан болохоор зөөгч дуудаж хагарсан пивоо цэвэрлүүлж бид хоёрын пивийг хагалчихлаа гэж хэлээд тэр хүмүүсээр тооцоог нь хийлгээрэй гэж хэлсэн. Ингээд баарнаас гараад С гэдэг эмэгтэйтэй уулзаад пивоны тооцоог хийгээрэй гэж хэлсэн чинь аваад өгчихнө гэж хэлэхээр нь буцаж баар руу ороод зөөгч эмэгтэйд тэнд сууж байгаа хүмүүсийн тооцоон дээр нэг пивоны тооцоог хийчихээрэй гэж хэлсэн чинь зөөгч эмэгтэй энэ хүмүүс тооцоогоо хийгээгүй байгаа тэд нар дээр нэмж тооцоо авахгүй гэж хэлэхээр нь бүжгийн талбай дээр С, Н, гэх гурван эмэгтэй байсан болохоор очоод та нарын тооцоон дээр нэмж тооцоо хийж болохгүй гэж байна. Нэг пиво аваад өгчихөөч гэж хэлсэн чинь С гэдэг эмэгтэй нь түрүүнээс хойш ганц пиво нэхээд үхлээ юу ямар 30000 төгрөгийн үнэтэй пиво биш 3000 төгрөгийн үнэтэй пиво гэж хэлээд шууд над руу дайрч миний үснээс зулгаагаад газарт унагаасан юм. Тэгсэн чинь Н гэдэг эмэгтэй нь хажуу талаас ирж шууд миний гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн чинь гэдэг эмэгтэй салгасан юм. Тухайн үед би жирэмсэн байсан болохоор хүмүүс жирэмсэн хүн өшиглөчихлөө гэж хэлээд байсан боловч Н, С гэдэг хоёр эмэгтэй хүмүүсийн үгэнд орохгүй элдвээр хэлж чарлаад байсан. Намайг “гэдсээ чирчихээд гэртээ хэвтэж байхгүй бааранд өлийгөө хийж яваа гичий вэ буруу хүнээрээ оролдлоо” гэж хэлж байсан. Н гэдэг эмэгтэй пивоны шил бариад хэн рүү шидэж байгаа нь мэдэгдэхгүй хана руу шидээд байсан бөгөөд 1-2 удаа пивоны шил шидээд байсан болохоор баарнаас гараад явсан...Н гэдэг эмэгтэйд өшиглүүлсэнээс хойш тонус өгч одоо эм хэрэглээд явж байгаа болохоор эмний мөнгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 56-57/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...намайг текэн дээр байж байхад жирэмсэн эмэгтэй бүжгийн талбай руу очиж Н гэдэг эмэгтэйтэй уулзаж хоорондоо ярилцаж байгаад гэнэт С гэдэг эмэгтэй жирэмсэн эгчийг түлхэж унагааж Н гэдэг эмэгтэй нь өшиглөж байсан бөгөөд Н, С гэдэг хоёр тэр жирэмсэн эгчийг өшиглөөд дайраад байсан. Жирэмсэн эгч газарт унаад түргэн дууд өвдөөд байна гэж хэлээд уйлаад байсан...” гэжээ. /хх-ийн 85/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 256 тоот дүгнэлтэд: “1. -ийн биед цээжинд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх-ийн 41/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд:
Зөрчлийн талаар хохирогч /хх-ийн 19-21/, гэрч /хх-ийн 22-29, 86-87/, /хх-ийн 30-33, 84-85/, С. /хх-ийн 88-89/, зөрчлийн талаар холбогдогч ******* /хх-ийн 34-35/, С. /хх-ийн 36-37/, ******* /хх-ийн 38-39/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/, хохирогч -н цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 11/, Ч, С. нарын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 12/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/, хохирогчийн хувцсан дээр үлдсэн гутлын мөр /хх-ийн 14/, Камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/, Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45/, хохирогч -ийн эмнэлгийн магадлагаа /хх-ийн 46-51/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 52/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 68, 71/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70, 73/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй бааранд нийтийн хэв журмыг зөрчиж хохирогч -д хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлгүүд түүнийг давхар нотолсон дараахь:
Хохирогч -ийн эх сурвалжаа зааж, тогтвортойгоор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Солонго гэдэг эмэгтэй нь түрүүнээс хойш ганц пиво нэхээд үхлээ юу ямар 30000 төгрөгийн үнэтэй пиво биш 3000 төгрөгийн үнэтэй пиво гэж хэлээд шууд над руу дайрч миний үснээс зулгаагаад газарт унагаасан юм. Тэгсэн чинь Н гэдэг эмэгтэй нь хажуу талаас ирж шууд миний гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн чинь гэдэг эмэгтэй салгасан юм. Тухайн үед би жирэмсэн байсан болохоор хүмүүс жирэмсэн хүн өшиглөчихлөө гэж хэлээд байсан боловч Н, С гэдэг хоёр эмэгтэй хүмүүсийн үгэнд орохгүй элдвээр хэлж чарлаад байсан. ...Н гэдэг эмэгтэй пивоны шил бариад хэн рүү шидэж байгаа нь мэдэгдэхгүй хана руу шидээд байсан бөгөөд 1-2 удаа пивоны шил шидээд байсан болохоор баарнаас гараад явсан...” /хх-ийн 56-57/ гэх,
Тухайн үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч гийн “...намайг текэн дээр байж байхад жирэмсэн эмэгтэй бүжгийн талбай руу очиж Н гэдэг эмэгтэйтэй очиж уулзаж хоорондоо ярилцаж байгаад гэнэт С гэдэг эмэгтэй жирэмсэн эгчийг түлхэж унагааж Н гэдэг эмэгтэй нь өшиглөж байсан бөгөөд Н, С гэдэг хоёр эмэгтэй тэр жирэмсэн эгчийг өшиглөөд дайраад байсан. Жирэмсэн эгч газарт унаад түргэн дууд өвдөөд байна гэж хэлээд уйлаад байсан...” /хх-ийн 85/ гэх,
Гэрч ийн “...2018 оны 03 дугаар сарын 24-ний орой би ажил дээрээ байж байтал орой 23 цаг 10 минутын орчимд байх ажлаа хийгээд текны ард талд байж байтал гэнэт зааланд хүмүүс маргалдаад нэг жирэмсэн эгч газар унаж байсан, тэр үед гар дээрээ их шивээстэй хүүхэн нь жирэмсэн эгчийн гэдэс рүү нь өшиглөж байгаа харагдсан, миний харахад лав 2 удаа өшиглөж байсан...тэр хооронд тэр хэд хоёр тийшээ болсон боловч дахиад маргалдаад, бие биенийгээ бүр элдвээр хэлээд нөгөө шивээстэй Н гэдэг хүүхэн нөгөө жирэмсэн эгч рүү пивоны шил шидсэн...тэгээд тэр хэд тасралтгүй маргалдаад, бие биенийгээ янхан банзал, гичий, нохой гэх мэтээр бүр элдвээр хэлээд байсан бөгөөд тэр хэдийг гаргахад гадаа гараад бас маргалдаад байсан...” /хх-ийн 86-87/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/, хохирогч -н цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 11/, *******, С. нарын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 12/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/, хохирогчийн хувцсан дээр үлдсэн гутлын мөр /хх-ийн 14/, камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/, Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчимд /шөнийн цагаар/ “” нэртэй баар буюу олон нийтийн газарт Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлабал зохино.
Хохирогч нь шүүгдэгч нарт “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн тайлбар /задгай 1ш/-аар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэстэй байна.
Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******-ийн ****************************.. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч *******-ийн **************************** регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1821002490185 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н *********************.. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч *******-н ****************************. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төлөгдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР