Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 309/ШШ2025/01357

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 309/ШШ2025/01357

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******ын *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 975,701.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 6000354343 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 870,000 төгрөгийн зээлийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000354343 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 951,701.87 төгрөг, нотариатын төлбөр 24,000 төгрөг нийт 975,701.87 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

           Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.******* миний бие ******* банкнаас зээл авсан. Цаг хугацаандаа төлж чадаагүй.  ******* банкнаас  гаргасан  нэхэмжлэлийн дагуу 975,701.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 975,701.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй, хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэг 975,701.87 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг  хүлээн   зөвшөөрсөн  нь  Иргэний  хуульд  нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэг 975,701.87 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,967 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 13,983.5 төгрөг, хариуцагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид 13,983.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* банк” ХК-д  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ШҮҮГЧ                    Г.НА*******УУНТУЯА