| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0250/э |
| Дугаар | 2018/ШЦТ/262 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт *******-д холбогдох эрүүгийн 1821003470244 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч *******, Дорнод аймгийн Халхгол суманд *******... оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: Ж*******./, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 4 насны хүүхдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг **************...гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүйсийн гарам” гэх газарт хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10-11 цагийн орчимд Баяндун сумын 3 дугаар багийн иргэд хурдан морины сунгаан хийгээд 16 цагийн орчимд дууссан юм. Хурдан морины сунгаан дуусахад бид хоёр мотоциклтой ******* гэдэг айлынх руу архи авахаар явсан бөгөөд 2 шил 0.75 граммын “Соёрхол” архи, 3 ширхэг том савтай пиво аваад морины сунгаан болсон газар руу очсон. ахыг Баяндун сум руу явж бай гэж хэлсэн. Ингээд бид хоёр түүний араас мотоциклтой явсан бөгөөд “Хүйсийн гарам” гэдэг газарт зогсоод архи, пиво уусан юм. ахтай Сараагийн гэдэг залуу эхнэрийнхээ хамтаар явж байсан бөгөөд бид нар ахын хурдан морь, хүүхдийг би түрүүлж хурдан морь унуулж сургасан гэсэн чинь ах би түрүүлж хурдан морь унуулж сургасан гэж хоорондоо маргалдаж эхлэж байгаад унаач “бид хоёрын хэн нь хурдан морь унуулж сургасан бэ” гэж асуусан чинь “Б ах түрүүлж хурдан морь унуулж сургасан” гэж хэлсэн чинь ах хандан нэг л эвгүй үг хэлэхээр нь “Битгий хүүхэд рүү ороод бай” гэж хэлсэн чинь “чи муу одоо яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд маргалдаж байгаад больж дахин архиа ууж эхэлсэн. Тэгсэн чинь ах босож ирээд намайг цохиж унагаасан болохоор бид хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Бид хоёрыг зодолдож байхад ах бид хоёрыг салгаад цааш ахыг аваад явсан юм. Би ахыг өшиглөх гэж байхад ах ахыг урдуураа татах үед нь өшиглөчихсөн юм шиг байна лээ. Тэгсэн чинь ах бөглөрч унахаар нь эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн. Би согтуу байсан учраас зарим зүйлийг санахгүй байна. ахыг ямар байдалтай байх үед нь өшиглөсөн болохоо санахгүй байна. тэр өдөр юу болсон талаар асуухад иймэрхүү зүйл ярьж байсан юм...хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна...” гэжээ. /хх-ийн 34-35/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Хүйсийн гарам” гэх газар руу морио сунгах ажилтай очсон. Би “Хүйсийн гарам” гэх газарт очоод морио сунгаж дуусаад Б, , Лхагвасүрэн, нартай уулзаад бид нар 2 шил “Соёрхол” нэртэй 0.75 грамм архийг хувааж уугаад байж байхад Б нь маргаж муудаж эхэлсэн, тэгээд дараа нь Б нь тэй зодолдож байгаад больсон. Ингээд би машины хажуу талд очоод тонгойсон чинь Б миний баруун хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгээд би бөглөрч амьсгаа авч чадахгүй болсон энэ үед миний нуруу хэсэг рүү цохиж миний бөглөрөөг гаргасан тэгээд миний бие өвдөөд байж байхад ирж намайг аваад ахын гэрт очиж нүүр гарыг минь угаалгаж цааш ахын гэрт очоод байж байхад эмнэлгийн машин ирж намайг аваад сумын төв эмнэлэгт хүргэж өгсөн...2018 оны 03 дугаар сард Баяндун суманд аймгийн төвийн эмч нар ирсэн байсан. Тэгээд элэг, бөөрөө үзүүлэхэд ямар нэгэн өөрчлөлт гэмтэлгүй гарсан...Б-т гомдол санал байхгүй... эмчилгээний зардал болох 1.048.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 9-12/
Өсвөр насны гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... ах ахын хажуугаар унасан. Тэгээд ах ахын дээр нь унахад нь Б ах ахын баруун талын хавирга орчимд нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд ах мөлхөөд машины хажууд очоод нуруун дээр цохь гээд байсан тэгэхэд гэх ах ахын нуруун дээр цохьсон...” гэжээ. /хх-ийн 19/
Дорнод аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 398 тоот дүгнэлтэд: “1. *******ын биед элэгний эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн зодуулсан гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар тогтоогдсон элэгний эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 28/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд:
Гэрч ******* /хх-ийн 20/, ******* /хх-ийн 21-22/, хохирогч ******* /хх-ийн 14-15/, шүүгдэгч ******* /хх-ийн 16/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хохирогч *******ын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 37/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 51-55/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүйсийн гарам” гэх газарт хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон дараахь:
Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч *******ын “...Би машины хажуу талд очоод тонгойсон чинь Б миний баруун хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгээд би бөглөрч амьсгаа авч чадахгүй болсон энэ үед миний нуруу хэсэг рүү цохиж миний бөглөрөөг гаргасан тэгээд миний бие өвдөөд байж байхад ирж намайг аваад ахын гэрт очиж нүүр гарыг минь угаалгаж цааш ахын гэрт очоод байж байхад эмнэлгийн машин ирж намайг аваад сумын төв эмнэлэгт хүргэж өгсөн...” /хх-ийн 9-12/ гэх,
Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн өсвөр насны гэрч ын “... ах ахын хажуугаар унасан. Тэгээд ах ахын дээр нь унахад нь Б ах ахын баруун талын хавирга орчимд нь 1 удаа өшиглөсөн...” /хх-ийн 19/ гэх,
Гэрч *******гийн “... гэдэг хүүхдийг Б цохисон. Тэгэхээр нь би Б-т хандаж “чи яагаад зүгээр байсан хүүхдийг цохиод байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Б над руу уурлаж надтай маргаж намайг цохисон. Тэгээд ноцолдож байгаад больсон. Тэр үед ыг Б өшиглөсөн юм шиг байна лээ. Би Б нь ыг хэзээ нь яаж өшиглөснийг хараагүй...” /хх-ийн 20/ гэх,
Гэрч *******гийн “...Б хүнтэй маргалдаж байгаа бололтой хашгираад байсан бөгөөд трубаг янзлаад машины доод талаас гараад ирсэн чинь ах газарт сууж байсан. Б-ыг хамт байсан хүмүүс нь салгасан бололтой барьчихсан байдалтай байж байсан. ыг Б өшиглөсөн гэж ярьж байсан бөгөөд ямар шалтгааны улмаас өшиглөх болсныг хараагүй...” /хх-ийн 21-22/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хохирогч *******ын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн биед “элэгний эдийн няцрал, цээжний цус хуралт” бүхий хүнд хохирол /гэмтэл/ үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн 398 тоот дүгнэлт /хх 28/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “элэгний эдийн няцрал, цээжний цус хуралт” бүхий хүнд хохирол /гэмтэл/ нь түүнийг зодсон шүүгдэгч *******-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч миний нэхэмжилсэн бүх төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг бичгээр гаргаж шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн *********************.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1821003470244 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н ***********************************... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР