Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 309/ШШ2025/01255

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 309/ШШ2025/01255

Дорнод аймаг

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* овогт *******ын *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,352,373.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогт *******ын ******* нь тус банктай 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ЗГ-R000094327 тоот дижитал зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал цалингийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж, талуудын хооронд байгуулсан ЗГ-R000094329 тоот дижитал цалингийн зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 18,352,373.03 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ын ******* миний бие ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийн хувийг гардан авч, танилцлаа. Би тус банктай 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөг зээлсэн. ******* банкнаас нэхэмжилсэн 18,352,373.03 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,352,373.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй болно. Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэг 18,352,373.03 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг хүлээн   зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэг 18,352,373.03 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,712 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 124,856 төгрөг, хариуцагч Г.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 124,856 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

            ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА