| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04999/И |
| Дугаар | 191/ШШ2026/01259 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01259
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: ************** тоот хаягт оршин байрлах, "******* ******* *******" ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, хариуцагчаас 360,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээний дагуу гүүрэн краныг хүлээн авах буюу ******* ******* ХХК-ийн газар дээрээс авахыг нэхэмжлэгчид даалгуулах, гэрээний үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд 2023 оны 01 сарын 25-ны өдөр №01/23/02 тоот Гүүрэн кран худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний 1.1-д заасны дагуу гэрээний гол зүйл нь ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн 1986 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 50 тн-ын даацтай, КС маркийн цахилгаан, бүрэн ажиллагаатай гүүрэн кран байсан. Гэрээний үнэ буюу төлбөр төлөх журмыг гэрээний 2.1-т тохиролцож, нийт 400.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Төлбөр төлөх журмыг гэрээний 2.2-т тусгасан. Үүнд:
2.2.1. Бэлэн мөнгөөр төлөх: 100.000.000 төгрөгийг энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 2 өдрийн дотор Худалдагч талд бэлнээр төлнө.
2.2.2. 98.748.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 10 өдрийн дотор бэлнээр төлнө.
2.2.3. Бартераар төлөх: Энэхүү гэрээг байгуулсан өдөр Барааны нийт үнийн дүнгийн 161.252.000 төгрөгт ************** м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв тутамд 2,800,000 төгрөгөөр тооцон Худалдагч талд төлнө.
2.2.4. Гэрээний үлдэгдэл төлбөр: Барааны нийт үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 40.000.000 төгрөгийг Худалдан авагч тал барааг бүрэн хүлээн авч, ажиллагаанд оруулсны дараа Худалдагч талд бэлнээр төлнө гэж тохиролцсон.
Нэхэмжлэгч нь гэрээний 2.2.1-д заасан төлбөрийг 2023 оны 01-р сарын 26-ны өдөр, 2.2.2-т заасан төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр төлсөн. Гэрээний 2.2.3-т заасан төлбөр болох орон сууцыг Гэрээний 4.4-т заасны дагуу иргэн овогтой -н нэр дээр шилжүүлж өгсөн. Харин Хариуцагч нь гэрээнд заасан барааг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй тул 2.2.4-т заасан 40.000.000 төгрөгийг шилжүүлээгүй.
Худалдагч нь Хавсралт №1-д заасан барааг 2023 оны 3 дугаар сарын 20 өдрөөс хэтрүүлэлгүй Худалдан авагчид актаар хүлээлгэн өгнө гэж гэрээний 3.2-т заасан. Мөн Гэрээний 9.2-т Барааг бүрэн угсарч ажиллагаанд орсноор гэрээг дуусгавар болсонд тооцно гэж заасан. Гэтэл хариуцагч нь барааг зохих ёсоор нийлүүлж өгөөгүй, хүлээлгэх актаар хүлээлгэж өгөөгүй юм. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон барааг нэгэнт нийлүүлээгүй, хүлээлгэн өгөөгүй, мөн нэхэмжлэгч тал нь барааг хүлээн авах хүсэл зорилгогүй болсон учраас Иргэний хуулийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж өмнө нь шилжүүлсэн 360,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Гэрээнээс татгалзаж буй тухайгаа Иргэний хуулийн 204.1-д заасны дагуу бичгээр мэдэгдэж, уулзалт зохион байгуулахаар хандсан боловч хариуцагч тал нь огт хариу өгөөгүй юм.
Мөн хариуцагч компанийн гэрчилгээ дээрх хаягаар мэдэгдэл хүргүүлсэн боловч тус хаягтаа оршин суудаггүй болох нь гол шуудан ХК-ийн хариу бичгээр нотлогддог. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч компанийн удирдлагын хаягаар нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан талйбартаа: Барааны хувьд асуудалтай, доголдолтой хүлээлгэж өгөхгүй байгаа асуудал байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т худалдан авагчийн үүрэг байгаа. Худалдан авсан барааг хавсралтад заасан жагсаалтын дагуу 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авах үүрэгтэй гэж заасан байгаа. *******д өөрсдөө ирсэн тохиолдолд хүлээлгэж өгнө шүү дээ. Өмнө нь удаа дараа хүлээлгэж өгье, талбайгаа чөлөөл гэж хэлж байсан юм билээ. Гэтэл эднийх таг чиг байж байж байгаад кранаа авахаа болилоо гэсэн тайлбар хэлдэг. Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж байгаа гэж тайлбарладаг, хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар үүрэг зөрчөөгүй, өөрсдөө хүлэн авах үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 205.1 дэх заалт нь татгалзсанаас үүсэх үр дагавартай холбоотой болохоос татгалзалтай холбоотой хуулийн тайлбар биш. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн үүрэг зөрчсөн үйлдэл гаргаагүй, хүлээн авах үүргээсээ хойш жил гаруй хугацааны дараа ийм асуудал тавиад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК ******* ******* ******* ХХК-тай байгуулсан Гүүрэн кран Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, ******* ******* ******* ХХК-аас 360,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Энэ нэхэмжлэлтэй хэргийг хамт шийдвэрлүүлэхээр дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Гүүрэн кран худалдах, худалдан авах гэрээний 4.1-д Худалдан авагч тал Худалдан авсан барааг Хавсралт №1-д заасан жагсаалтын дагуу 2023 оны 03-р сарын 20-ны өдрийн дотор хүлээн авна гэрээний 2.2.4-д Барааны нийт үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг Худалдан авагч тал Барааг бүрэн хүлээн авч ажиллагаанд оруулсны дараа Худалдагч тал бэлнээр төлнө гэж тус тус заасан.
Гэрээний дээрх тохиролцооны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1. Гэрээний дагуу Гүүрэн краныг хүлээн авах буюу ******* ******* ХХК- ийн газар дээрээс авахыг ******* ******* ХХК-д даалгах;
2. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулах; гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн хашаанд байгаа гүүрэн краныг хүлээн авахыг ******* ******* ******* ХХК-д даалгах шаардлагыг манайх биелүүлэх, хүлээн авах боломжгүй. Гэрээний 4.1 чинь манай эрх, хавсралт 1-д заасан жагсаалтын дагуу 2023 оны 3-р сарын 21-ний өдрийн дотор барааг хүлээлгэж өгөх үед нь хүлээн авна гэдэг ойлголт болохоос бид очиж хүлээн авна гэдэг ойлголт биш, хавсралт 1 гэдэг нь нэр төрөл тоо хэмжээг хэлж байгаа, манай эзэмшлийн кран биш учраас бид мэдэхгүй, манайд даалгаж байгаа нь үндэслэлгүй байна. ******* ******* ХХК-ийн газраас холдуулахыг даалгах гэж байгаа. *******д яагаад одоог хүртэл ******* ******* ХХК-ийн газарт байгааг ойлгохгүй байна. Анх энд байсан одоо эндээ байна, биднийг очиж ав гээд байгаа, үнэхээр худалдаж байгаа бол өөрсдөө авчраад хүлээлгэж өгөх хэрэгтэй. ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай холбоо хамааралтай компани гэж бодож байгаа. Гэрээний үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг төлөх шаардлагыг мөн үндэслэлгүй гэж үзэж байна. *******д бараа хүлээж аваагүй байж яагаад төлбөр төлөх ёстой юм бэ. Гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдээгүй байна гэж харж байгаа. Доголдлын хувьд бол кран дээр дүгнэлт гаргуулах этгээд ховор байдаг юм байна. Мэргэжлийн хяналтын газар татан буугдсан. Үүнтэй холбоотой ШУТИС-ын мэргэжлийн этгээдүүд дүгнэлт гаргадаг юм байна. *******д компаниар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахад энэ краныг ямар нэгэн байдлаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ ашиглах боломжгүй краныг яаж ашиглах вэ, тийм учраас татгалзаж байна. 205.1т заасны дагуу хууль зүйн үндэслэл биш гэж тайлбарлаж байгаа нь албаар хуулийг мушгиж тайлбарлаж байна гэж харж байна. Өнөөдрийг хүртэл хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүйг шүүх харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ХХК-иас ******* ******* ******* ХХК-д хаягласан 2025.03.14№25/11 тоот албан бичгийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.01.26-ны өдөр ******* ******* ******* ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөр 100,000,000 төгрөг төлсөн, 223.02.03-ны өдөр ******* ******* ******* ХХК-иас гэрээний 2 дахь төлбөр 98,748,000 төгрөг төлсөн тухай ******* ******* ******* ХХК-ийн Кассын орлогын ордер, ******* ******* ******* ХХК MN баркодтой илгээмжийн үйлчилгээ авч, 4000 төгрөг төлсөн тухай гол шуудан ХК-ийн баримт, гүйцэтгэгч ХХК болон Д. нарын хооронд байгуулагдсан 2022.12.02№0/09/02 Захиалгаар орон сууц барих гэрээ, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Оюун-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.01.25№01/23/02 Гүүрэн кран худалдах-худалдан авах гэрээ, гэрээний Хавсралт№1, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ын иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ******* ХХК-иас 2025.05.13-ны өдөр ******* эл си ХХК, ************хаягаар илгээсэн RD189882576MN бүртгэлийн дугаартай илгээмжийг 2025.05.14-ний өдөр гардуулсан тухай гол шуудан ХК-ийн 2025.05.23№18/250 тодорхойлолт, хавсралт болох бүртгэлийн дэвтрийн хуулбар, торх ХХК-ийн ******* экспо худалдааны төвийн хашаанд байрлах КС маркийн краны техникийн байдлыг тодорхойлсон дүгнэлт 2024, 2025.06.25№25/56 итгэмжлэл, ******* ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023.05.24№23-05/07 Нэмэлт гэрээ, ******* ******* ******* ХХК-ийн краны замд шинээр зам тавих зардлын тооцоо 23.05.24, Краны төмөр зам барих гэрээ №Г-23-04/03 тоот Ажил хүлээлцсэн тухай 2023.06.08№23-06/01 Акт, дахь ******* ******* ******* ХХК-ийн эзэмшдэг дансны хуулгын хураангуй, ******* ******* ******* ХХК-ийн эзэмшдэг дахь дансны хуулга, ******* ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан Краны төмөр зам барих гэрээ 2023.04.06№Г-23-04/03, ******* экспо худалдааны төвийн хашаанд байрлах КС маркийн краны техникийн байдлыг тодорхойлсон торх ХХК-ийн дүгнэлт 2024, торх ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, д техникийн ухааны докторын зэрэг олгосон тухай баримт, гийн ур чадварын сертификат,
Хариуцагчаас гаргасан нотлох баримтууд: ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лалагаа, ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.01.25№01/23/02 Гүүрэн кран худалдах-худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ын иргэний үнэмлэхийн хуулбар, ******* эл си ХХК-ийн санал болгосон КС- маркийн вандан краныг байршил дээр нь судлан гаргасан комиссийн дүгнэлт 2016.06.17, Краны төхөөрөмжийг шалгасан тухай техникийн дүгнэлт 2016.06.17№01, МХЕГ-ын Ачаа өргөх краныг шалгах хуудас 2016.06.17, хавсаргасан фото зураг, хариуцагчаас ид олгосон 2025.10.17№10/25 итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүтгэлийн гэрчилгээний хуулбар, д олгосон 2026.01.12№01/26 итгэмжлэл,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/23/02 дугаартай Гүүрэн кран худалдах-худалдан авах гэрээ-нээс татгалзаж, 360,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон.
- Худалдагч тал болох ******* эл си ХХК нь Гэрээний Хавсралт№1-д заасан бараа буюу гүүрэн краныг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хэтрүүлэлгүй худалдан авагч ******* ******* ******* ХХК-д актаар хүлээлгэн өгөхөөр гэрээний 3.2.-т заасан бөгөөд барааг бүрэн угсарч ажиллагаанд орсноор гэрээг дуусгавар болсонд тооцно гэж мөн гэрээний 9.2-т заасныг хариуцагч зөрчиж, барааг зохих ёсоор, актаар хүлээлгэж өгөөгүй.
- Гэрээний 2.2.1-д зааснаар, гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 2 өдрийн дотор бэлэн мөнгөөр төлөх 100,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн,
- Гэрээний 2.2.2-т зааснаар, гэрээ байгуулсан өдрөөс хойш 10 өдрийн дотор төлөх 98,748,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр төлсөн,
- Гэрээний 2.2.3-т заасан, гэрээний үнийн дүнгийн 161,252,000 төгрөгт тооцож бартераар төлөх Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үлэмж апартмент, 9 давхар, 902 тоот, 57.59 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв тутамд 2,800,000 төгрөгөөр тооцон худалдагч талд буюу гэрээний 4.4.-т заасан иргэн овогтой ийн нэр дээр орон сууцыг шилжүүлж өгсөн.
- Харин хариуцагч нь гэрээнд заасан барааг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй тул гэрээний 2.2.4-т заасан 40,000,000 төгрөгийг шилжүүлээгүй хэмээн тайлбарласан.
3. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, барааны хувьд асуудалтай, доголдолтой хүлээлгэж өгөхгүй байгаа асуудалгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т заасан худалдан авагчийн үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй, худалдан авсан барааг хавсралтад заасан жагсаалтын дагуу 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авах үүрэгтэй гэж заасан, худалдан авагч ирж байж бид барааг хүлээлгэн өгөх тул удаа дараа хүлээлгэж өгье, талбайгаа чөлөөл гэж хэлж байсан боловч хариу өгөхгүй байсаар кранаа авахаа болилоо, гэрээнээс татгалзаж байна гэж нэхэмжлэгч тайлбар өгдөг хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан.
4. Улмаар, хариуцагч нь дээр дурдсанаар, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй хэмээн, гүүрэн краныг гэрээний дагуу хүлээн авах буюу ******* ******* ХХК-ийн газар дээрээс авахыг нэхэмжлэгчид даалгуулах, гэрээний үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5. Нэхэмжлэгч нь гэрээний 4.1 дэх заалт нь худалдан авагч талын эрх бөгөөд гэрээний хавсралт №1-д заасан жагсаалтын дагуу 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор барааг хүлээлгэж өгөх үед нь манайх хүлээн авна гэдэг ойлголт, бид очиж хүлээн авна гэдэг ойлголт биш хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
6. Талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №01/23/02 Гүүрэн кран худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч тал *******л ******* ******* ХХК нь өөрийн эзэмшлийн 50 тн даацтай, КС маркийн цахилгаан, бүрэн ажилагаатай гүүрэн краныг худалдан авагч ******* ******* ******* ХХК-д 400,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохицролцож, дор дурдсанаар гэрээний үнэ ба талуудын эрх үүргийг тодорхойлсон байна. Үүнд:
Гэрээний 2.2.1.-д Бэлэн мөнгөөр төлөх: 100.000.000 төгрөгийг энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 2 өдрийн дотор Худалдагч талд бэлнээр төлнө.
- 2.2.2. -т 98.748.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 10 өдрийн дотор бэлнээр төлнө.,
- 2.2.3.-т Бартераар төлөх: Энэхүү гэрээг байгуулсан өдөр Барааны нийт үнийн дүнгийн 161.252.000 төгрөгт *************** талбайтай орон сууцыг 1 м.кв тутамд 2,800,000 төгрөгөөр тооцон Худалдагч талд төлнө.,
- 2.2.4.-т Гэрээний үлдэгдэл төлбөр: Барааны нийт үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг Худалдан авагч тал барааг бүрэн хүлээн авч, ажиллагаанд оруулсны дараа Худалдагч талд бэлнээр төлнө,
- 4.1.-д Худалдаж авсан барааг Хавсралт №1-д заасан жагсаалтын дагуу 2023 оны 3 дугаар сарын 20-ны дотор хүлээн авна гэж тус тус заасан байна.
7. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №01/23/02 Гүүрэн кран худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
8. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., 198 дугаар зүйлийн 198.1.-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж зааснаар, гэрээг тайлбарлахад, худалдан авагч тал тогтоосон хуваарийн дагуу төлбөрөө төлөх, худалдагч тал гүүрэн краныг худалдан авагч талд хүлээлгэн өгч, угсарч, ажиллагаанд оруулсны дараа төлбөрийн үлдэгдэл 40,000,000 төгрөгийг худалдан авагч төлөх үүрэгтэй байна.
Тодруулбал, гэрээний 2.2.4.-т Гэрээний үлдэгдэл төлбөр: Барааны нийт үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг Худалдан авагч тал барааг бүрэн хүлээн авч, ажиллагаанд оруулсны дараа Худалдагч талд бэлнээр төлнө, 3.2-т Худалдагч нь Хавсралт№1-д заасан барааг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөрөс хэтрүүлэлгүй худалдан авагчид актаар хүлээлгэн өгнө, 3.4.-т Барааг угсрах явцад дутуу тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг худалдан авагчийн шаардсан дагуу нийлүүлэх, 4.1.-д Худалдаж авсан барааг Хавсралт №1-д заасан жагсаалтын дагуу 2023 оны 3 дугаар сарын 20-ны дотор хүлээн авна, 5.1.-д Талууд өөрсдийн хариуцсан ажил үүргийг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. гэж тус тус зааснаас үзэхэд, худалдан авагч нь гэрээний зүйл болох гүүрэн краныг байгаа газар дээр нь хүлээн авах талаар заагаагүй буюу худалдагч талын зүгээс гүүрэн краныг хүлээлгэн өгч, угсарч ажиллагаанд оруулах талаар заасан байна.
9. Нэхэмжлэгч нь гэрээний 2.2.4.-т Гэрээний үлдэгдэл төлбөр: Барааны нийт үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг Худалдан авагч тал барааг бүрэн хүлээн авч, ажиллагаанд оруулсны дараа Худалдагч талд бэлнээр төлнө гэж зааснаар 40,000,000 төгрөгийг төлөөгүй буюу төлбөрийн үлдэгдэл 40,000,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан 2023.01.26-ны өдөр ******* ******* ******* ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөр 100,000,000 төгрөг төлсөн, 223.02.03-ны өдөр ******* ******* ******* ХХК-иас гэрээний 2 дахь төлбөр 98,748,000 төгрөг төлсөн тухай ******* ******* ******* ХХК-ийн Кассын орлогын ордер, ХХК болон Д. нарын хооронд байгуулагдсан 2022.12.02№0/09/02 Захиалгаар орон сууц барих гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд дурдаж буй төлбөрүүд гүйцэтгэгдсэн эсэх талаар хариуцагч маргаагүй, үлдэгдэл төлбөрийг 40,000,000 төгрөг хэмээн тодорхойлж, уг 40,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
10. Дээр дурдсан үндэслэлүүдийг дүгнэхэд, гэрээний зүйл болсон гүүрэн краныг хүлээн авах, хүлээлгэн өгөх, угсарч ажиллагаанд оруулахад худалдагч тал хүлээлгэн өгч, угсарч, ажиллагаанд оруулахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн зүгээс гүүрэн краныг хүлээн авахаас татгалзаж, зайлсхийж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээний зүйлийг ******* ******* компанийн талбай дээрээс ав гэхэд нэхэмжлэгч аваагүй хэмээн шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч нэхэмжлэгч татгалзсан гэх үйл баримт тогтоогдоогүй, тухайн газар дээр краныг талууд хүлээлцэх бус худалдагч тал хүлээлгэн өгч, угсарч ажиллагаанд оруулахаар тохиролцсон гэж үзэхээр байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
12. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар, гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
13. Дээр дурдсанаар, нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №01/23/02 Гүүрэн кран худалдах-худалдан авах гэрээ-ний үүргийг гүйцэтгэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй, шүүхийн шийдвэрээр гэрээний зүйлийг албадлагаар хүлээн авах нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрээний үлдэгдэл төлбөр төлөх нөхцөл байдал бүрдээгүй тул гүүрэн краныг гэрээний дагуу хүлээн авах буюу ******* ******* ХХК-ийн газар дээрээс авахыг нэхэмжлэгчид даалгуулах, гэрээний үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 360,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, гүүрэн краныг гэрээний дагуу хүлээн авах буюу ******* ******* ХХК-ийн газар дээрээс авахыг нэхэмжлэгчид даалгуулах, гэрээний үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,028,150 төгрөгийн 1,957,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 428,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,957,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА