2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2026/01502

 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ************** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын *******/регистрийн дугаар: *******/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын ******* нь 1968 онд төрсөн. Энэ жил 57 нас хүрсэн. Г.******* нь 57 нас хүрээд өндөр насны тэтгэвэрт гарах болж Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газраас зөвлөгөө авахад Хөдөлмөрийн дэвтэр болон хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн ажилд орсон гарсан тушаалуудын хуулбаруудыг авчрах шаардлагатай гэсэн.

Г.******* нь ***** хотын 10 жилийн 4 сургуульд 1991 оны 09 сарын 02 ны өдрөөс ***** багшаар ажилд орж байсан бөгөөд 1992 оны 10 сарын 01 болтол ажиллаж байсан бөгөөд 1992 оны 10 сарын 05 наас Улаанбаатар хотод ажиллахаар шилжиж байсан билээ.

*******ын хөдөлмөрийн дэвтэр байхгүй бөгөөд тухайн ажиллаж байсан үеийн тушаалын хуулбарыг **** аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас шүүлгэж үзэхэд 1991 оны 09 сарын 03 ны 59 тоот тушаалаар ***** багшаар авах тухай тушаал мөн 1992 оны 06 сарын 20 ны 39 тоот тушаалаар ээлжийн амралт олгох тухай тушаал олдсон бөгөөд харин ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдоогүй болно. Мөн цалингийн цэс тухайн архивт хадгалдаггүй гэсэн тул шүүгчийн захирамжаар тухайн онуудын цалингийн цэсийг тус сургуулиас гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Г.*******ыг 1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** хотын 10 жилийн 4 сургуульд ****** багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Г.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

4. Хүсэлт гаргагч Г.******* 1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *****ын 10 жилийн 4 сургуульд *********** багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ********* хотын 10 жилийн 4 дүгээр сургуулийн захирлын 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 59, 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тушаал, тушаалын хавсралт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026.01.08№6-335 дугаартай лавлагаа хүргүүлэх албан бичиг, Г.*******ын ХААТР-1 (А) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, ******* овогт *******ын *******/регистрийн дугаар: *******/-ыг 1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *****10 жилийн 4 сургуульд ************ багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА