| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2026/01047/И |
| Дугаар | 191/ШШ2026/02740 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2026/02740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.А /РД:Й/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч М.А Бнаас 2019.03.27-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн эрхтэй зартыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2% бэлэн зээлийн хэрэглээнд 3,5% зээлийн эрх нэмэгдүүлсэний 2% хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэний 1%-ийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлийг авсан.
Хариуцагч нь гэрээгээр тохирсон нөхцлийн дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй, зээлийн хүсэлт гарган авч байсан А дүүргийн 25-р хороо 23-р байр 34 тоотод оршин суудаггүй болох нь А, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 08-ний өдрийн А дугаартай захирамжаар тогтоогдсон.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Аыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар эрэн сурвалжилах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Кредит картын гэрээ, кредит картын тооцоололын хүснэгт, А, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 08-ний өдрийн А дугаартай захирамж зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч “Б” ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аын Аыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.А нь /А тоот/ хаягандаа оршин суудаггүй болох А, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 08-ний өдрийн А дугаартай захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд “Б” ХК-ийн хүсэлттэй М.Аыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Аын А /РД:Й/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар М.Аы оршин суугаа хаяг тогтоохыг А дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч “Б” ХК-д мэдэгдэхийг А дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө