2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2026/02738

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 24

191/ШШ2026/02738

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Ө хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Б /РД:555555555/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Й оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ө ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Ө ХХК Л.Б нарын хооронд 2020 оны 07 сарын 08-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ эхний сараас эхлэн зөрчиж эрхэлсэн тул бид үүргээ гүйцэтгэхийг утсаар болон цахимаар удаа дараа шаардсан.

 

Л.Б гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхэд гэрээний үүргээ шаардаж нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгчийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн А шийдвэрээр эрэн сурвалжлан хаягийг тогтоосон.

 

Шийдвэрээр тогтоосон хаягын дагуу хариуцагчаас гэрээний үүргээ шаардаж нэхэмжлэл гаргасан боловч Баянгол, А, Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 22-ний өдрийн Б захирамжаар хариуцагч хаягандаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Йгийн Быг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар эрэн сурвалжилах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн А шийдвэр, Баянгол, А, Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 22-ний өдрийн Б захирамж зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ө ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Йгийн Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Б нь /А дүүрэг 3-р хороо, 3-р хэсэг Нүхт 39, 10-117 тоот/ хаягандаа оршин суудаггүй болох Баянгол, А, Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 22-ний өдрийн Б захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд Ө ХХК-ний хүсэлттэй Йгийн Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Йгийн Б /РД:555555555/-ыг эрэн сурвалжилсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Л.Бын оршин суугаа хаяг тогтоохыг А дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Ө ХХК-д мэдэгдэхийг А дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө