2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/09187

 

 

 

 

 

2025 оны 0 сарын 28 өдөр

Дугаар 9/ШШ2025/0987

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* байр, *******4 тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:/-ы нэхэмжлэлтэй,

*******иуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, 9 хаягт байрлах, ХХК /РД:546626/-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэл нь, М.******* миний бие нь https://www.zangia.mn/ ажлын байрны зарын сайтаас " Улсын " ХХК-д Хөдөлмөрийн харилцаа хариуцсан хүний нөөцийн мэргэжилтэн ажилд авна" гэсэн зарын дагуу 2023 оны 0 дугаар сард ажил горилж өөрийн анкет болон холбогдох материалыг бэлтгэн сонгон шалгаруулалтад оролцсон. Ажлын ярилцлагын үед харьяалагдан ажиллах Захиргаа удирдлагын газрын Дотоод үйл ажиллагааны хэлтсийн захирлаас хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, эмчээр ажиллаж байсан Т.Мичидмаагийн хүүхэд асрах тэй байх хугацаанд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулна, гэхдээ хүний нөөц хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж сул орон тоо гарахаар хүний нөөц хариуцсан мэргэжилтний ажлын байранд үндсэн ажилтнаар томилно" гэсэн нөхцөлийг танилцуулж байсан. Улсын ны гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар Захиргаа Удирдлагын газрын Дотоод үйл ажиллагааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалд 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн томилогдон ажилласан. Гэтэл ажил олгогч анхнаасаа Дотоод үйл ажиллагааны хэлтэст Хүний нөөц хариуцсан мэргэжилтний гүйцэтгэх чиг үүрэг, ажил байр байхад ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг өөр миний эзэмшсэн мэргэжил, ажлын туршлагатай хамааралгүй албан тушаал буюу хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, эмчийн ажилд томилж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Хүний нөөцийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгүүлж байсан нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан.

Намайг ажиллаж байх хугацаанд гүйцэтгэх удирдлага өөрчлөгдөж З.Нарантуяа нь 2024 оны дүгээр сараас гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, ны зохион байгуулалтын бүтцийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 37 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. Улмаар гүйцэтгэх захирлын 2025 оны А/4 дугаартай тушаалаар ны чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталж Захиргаа удирдлагын газрын Дотоод үйл ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, эмчийн орон тоог хасаж, хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг Хүний нөөц, хөгжүүлэлтийн хэлтэст рүү шилжүүлсэн. Гэтэл 2025 оны 0 дүгээр сарын 29-ний өдөр миний ажиллаж байсан орон тоо хасагдсан үндэслэлээр ажил олгогчоос хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн бөгөөд миний бие тухайн үед 3 долоо хоногтой жирэмсэн байсан тул гүйцэтгэх удирдлагатай уулзаж энэ тухайгаа мэдэгдэхэд сул орон тоо байгаа Мэдээллийн технологи, цахимжуулалтын газрын Дижитал шилжилт, хөгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд 2025 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэн томилсон.

Ажил олгогчоос удаа дараа хүний нөөцийн мэргэжилтний орон тоо байхад тухайн ажлын байранд намайг томилохгүй атлаа орон тоог хадгалж, миний гүйцэтгэж байгаа чиг үүрэгт хамааралгүй Дижитал шилжилт, хөгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд томилж надаар хүний нөөцийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгүүлж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас цаашид мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж Дижитал шилжилт, хөгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас өөрийн хүсэлтээр лөгдөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Ингээд миний бие ажлаас лөгдөх өргөдлөө өгч, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн.

Миний бие инд 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцлах өдөр хүртэл буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сарын хугацаанд Хүний нөөц хариуцсан мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэсэн болно. Ажил олгогчоос ажлаас лсөн тушаалыг 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр и-мэйлээр ирүүлсэн бөгөөд дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 3 дугаар сарын -ний өдөр гомдол гаргаж талууд харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.

Иймд намайг урьд эрхэлж байсан Хүний нөөц хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч " Улсын " ХХК-д даалгаж өгнө үү гэв.

2.*******иуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

миний бие Хүний нөөц, хөгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтыг хариуцаж байгаа. 2023 оны 9, 0 дугаар сард Хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулалтын зарыг Зангиа.мн сайтад байршуулсан. Улмаар 0 дугаар сард ажил горилогч М.*******ыг удирдлагатайгаа уулзуулсан. Гэвч тухайн процесс үргэлжлээгүй буюу сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шилжээгүй, эхний уулзалт ингээд өндөрлөсөн.

Сонгон шалгаруулалтын зар явсны дараа буюу уулзалтын дараа 2023 оны 2 дугаар сард бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн гүйцэтгэх захирлын №Б/66 дугаартай тушаал гарсан. Өөрчлөлтийн хувьд Дотоод үйл ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн 5 байсныг 3 болгож өөрчилсөн. Хүний хүний нөөцийн мэргэжилтэн нэг л үлдсэн. Энэ ажлын байран дээр миний бие ажилладаг. Нөгөө 2 мэргэжилтэн нь худалдан авалтын мэргэжилтэн, нэг нь аж ахуйн мэргэжилтэн болсон.

Сонгон шалгаруулалтын зарын үйл ажиллагаагааг түр зогсоосон.

2024 оны 0 дүгээр сар, 02 дугаар сарын үед М.*******тай эргэж холбогдох боломж гарсан. Удирдлагатайгаа буюу Дотоод үйл ажиллагааны хэлтсийн захиралтай уулзуулсан. Уулзуулахдаа анх зар дээр тавигдсан Хүний нөөцийн орон тоо байх болсон учраас Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн албан тушаалыг санал болгож, танилцуулсан байх. Уулзалтад би өөрийн биеэр байлцаагүй.

М.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр манай байгууллага 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №Б28 тушаалаар М Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Т.Мичидмаагийн хүүхэд асрах тэй байх хугацаанд түр томилсон. Дотоод үйл ажиллагааны хэлтсийн захирал болон М.******* нар хоорондоо уулзаж, хөдөлмөрийнхөө нөхцлөө ярилцаж, хөдөлмөрийн нөхцөлдөө ямар ажил үүрэг гүйцэтгэх вэ?, ямар цалин хөлс авах вэ? гэж бүх талаараа харилцан зөвшилцөж, харилцан тохиролцож хүний нөөцийн мэргэжилтний хийж гүйцэтгэх ажил үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн үед ямар ажил хийх талаар нь М.******* өөрөө сайн мэдэж байсан бөгөөд хариуцагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.., 50 дугаар зүйлийн 50..4.-т заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан.

2024 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ны Төлөөлөн удирдах зөвлөлөөс ны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан. Шинэчлэн баталсны дагуу гүйцэтгэх захирал 2025 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар чиг үүрэг, орон тоог мөн шинэчлэн баталсан. Бичиг баримтын дагуу дотоод үйл ажиллагааны хэлтсийн орон тоонд байсан хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжтний ажлын байр хасагдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийнхаа 43 дугаар зүйлийн 43..., 78 дугаар зүйлийн 78..9., 80 дугаар зүйлийн 80..., 84 дүгээр заалтуудыг болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.. дэх заалтыг үндэслээд 2025 оны 0 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, хөдөлмөрийн гэрээг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгохоор албан ёсоор мэдэгдсэн. Энэ үед М.******* жирэмсэн байсан бөгөөд М.******* энэ талаараа удирдлагуудад мэдэгдсэн, удирдлагын зүгээс түүний жирэмсэн байдлыг харгалзан үзээд Дижитал хөгжүүлэлт хэлтсийн мэргэжилтнээр ажиллах санал тавьсан. Бүх процесс ажиллагаа нь мэдэгдэл, өргөдөл, хүсэлт бүх зүйл дээр үндэслэгдээд явагдсан.

*******иуцагч тал нотлох баримтаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, нэхэмжлэгчид өгсөн мэдэгдэл бүх зүйлийг хавсаргасан байгаа. М.******* нь гүйцэтгэх захиралтай уулзсан гэж нэхэмжлэлдээ дурдсан. Дижитал шилжилт хөгжүүлэлтийн хэлтэст мэргэжилтнээр ажиллах санал тавьсан. Ажлын байрыг санал тавих мэдэгдэл дээр М.******* нь ямар нэгэн татгалзсан, эсвэл өөр байдлаар ямар ч санал хэлээгүй, тухайн саналыг хүлээн авч, мэдэгдэл дээр гарын үсгээ зурсан. Ингээд М.*******ыг 0 дүгээр сарын 29-ний өдөр Дижитал шилжилт хөгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтнээр томилсон. Гэвч М.******* 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажлаас лөгдөх хүсэлтийг өөрөө гаргасан. Хүсэлт өгснөөс хойш 30 хоног хүлээхгүй, 02 дугаар сарын 05-ны өдөр нэн яаралтай тушаал гаргуулах хүсэлтээ амаар тайлбарлаж байсан. Шалтгаан нь өөр ажилд орох гэж байгаа учраас тушаалаа гардаж авах боломжгүй байна, цахимаар ирүүлчихээрэй гээд мэйлээ ирүүлж байсан. Ингээд түүний 02 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар М.*******ыг өөрийн хүсэлтээр ажлаас лөх тушаалыг албажуулж, түүний цахим шуудангаар хариу мэдэгдэл илгээсэн. Ажил хүлээлцэх процесс дээр би гарын үсэг зурсан. М.*******ыг өөрийх нь хүсэлтийн дагуу ажлаас лөгдсөн бөгөөд М.******* нь ажлаас гараад өөр ажилд ажиллаж байсан нь нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаанаас харагдаж байгаа. Иймд М.*******тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг түүний өөрийн хүсэлтийн дагуу дуусгавар болгосон нь хууль тогтоомжид нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,

нэхэмжлэгчээс, иргэний үнэмлэх, ны гүйцэтгэх захирлын 2024 оны 02 сарын 29-ний өдрийн №Б/28 тоот М.*******ыг ажилд түр томилох тухай тушаал, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаан баримт, хөгжлийн ны 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/3 тоот ажлаас лөх тухай тушаал, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны №93 дугаар тэмдэглэл/шийдвэр, Глобал удирдагч дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбар, хавсралт, ургийн хэт авианы шинжилгээ, зураг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

хариуцагчаас, ны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөгжлийн ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 сарын 3-ны өдрийн 28 дугаар тогтоол, тогтоолын хавсралт, хөгжлийн ны гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А-57 дугаартай чиг үүрэг батлах тухай тушаал, тушаалынх хавсралт, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/62 дугаартай чиг үүрэгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай А/62 дугаар тушаал, 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн А/44 дугаар тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаал, 2023 оны 4 сарын 24-ний өдрийн А-39 дугаар орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын хавсралт, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/28 дугаар *******ыг ажилд түр томилох тухай тушаал, хөгжлийн ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар 3-ны өдрийн 37 дугаар тогтоол, тогтоолын хавсралт, ны 2025 оны сарын 09-ний өдрийн А/4 дугаар чиг үүрэг орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын хавтсралт , 2, улын Банкны 2025 оны сарын 28-ны өдрийн №5 дугаар мэдэгдэл, ны 2025 оны 02 сарын 05-ны өдрийн Б/3 тоот М.*******ыг ажлаас лөх тухай тушаал, М.*******ы 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ажлаас лөгдөх тухай хүсэлт, ны 2023 оны 2 сарын 28-ны өдрийн А-66 дугаар орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын хавсралт, 2025 оны сарын 29-ний өдрийн Б/9 дугаар ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт, цалингийн тооцоолол, Ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх маягтууд, Ажлын төлвөлгөөнүүд, төрийн албан хаагчийн анкет, Дотоод үйл ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн харилцаа ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, Дотоод үйл ажиллагааны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн эмчийн ажлын байрны тодорхойлолт, ны гүйцэтгэх захирлын 2025 оны 0 сарын 29-ний өдрийн Б/8 дугаар ажлаас лөх тухай тушаал, ажилтнуудын нэрс, ны 2025 оны 0 сарын 28-ны өдрийн №2/09 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан, Хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжэээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, холбогдох бичилтийг хийлгэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагыг хангуулах үндэслэлийг, ...Хөдөлмөрийн харилцаа хариуцсан хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд авна гэсэн боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажилд томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж хүний нөөцийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгүүлсэн нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж, түүнчлэн ажиллаж байсан дээрх орон тоо хасагдсан үндэслэлээр ажил олгогчоос хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлийг өгч, гурван долоо хоногтой жирэмсэн байсан тул мэдээлэлийн технологи цахимжуулалтын газрын Дижитал шилжилт, хөгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн томилж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул 2024 оны 3 дугаар сараас хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл буюу 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сарын хугацаанд хүний нөөц хариуцсан мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байсан тул урьд эрхэлж байсан ажил буюу хүний нөөц хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч инд даалгуулна гэж тодорхойлж байна.

*******иуцагч татгалзлын үндэслэлийг, ... ны гүйцэтгэх захирлын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Б/28 тоот тушаалаар М.*******ыг хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд хүүхэд асрах тэй хүний оронд түр томилсон бөгөөд талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хөгжлийн ны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 37 дугаар тогтоолоор ны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, уг тогтоолын хүрээнд 2025 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн А4 дугаартай тушаалаар чиг үүрэг орон тоог шинэчлэн баталсан ба уг тушаалаар Дотоод үйл ажиллагааны хэлтэс нь Захиргаа удирдлагын газарт харъяалагдаж хэлтсийн захирал , худалдан авалтын мэргэжилтэн , аж ахуйн мэргэжилтэн , Архив бичиг хэргийн эрхлэгч , Үйлчилгээний ажилтан , жолооч 5, Үйлчлэгч 4 гэсэн албан тушаал орон тоогоор ажиллах болсон бөгөөд энэ бүтцийн хүрээнд Дотоод үйл ажиллагааны хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлын байр хасагдсан гэж маргаж байна.

4. ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар М.*******ыг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс Захиргаа удирдлагын газрын Дотоод үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилж, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/3 дугаартай тушаалаар ажлаас лсөн болох нь тушаал, талуудын хооронд байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс ажил олгогчийн ажлаас лсөн тушаалыг 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдөр и-мэйлээр ирүүлсэн гэх тайлбартай хариуцагчаас маргаагүй бөгөөд дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гурван талт хорооны шийдвэрээр хоёр тал харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримттай талууд маргаагүй.

Шүүх хуралдаан дээр талуудын хэн алиных нь гаргасан тайлбар, гэрч ын ...2023 оны 0 дугаар сард нэхэмжлэгчтэй уулзаад, ажилд авах эцсийн шийдвэр гараагүй. 2023 оны 2 дугаар сард нь байгууллагын Хүний нөөц хариуцсан мэргэжилтний орон тоо 2 байсан нь болсон. Ингэж орон тоо цөөрсөн ч хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагатай байсан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр тушаал гаргаж Н.*******ыг авч ажиллуулсан. Ингэхдээ Н.*******тай тохиролцсоны үндсэн дээр хүний нөөцийн мэргэжилтний хийж гүйцэтгэдэг ажил болох хөдөлмөрийн харилцаа шагнал урамшуулалтай холбоотой тушаал шийдвэртэй боловсрлуулах ажил хийж гүйцэтгүүлж байсан... гэх мэдүүлэг, ажлын төлөвлөгөөнүүд, ажилтны үнэлгээний маягтууд зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч М.******* нь ажил олгогчтой харилцан тохиролцсны үндсэн дээр Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон тушаал гаргасан хэдий ч хүний нөөцийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж заасан. Тодруулбал, нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал дээр Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон гэж бичигдсэн хэдий ч ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцсоны үндсэн дээр хүний нөөцийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж эхэлснээр талуудын хооронд хүний нөөцийн мэргэжилтний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, эмчийн ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа хүний нөөцийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгүүлж, эрх зүйн байдлыг дордуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

5. ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалаар тус байгууллагын газар, хэлтэс, албаны чиг үүргийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан байх бөгөөд А4 дугаар тушаалын хавсралт 2-оор Захиргаа удирдлагын газрын Дотоод үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, эмчийн ажлын байр хасагдсан үйл баримт тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80..-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж, 80...-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол гэж, 35 дугаар зүйлийн 35..-д Энэ хуулийн 80..4., 80..5., 80..6.-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 0 дүгээр сарын 29-ний өдрийн Б/8 дугаартай тушаалаар М.*******ыг Захиргаа удирдлагын газрын Дотоод үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтэний албан тушаалаас лж, мөн өдрийн Б/9 дугаар тушаал, тушаалын хавсралт 2-оор нэхэмжлэгчийг Дижитал шилжилт, хөгжүүлэлтийн хэлтэст түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон байх бөгөөд ажил олгогчийн зүгээс ажлын байр хасагдсан дээрх нөхцөл байдалд ажилтныг өөр ажлын байранд шилжүүлэн томилсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78..9.-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж заасан.

Нэхэмжлэгч М.******* нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дижитал шилжилт, хөгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд ажиллахаас татгалзаж, өөрийн хүсэлтээр ажлаас лөгдөх хүсэлтийг гаргасан байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд, ажилтны зүгээс шилжин томилогдсон ажлын байрнаас лөгдөх хүсэлтээ гаргасан байх тул ажил олгогч ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/3 дугаартай М.*******ыг ажлаас лөх тухай тушаал нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр Дотоод үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтний албан тушаалд томилогдож, хүний нөөцийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд хариуцагч хөгжлийн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 0 дүгээр сарын 29-ний өдрийн Б/8 дугаартай ажлаас лөх тухай болон Б/9 дугаартай ажилд шилжүүлэн томилсон тушаалууд гарсантай маргаагүй байх ба эндээс дүгнэж үзэхэд, Хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд ажил олгогчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/3 дугаартай М.*******ыг ажлаас лөх тухай тушаал нь хуульд нийцэж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.., 58 дугаар зүйлийн 58.2.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс лөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 5.2.3. дахь хэсэг, 6, 8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

 

.Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.., 58 дугаар зүйлийн 58.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ы гаргасан, хариуцагч ХХК-д холбогдох, Хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.., 58 дугаар зүйлийн 58.. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу лөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА