| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00068/Э |
| Дугаар | 00079 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 00079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Цд холбогдох 1832000530065 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Ганболдын Ц.
Г.Ц нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баруун хараа тусламжийн төв” төрийн бус байгууллагын нэрээр “Америкийн нэгдсэн улс руу хүмүүнлэгийн ажилтан солилцоогоор гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Б.Ст, Б.Цб, С.ОЭ нараас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийт 9250000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: ... Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч Б.Ст мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Ц цахим хуудасныхаа нүүрэнд “Манай байгууллага Америк дахь толгой байгууллага руугаа солилцооны журмаар 3-н гишүүнээ гаргахаар боллоо Америк руу явахад барьцаа болох 2000 еврог 1000 евро болгож бууруулсан байна. Энэ мөнгийг 12 дугаар сарын 1-нээс өмнө байгууллагын данс буюу Баруунхараа тусламжийн төв хүмүүнлэгийн байгууллагын дансанд хийх хэрэгтэй” гэсэн утга бүхий зар тавьсан байсан. Тэгээд Ц 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хотод ирээд гишүүдтэйгээ уулзсан юм. Тэр уулзалтан дээр ирэхдээ намайг сонгосон байсан тул би гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, намтараа бөглөж өгсөн юм. Тэгэхээр нь би тэр өдрөө буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой цахим банкаар Баруунхараа тусламжийн төвийн 5050293874 данс руу 2850000 төгрөг шилжүүлсэн юм. Нийт 3140000 төгрөгийг Цд өгсөн. Тэр мөнгө өгсөн баримт нь цахим банкны дансны хуулга хэлбэрээр надад байгаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-6 дугаар/
Хохирогч Б.Цб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би тэр өдрөө буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гар утасныхаа цахим банкаар Баруунхараа тусламжийн төвийн 5050293874 данс руу 2865000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 10-нд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яаманд виз даруулах ярилцлаганд орох цаг авах гээд байна. Ярилцлаганд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны 10 цагт орохоор боллоо. Визний хураамжны урьдчилгаа мөнгө болох 250000 төгрөгөө яаралтай шилжүүл гэж хэлсэн. Тухайн үед нь би хол байсан тул шилжүүлж чадаагүй ба 2018 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдөр шиг санаж байна 140000 төгрөг, 150000 төгрөгийг хоёр хувааж Цы өөрийнх нь хувийн дансаар явуулсан юм. Нийт 3155000 төгрөгийг Цд өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/
Хохирогч С.ОЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Ц цахим хуудасныхаа нүүрэнд манай байгууллага Америк дахь толгой байгууллага руугаа солилцооны журмаар 3 гишүүнээ гаргахаар боллоо. Энд Америк руу явахад барьцаа болох 2000 еврог 1000 евро болгож бууруулсан байна. Энэ мөнгийг 12 дугаар сарын 1-нээс өмнө байгууллагын данс буюу Баруунхараа тусламжийн төв, хүмүүнлэгийн байгууллагын дансанд хийх хэрэгтэй гэсэн утгатай зар тавьсан байна. Тэгээд Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хотод ирээд гишүүдтэйгээ уулзсан юм. Тэр уулзалтан дээр ирэхдээ намайг сонгосон байсан тул би гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, намтар бөглөж өгсөн. Тэгэхээр нь тэр өдрөө буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой интернет банкаар Баруун хараа тусламжийн төвийн 5050293874 данс руу 2850000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Америкийн элчинд виз даруулах цаг авлаа, цагны хураамжийн мөнгө 290000 төгрөгийг Ц өөрийнхөө хувийн дансаар авсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/
Гэрч Г.Эт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тухайн үед Баруун хараа тусламжийн төв төрийн бус байгууллагын гишүүнээр Энхсаруул эгч бид хоёр л байсан юм. Г.Цы ярьсанаар гадаадын иргэд гишүүнээр байдаг гэсэн би тэрийг нь сайн мэдэхгүй. Манай төрийн бус байгууллагын гишүүн гэж гадаадын иргэн ирж байгаагүй. Тийм болохоор би гадаад иргэдийн талаар юу ч мэдэхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 35 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 38 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Г.Ц нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баруун хараа тусламжийн төв” төрийн бус байгууллагын нэрээр “Америкийн нэгдсэн улс руу хүмүүнлэгийн ажилтан солилцоогоор гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Б.Ст, Б.Цб, С.ОЭ нараас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 9250000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Стгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгэхээр нь би тэр өдрөө буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой цахим банкаар Баруунхараа тусламжийн төвийн 5050293874 данс руу 2850000 төгрөг шилжүүлсэн юм. Нийт 3140000 төгрөгийг Цд өгсөн. Тэр мөнгө өгсөн баримт нь цахим банкны дансны хуулга хэлбэрээр надад байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-6 дугаар/, хохирогч Б.Цбын мөрдөн байцаалтанд өгсөн “...Визний хураамжны урьдчилгаа мөнгө болох 250000 төгрөгөө яаралтай шилжүүл гэж хэлсэн. Тухайн үед нь би хол байсан тул шилжүүлж чадаагүй ба 2018 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдөр шиг санаж байна 140000 төгрөг, 150000 төгрөгийг хоёр хувааж Цы өөрийнх нь хувийн дансаар явуулсан юм. Нийт 3155000 төгрөгийг Цд өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/, хохирогч С.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн ”...Тэгэхээр нь тэр өдрөө буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой интернет банкаар Баруун хараа тусламжийн төвийн 5050293874 данс руу 2850000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Америкийн элчинд виз даруулах цаг авлаа, цагны хураамжийн мөнгө 290000 төгрөгийг Ц өөрийнхөө хувийн дансаар авсан юм ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Г.Этын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тухайн үед Баруун хараа тусламжийн төв төрийн бус байгууллагын гишүүнээр Энхсаруул эгч бид хоёр л байсан юм. Г.Цы ярьсанаар гадаадын иргэд гишүүнээр байдаг гэсэн би тэрийг нь сайн мэдэхгүй. Манай төрийн бус байгууллагын гишүүн гэж гадаадын иргэн ирж байгаагүй. Тийм болохоор би гадаад иргэдийн талаар юу ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Ц нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баруун хараа тусламжийн төв” төрийн бус байгууллагын нэрээр “Америкийн нэгдсэн улс руу хүмүүнлэгийн ажилтан солилцоогоор гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Б.Ст, Б.Цб, С.ОЭ нараас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийт 9250000 төгрөгийг залилсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цбт 3155000 төгрөгний, хохирогч С.ОЭд 3140000 төгрөгний, хохирогч Б.Стд 3140000 төгрөгний хохирол учирсан байх ба шүүгдэгч нь уг хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул шүүгдэгч Г.Цаас 3155000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цбт, 3140000 төгрөгийг гаргуулж хохирогч С.ОЭд, 3140000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Стд тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Цыг бусдын эд хөрөнгийг “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цг 450 нэгж буюу 450000 /дөрвөн тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Цг торгох ялыг 6 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Цаас 3155000 /гурван сая нэг зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 1-р хороолол 710-56 тоотод оршин суух, Эрхийт овогт Баатархуягийн Цбт, 3140000 /гурван сая нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16-р хороо 16-р хороолол 66ё-58 тоотод оршин суух, Боржигин овогт Сүхбаатарын ОЭд, 3140000 /гурван сая нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүргийн 17-р хороо 22-42 тоотод оршин суух Боржигон овогт Батбаярын Стд тус тус олгосугай.
6. Г.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Цд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.