Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/208

 

2026           02            12                                                                        2026/ДШМ/208

 

 А.Ц-, Д.Т- нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ундармаа,

насанд хүрээгүй хохирогч Б.Э-гийн өмгөөлөгч Б.Адалбек,

шүүгдэгч А.Ц-, түүний өмгөөлөгч А.Ганбат, С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг,

шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч С.Мөнхтулга,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/2719 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ц-, түүний өмгөөлөгч А.Ганбат, С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Ц-, Д.Т- нарт холбогдох эрүүгийн 2411020530260 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн А-гийн Ц-, ....., ял шийтгэлгүй, /РД:А-/,

М- овгийн Д-ын Т-, ........, /РД:Д-/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон;

Шүүгдэгч Д.Т- нь 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ..............

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/2719 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Ц-, Д.Т- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР

 

ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН