| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00207/И |
| Дугаар | 315/ШШ2025/00205 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг, .... тоотод оршин суух, утас ..., *******ийн *******ийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн харьяа Улаан үнээний фермд саальчнаар ажиллаж байсан. Бидний цалинг зарим сард бөөнөөр нь олгодог байсан. Миний цалинг олгохдоо миний аав *******ийг олны дууддаг ... нэрээр нь, миний ******* нэрийг ******* гэж тухайн үеийн цалин олгодог хүмүүс цалингийн цэсэнд бичсэн байна. Үүнээс болж миний цалингийн лавлагаа Д.******* нэрээр гарч ирсэн. Тус фермд надаас өөр А.******* гэж саальчин хүн байсан. Харин өөр Д.******* гэдэг хүн бол байгаагүй. Д.******* нэртэй цалингийн лавлагаа нь Д.******* минийх мөн тул 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөлтийн баталгаажуулалтын хуудас, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025.05.07-ны 11/200 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт, Л.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн харьяа Улаан үнээний фермд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн харьяа Улаан үнээний фермд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025.05.07-ны 11/200 дугаартай лавлагаа (1989-1991 онуудын цалингийн лавлагаа нь Д.******* гэж бичигдсэн боловч түүний иргэний үнэмлэхийн нэр болох *******, төрсний бүртгэлийн лавлагаа Л.******* гэж бичигдсэн, тухайн бичиг баримтуудын төрсөн он сар өдөр хоорондоо тохирч байгаа, гэрчийн мэдүүлэг зэргийг харгалзаж *******ийн цалингийн лавлагаа гэж шүүх үнэлсэн болно), Л.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх 6-7х),
5. Гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн: ******* 1989-1993 он хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн харьяа Улаан үнээний фермд саальчнаар ажиллаж байсан. Улаан үнээний ферм нь Энх-Амар гэж газар байсан. Тийм учраас Энх-Амарын үнээний ферм гэж нэрлэдэг байсан. Би аж ахуй тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Улаан үнээний ферм нь 1990 оны хувьчлалаар аймгийн харьяанд орж байсан. ******* энэ үнээний фермийг тарах хүртэл ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. *******ийг бид ******* гэж дууддаг байсан. Үнээний фермд *******ийн *******ээс өөр *******ийн ******* гэж хүн байсан. Хоёр ******* байдаг байсан. гэх мэдүүлэг (хх-19х).
6. Гэрч *******ийн шүүхэд мэдүүлсэн: ******* 1988 онд 8 дугаар анги төгсөөд Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн Улаан үнээний фермд саальчнаар ажилласан. 1990 онд хувьчлал болоход Улаан үнээний фермийн талыг нь аймгийн барилга контор авсан. Тэгэхэд ******* аймгийн барилга конторын харьяа үнээний фермд ажиллаад үлдсэн. Би тэр үед үнээний фермд агент хийдэг байсан. ******* үнээний фермд 1993 оныг дуустал ажилласан. Улаан үнээний фермд *******ийн *******, *******ийн ******* гэж хоёр ******* байсан. Бид *******ийг Дашийн ******* гэж дууддаг байсан. Аав нь ******* гэж хүн байсан. Энх-Амарын үнээний ферм анх Улаан үнээний ферм нэртэй байсан. *******ийн аав, ээж нь Улаан үнээний фермд ажилладаг байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ (хх-20х).
7. Иймд *******ийн Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн харьяа Улаан үнээний фермд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн харьяа Улаан үнээний фермд 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарыг дуустал саальчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй гэж шүүх үзлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ийн Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн харьяа Улаан үнээний фермд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн харьяа Улаан үнээний фермд 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарыг дуустал саальчнаар ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА