| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00352/И |
| Дугаар | 315/ШШ2025/00446 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 315/ШШ2025/00446
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын ******* дүүргийн******* *******, *******, 6 давхарт байрлах, утасны дугаар *******, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******, , 2 тоотод оршин суух, утасны дугаар , *******-д холбогдох,
Эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээний үүргийн дагуу 28,006,146 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 02-нд байгуулсан 25069 тоот эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээний дагуу *******-аас Сүхбаатар аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг *******, мөн сумын эмийн эргэлтийн санд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд 18,710,764 төгрөгийн эм бараа нийлүүлснээс хойш манайд төлбөрөө төлөөгүй. Иймд гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18,670,764 төгрөг, алданги 9,335,382 төгрөг, нийт 28,006,146 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэлтэй холбоотой асуудлаар ярилцаад, тохирсон байгаа. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага болох 28,006,146 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин төлбөр төлөх хугацааг хувааж төлөхөөр тохирсон байгаа. Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 18,670,764 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн дотор, алданги 9,335,382 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар саналыг тавьж, “Дакал фарм” ХХК-ийн удирдлагад мэдэгдэхэд уг хугацааны саналыг зөвшөөрсөн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд эвлэрэлтэй холбоотой саналыг хүлээн зөвшөөрч, хугацааны хувьд тохиролцсон байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ниас Эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээний үүргийн дагуу 28,006,146 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлага болох 28,006,146 төгрөгийг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 18,670,764 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор, алданги 9,335,382 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,980 төгрөгөөс 148,990 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 148,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ниас Эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээний үүргийн дагуу 28,006,146 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлага болох 28,006,146 төгрөгийг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 18,670,764 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор, алданги 9,335,382 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,980 төгрөгөөс 148,990 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 148,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР