| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0265/Э |
| Дугаар | 267 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 267
2018 09 19 2018/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч авхлантөгс нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-өд холбогдох эрүүгийн 14440301 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл гэх, 2 регистрийн дугаартай, ******* овогт *******.
Шүүгдэгч Жс нь 2018 оны 07 дугаар сарын эхээр Дорнод аймгийн Халхгол сумын нутгаас Нэгдсэн үндэсний байгууллагаас 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд орсон тетрагидроканнабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан, мөн тус бодисыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн *******, *******, О.Ж нарт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж-гс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гэрч О.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цагдаа нарыг ирж байхыг хараад авхлантөгс өөрийнхөө халааснаас нэг гялгар ууттай юм газарт унагааснаа эргээд гараараа шүүрч аваад далан даваад гол руу чигтээ гүйхэд араас нь цагдаа нар хөөсөн. Бид нартай өөр нэг цагдаа үлдсэн бөгөөд Ж-гийн гүйсэн газар руу яваад очиход цагдаа Ж-г гавалчихсан зогсож байсан. Удалгүй машинтай хоёр цагдаа ирсэн бөгөөд Христийн сүмийн хажуугаар алхаж байгаад гялгар ууттай юм аваад ирсэн. Тухайн гялгар ууттай юм нь Ж-гийн өмднөөс нь унасан ууттай юм мөн байсан. ******* цагдаа нараас зугтаж байхдаа хашааны зүгт чулуудчихсан юм шиг байналээ. ... Ж бид хоёр босоод тамхилахад надад ногоон өнгөтэй нунтагласан ургамал тамхины талд хийчихсэн татах уу гэж хэлэхээр нь би сонирхоод татаж үзсэн... Халхгол сумаар мал хайж явахдаа бага хэмжээгээр түүсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...авхлантөгс халааснаасаа гаргаж өгөхөд нь би хэрэглэсэн... авхлантөгс, *******, бид гурав хэрэглэсэн. Ж Халхгол сумын нутгаас түүж бэлтгэн авч ирсэн гэж хэлээд гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-39/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Голын эрэг дээр очоод машинаас буухад авхлантөгс нь халааснаасаа өнгөгүй, хүмүүсийн хэлж сурснаар 10-ын гялгар ууттай өвс гаргаж ирсэн. Гол руу явах замдаа хүнсний дэлгүүр орж өндгөн чихэр нэг ширхэг, хоёр жижиг савтай цэвэр ус худалдаж авсан. авхлантөгс нэг цэвэр ус ёроолд нь бага зэрэг ус үлдээгээд бусдыг нь асгаад 10 төгрөг ороосон. Өндгөн чихрийн гадна талын мөнгөлөг цаасыг нугалаад мөнгөн дээрээ тавьсан. Тэгээд цэвэр усны хажуу талаас нь цоолоод хуйлсан мөнгө хийсэн. Улмаар нугалсан тунгалаг цаас руу Ж-ийн гаргаж ирсэн өвснөөс бага зэрэг хийгээд шатаахад усны саван дотор утаа бий болохоор нь дээд амаар нь эхлээд сорсон, дараа нь Ж сороод би дараа нь сорсон. , авхлантөгс бид гурав хэд хэдэн удаа сорж байгаад утсаар ярьж тэндээсээ хөдлөөд Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Христийн сүмийн зүүн урд талд нь очиход , О.Ж нар байсан... өмднийхөө халааснаас гаргаж ирсэн... Халхгол сумаас малд явж байгаад түүсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/
-“CORE TESTS MULTI DRUG SCREEN TEST CUP” тестэрээр шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 8124 дугаартай дүгнэлтийн хэсэгт: “1: Шинжилгээнд ирүүлсэн овогтой Ж гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын “сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 68/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 8127 дугаартай дүгнэлтийн хэсэгт: “1: Шинжилгээнд ирүүлсэн Л-Ж гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын “сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 68/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 8126 дугаартай дүгнэлтийн хэсэгт: “1: Шинжилгээнд ирүүлсэн Хүрэлбаатар ******* гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын “сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 83/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 8125 дугаартай дүгнэлийн хэсэгт: “1: Шинжилгээнд ирүүлсэн гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 88/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 8121 дугаартай дүгнэлтийн хэсэгт: “1. Шинжилгээнд ирүүлсэн 0.5 л-ийн 2 нүхтэй хуванцар сав, серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /дельта-9 тетрагидроканнабинол/-ын агуулга илэрч байна. Илэрсэн Дельта-9 тетрагидроканнабинол НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 103/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ж нь 2018 оны 07 дугаар сарын эхээр Дорнод аймгийн Халхгол сумын нутгаас Нэгдсэн үндэсний байгууллагаас 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд орсон тетрагидроканнабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан,
Мөн тус бодисыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн *******, *******, О.Ж нарт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч авхлантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 112-113/, түүнийг давхар нотолсон гэрч О.Ж /хх-ийн 31-32/, гэрч ******* /хх-ийн 34-39/, гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 8124 /хх-ийн 68/, 8127 /хх-ийн 73/, 8126 /хх-ийн 83/, 8125 /хх-ийн 88/, 8121 тоот дүгнэлтүүд /хх-ийн 103/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч авхлантөгсөд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд туус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах санал гаргасныг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч авхлантөгс нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 граммын цэвэр усны сав 1 /нэг/ ширхэг, дугаартай 10 /арав/ төгрөгийн дэвсгэрт 1 /нэг/ ширхэг, тунгалаг өнгөгүй гялгар уутанд хийсэн 10.1 грамм нунтагласан ургамал зэргийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгобол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1 . Шүүгдэгч ******* овогт *******-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-өд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч авхлантөсгийг оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж-д мэдэгдэж, түүнд авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 граммын цэвэр усны сав 1 ширхэг, дугаартай 10 /арван/ төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, тунгалаг өнгөгүй гялгар уутанд хийсэн 10.1 грамм нунтагласан ургамал зэргийг тус тус устгаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч авхлантөгсийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэл тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР