Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2016/00572/И |
Дугаар | 001/ХТ2017/00572 |
Огноо | 2017-05-04 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2017/00572
Н.Жаргалсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01104 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 329 дүгээр магадлалтай,
Н.Жаргалсайханы нэхэмжлэлтэй,
Үлэг гүрвэлийн төв музейд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч Н.Жавзмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунням нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэцэгсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунням, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Үлэг гүрвэлийн төв музейн захирлын 14/47 дугаартай тушаалаар музейн харуул, хамгаалалт, зохион байгуулалтын албаны даргаар, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн захирлын 15/35 дугаартай тушаалаар үйлчилгээ, харуул хамгаалалтын зохион байгуулагчаар тус тус томилогдон ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардлага гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан тайлбарт: “Хариуцагч нь тушаалдаа хөдөлмөрийн дотоод журмын 3.8.3, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасныг зөрчсөн, түр гэрээ байгуулсан, зүй бус авирласан гэж буруутгадаг. Н.Жаргалсайхан нь гүйцэтгэх ажилтан ба түүнийг "Инишлпойнт" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсныг удирдлага нь мэдэхгүй гэдэг ойлгомжгүй юм ярьж байна. Хоёр байгууллагын удирдлагууд тохиролцсоны үндсэн дээр Н.Жаргалсайхан түрээсийн төлбөрийг дамжуулан өгсөн байж болох юм. Байгууллага нь бүртгэл, дансандаа авах эсэх нь удирдлагын асуудал. Төрийн өмчийн байрыг бусдад ашиглуулах, ашиглах эрх Н.Жаргалсайханд байхгүй. Н.Жаргалсайханыг буруутгасан үйлдлүүдийг тогтоогоогүй. Захирлын зөвлөлөөр тогтоосон гэдэг, тэгвэл тушаалд энэ талаар огт дурдаагүй. Гэрчүүд Н.Жаргалсайханд мөнгө өгч байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Н.Жаргалсайханыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн юм бол Хөдөлмөрийн гэрээний 6.1.3-ын яг аль зөрчил гаргасныг нотлоогүй. Иймд тус байгууллагын захирлын Б/39 тоот тушаал үндэслэлгүй тул түүнийг харуул хамгаалалтын зохион байгуулагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейн гаргасан хариу тайлбарт: “Н.Жаргалсайхан нь Үлэг гүрвэлийн төв музейд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилгээ, зохион байгуулалт, хамгаалалтын албаны даргаар, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс үйлчилгээ, харуул хамгаалалтын зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байгаад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир түүнийг захирлын 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар ажлаас нь халсан. Н.Жаргалсайханыг ажлаас халах дараах үндэслэлүүд байсан. Үүнд: "Инишлпойнт" ХХК-ийн захирал С.Солонго нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус музейн баруун жигүүрт байрлах байр, талбайг кафе, рестораны зориулалтаар түрээслэх хүсэлтийг манай музейд ирүүлсэн ба бид өмнөх хугацааны байрны түрээсийн төлбөр болон цахилгаан, цэвэр, бохир ус зэрэг ашиглалтын төлбөр тооцоог албан ёсоор нийлж, үлдэгдэл өр төлбөрийг барагдуулах тухай шаардлагыг албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл уг компани нь музейн захирал асан Ч.Дариймаатай түрээсийн гэрээг байгуулалгүйгээр амаар харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 7 сарын хугацаанд байр талбай түрээслэн, энэ бүх хугацаанд түрээсийн төлбөрт тооцуулан их хэмжээний мөнгийг бэлнээр төлж байсан тухайгаа бидэнд мэдэгдсэн. Мөн Н.Жаргалсайхан нь "Инишлпойнт" ХХК-иас сар бүр 300 000 төгрөгийг бэлнээр авдаг байсан нь тогтоогдсон. Дээрх үйлдэл нь "Инишлпойнт” ХХК-иас ирүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 134 тоот албан бичиг, холбогдох санхүүгийн баримтуудаар нотлогддог. Мөн дээрх төлбөрүүд тус музейн дансанд ороогүй болох нь музейн 2015 оны санхүүгийн тайлангаар нотлогдсон. Иймд Н.Жаргалсайхан нь 2015 оны 8 дугаар сараас эхлэн 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасан ноцтой зөрчлийг гаргасан буюу "Эрх бүхий удирдах албан тушаалтны албан ёсны зөвшөөрөлгүйгээр байгууллагын эдийн засаг, нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол учруулахаар гэрээ, хэлцэл байгуулсан нь шунахайн болон хувийн сэдэлттэй" байсан нь тогтоогдсон. Н.Жаргалсайхан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.2-т "Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ" гэснийг зөрчин удирдлагын шийдвэргүйгээр дур мэдэн бие даан хувийн компанитай аман гэрээ байгуулсан, 28.3-т "Төрийн өмчийн түрээсийн төлбөрийг улсын төсөвт оруулна. Уг төлбөр тухайн эд хөрөнгийг худалдан авах үнийн төлбөрт үл хамаарна" гэж заасныг зөрчиж түрээсийн төлбөрийг байгууллагын дансанд тушаалгүйгээр бэлнээр авч хувьдаа завшсан. Н Жаргалсайхан нь захирал Н.Жавзмаагаас "Инишлпойнт" ХХК-иас ирүүлсэн гомдлын талаар лавлахад маш их уурлан хараан зүхэж, хэл амаар доромжилж байсан. Иймд дээрх Н.Жаргалсайханы гаргасан зөрчлүүдийг Музейн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Н.Жаргалсайхан нь түрээсийн мөнгөнөөс гадна "Инишлпойнт" ХХК-иас сар бүр 300 000 төгрөг авч завшдаг байсан нь гэрч н.Батсолонго, н.Солонго нарын мэдүүлгээр, "Инишлпойнт" ХХК-ийн албан бичгүүд, Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.Жаргалсайханы нийгмийн даатгалын дэвтэрт түүнд олгосон цалинг бичиж бүртгэн баталгаажуулсан байгаа.” гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01104 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Жаргалсайханыг урьд эрхэлж байсан Үлэг гүрвэлийн төв музейн үйлчилгээ, харуул хамгаалалтын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 4 445 014 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Н.Жаргалсайханы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86 070 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 329 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Жавзмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунням нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулахын тулд биш илрүүлэхийн тулд нотлох үүрэгтэй. Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... шийдвэрийн хянавал: хэсэгтээ .... Шүүхийн дүгнэлт "зөв" болжээ гээд анхан шатны үндэслэх нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр бүлэг 115 дугаар зүйлийн 115.2 -ыг зөрчсөн” - хэсэгт "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын "Зарим" хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гээд "тогтоох" хэсэгт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1 дэх заалтыг хэрэглэснээр нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг ханган, нэхэмжлэлийн шаардлагын ямар хэсгийг хангахгүй талаар дурдаагүй бөгөөд "үндэслэх" болон "тогтоох" хэсэгт зөрүүтэй байдлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж хариуцагч тал давж заалдах шүүхэд гомдол гаргасан байтал давж заалдах шатны шүүх нэг талыг барьж хариуцагчийн төлөөлөгчийн шүүх нотлох баримт буюу гэрчийн мэдүүлгийг буруу тайлбарлаж дүгнэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалтын давж заалдах шатны шүүх хэт өрөөсгөл хэрэглэж гомдлыг бүхэлд нь хянаж үзээгүй учир анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн тогтоох хэсгийн 2-т зааснаар хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай гэсний дагуу давж заалдах шатанд болон анхан шатны шүүхэд төлсөн 160.400 төгрөгийг эргүүлэн олгуулах арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлаас халсан нь хуульд нийцсэн гэж маргажээ.
Хариуцагч Үлэг гүрвэлийн төв музей нь нэхэмжлэгч Н.Жаргалсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, Үлэг гүрвэлийн төв музейн үйлчилгээ, харуул хамгаалалтын зохион байгуулагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажлаас чөлөөлөх тухай Б/39 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8.3, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасныг тус тус үндэслэсэн байна.
Нэхэмжлэгч Н.Жаргалсайханыг “2015 оны 8 дугаар сараас эхлэн 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд "Инишлпойнт" ХХК-иас байгууллагын удирдлагын шийдвэргүй, түрээсийн төлбөрийг байгууллагын дансанд тушаалгүйгээр сар бүр 300 000 төгрөг бэлнээр авч хувьдаа завшсан, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасан ноцтой зөрчлийг гаргасан" гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ шүүхэд баримтаар нотлох ёстой бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчлийн талаар гэрчүүд маргааны бодит байдлыг бүрэн дүүрэн, хөдөлбөргүй мэдүүлээгүй байна. Тухайлбал: Гэрч "Инишлпойнт" ХХК-д нягтлан бодогч ажилтай С.Батсолонгын “миний хувьд Н.Жаргалсайханд 10, 12 дугаар сард нийт 350 000 төгрөг өгсөн, С.Солонго захирлыг аваачиж өг гэсний дагуу уг мөнгийг өгч байсан" гэх мэдүүлэг, гэрч "Инишлпойнт" ХХК-ийн Чингис Лоунж рестораны захирал С.Солонгын “түрээсийн мөнгийг 1 000 000 төгрөг болгосон гээд баярласандаа 300 000 төгрөг өгдөг байсан, Н.Жаргалсайханд 2015 оны 8 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 300 000 төгрөгийг сар бүр өгч байсан, хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд би өөрөө 100 000 төгрөг өгсөн ... мөнгө өгөхөөр цэвэр бохир усны крант нээдэг байсан,” ...нэхэмжлэгч нь дээрх мэдүүлэгийг үгүйсгэж, "Инишлпойнт” ХХК ашиглалтын зардлаа төлдөггүй учраас төвөөс дулаан, цахилгаан хаадаг байсан, цахилгаан, дулаан нээлгэхийн тулд мөнгө авч холбогдох газарт тушаадаг байсан" гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн энэ тайлбарыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй, гэрчүүдийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тул эргэлзээгүй үнэн зөв баримт гэж дүгнэх боломжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсний дундажаар тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 445 014 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “..шаардлагын зарим" хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж бичсэн нь алдаатай болсон байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу боловч үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх тул шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд ийм төрлийн алдаа гаргахгүй байхыг хяналтын шатны шүүхээс тэмдэглэж байна.
Харин хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх төсвийн байгууллага мөн эсэх нь тодорхойгүй байхад хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг буруу гэж үзэх тул хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 329 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейгээс 86.070 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Н.Жавзмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунням нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейгээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 86.070 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН