Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 272

 

                                              2018        09            20                                                    2018/ШЦТ/272

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******д холбогдох эрүүгийн 1820300 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 200 оны  дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, бие эрүүл, ******* овогт *******.

 Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “” гэх газар нутаглах хохирогч *******ын 7 тооны адууг хулгайлж бусдад 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэлэх зүйл байхгүй. Хууль ёсны арга хэмжээг нь авах ёстой гэж бодож байна. Цаашид хараа хяналттай байж дахин хэрэг хийхгүй байх талаар зөвлөгөө өгч байгаа” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр адуугаа алдчихаад ойр хавиар зөндөө хайсан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгаар хүртэл зөндөө хайсан боловч ямар ч сураг гарахгүй байсан. Тухайн үед манайхаар Сүхбаатар сумын хүмүүс малын эрэлд явж байна гээд зөндөө л орж гардаг байсан. Тэр үед Сүхбаатар сумын харьяат нэрийг нь сайн мэдэхгүй гэх залуу манайд ирэхээр нь би алдсан адуугаа захиж байсан юм. Тэгтэл дараа нь 3 сар орчмын дараа нөгөө гэж дууддаг залуу миний гар утас руу залгаад ахаа танай адуутай адилхан даагатай гүү Сүхбаатар сумын Буян овоо гэх газар ******* гэх айлд байна зүс тамга нь яг таарч байна  гэхээр  нь би тэр өдөр нь очиж үзэхэд миний адуу мөн байсан. ... Би гэх залууд миний алдсан адуу мөн байна гэхэд тар залуу энгийг гэх залуугаас худалдаж авсан юм, та тэр залуутай уулз гэхээр нь би шууд Булган сумын хэсгийг төлөөлөгчид хандсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгуулахад сүүлдээ Г гэх хүү авсан байсан. ... Г гэх хүү 3 үрээ,  1 унагатай гүү манайд авчирч өгч намайг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... гэх хүний хэдэн адуу манай мал дээр байдаг. Тэр ах 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр улсын дугаартай машин дээр нэг даага, халтар хээр зүсмийн унагатай гүү ачиж ирээд манай адуун дунд тавьсан. Өөр адуу авч ирээгүй. Харин сүүлд нь гэх хүн ирээд миний алдсан адуу танай адуунд байна гэхээр нь та гэх хүнтэй уулз гэж хэлээд явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэх залуу Сүхбаатар сумын 5 дугаар баг худаг гэх газарт надад өгсөн. Тэр өдөр над руу яриад мөнгөний хэрэг байна, нэг гүү зармаар байна “та авах уу” гэж надад хэлсэн. Улмаар би гайгүй юм бол авъя хүний юм битгий өгчихөөрөө гэж ярьж тохироод зуухан тамгатай халтар гүү, халтар даага, халтар унагатай нь 730,000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн үед энэ адуу миний учир ямар нэгэн асуудал байхгүй надад их итгэлтэй хэлсэн учраас би худалдан авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би тэр адууг овогтой Г гэх залуугаас 2018 оны 05 дугаар сарын 10-ны хавьцаа худалдан авсан. Тэр залуу надаас чансаа маркийн цагаан өнгийн улсын дугааргүй мотоцикл авсан байсан юм, тэрнийхээ өрөнд өгсөн. Тухайн адууг Г хөтлөөд авчирсан. Улмаар тухайн адуунуудыг 700,000 төгрөгөөр бодож надад өгсөн. Би тухайн үед Г-гаас найдвартай юм байгаа биз дээ ямар нэгэн асуудал байхгүй биз дээ гэж асуухад найдвартай хүнээс мөнгөөр нь авсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

-Өсвөр насны шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “” гэх газраас хохирогч *******ын 7 тооны адууг хулгайлж бусдад 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, түүнийг давхар нотолсон хохирогч *******, гэрч *******, *******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь өсвөр насны шүүгдэгчид 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй байна гэсэн саналыг шүүхээс өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан эдлэх ялыг хоёр дахин багасгабал зохино.

Өсвөр насны шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “” маркийн цагаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг хураан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болохоор шийдвэрлэсэн тул түүний эзэмшлээс “” маркийн цагаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч *******-гийн 9 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-г 2 /хоёр/ жилийн хорих жилийн ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 дахин багасгаж нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг өсвөр насны шүүгдэгчид мэдэгдэж. үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300,000 төгрөгийн үнэ бүхий “” маркийн улсын дугааргүй цагаан өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай. 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгчийн 219 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж, өсвөр насны шүүгдэгчийн эзэмшлээс “” маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЭНХБААТАР