Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 309/ШШ2026/00746

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум, .. дүгээр баг, ... дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 2 дугаар багт оршин суух ******* овогт *******ын ,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 2 дугаар багт оршин суух овогт гийн нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 6,697,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  Д.******* нь хариуцагч М., Д. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,697,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* овогтой нь " " ХХК-ийн Дорнод аймаг дахь ******* салбарт ажилладаг байсан ба “...таван нялх хүүхэдтэй, унах унаагүй, машины урьдчилгаа байхгүй, хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөхөд хүндрэлтэй байна. Машин авах ямар ч урьдчилгаа мөнгөгүй байгаа тул надад урьдчилгаагүйгээр Монголд яваагүй номер дугаар аваагүй машинтай болоход минь туслаач” гэж нөхөр Д.Жамухын хамт ирж байгууллагаасаа тусламж гуйсан. Ингээд түүний хүсэлтийн дагуу " " ХХК-ийн захирал Д.******* 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* овогтой , овогтой нарт 22,800,000 төгрөгийн зээлийг Д.*******ын // тоот данснаас, М.ийн //тоот дансанд шилжүүлсэн. Гэвч зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 01 дүгээр сараас эхлэн төлөх ёстой байсан боловч 18 сар огт төлөлт хийгдээгүй. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсаны эцэст манайхаар авхуулсан prius-20 маркийн авто машиныг худалдан борлуулж 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* салбарын тоот дансанд 14,000,000 төгрөг хийсэн. 2022 оны 12 дугаар сараас 2025 оны 12 дугаар сар хүртэлх бүтэн 3 жилийн хугацаанд ямар ч хүү алданги, нэмэгдүүлсэн хүү огт тооцоогүй. Иймд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл болох 8,800,000 төгрөгийг М., Д. нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч М., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч М.ийг төлөөлж гаргасан хариу тайлбартаа: " " ХХК-ийн захирал Д.******* нь нэхэмжлэлдээ М. намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй юм. Би " " ХХК-ийн *******ын салбарт 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаанд байгууллагаас нийгмийн даатгал төлж байгаагүй, мөн ээлжийн амралт олгож байгаагүй. Таван нялх хүүхэдтэй ч гэсэн ажлаа тасралтгүй хийж амралтын өдөр болон баяр ёслолын өдрүүдээр ажиллаж, мөн олон сар илүү цагаар тасралтгүй ажиллаж байсан. Нэхэмжлэлд дурдсан шиг олон нялх хүүхдээ зөөх гэж биш, харин байгууллагын захирал гадуур айлаар орж зээлдэгч нарыг олоход өдөржин явган явахаар ажлын бүтээмж муу учир танилаасаа зарах машин олж өгье гэснээр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 22,800,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй авсан. Нэхэмжлэгч тус зээлээс нэг ч удаа төлж байгаагүй гэж худал мэдээлэл өгсөн байна. Учир нь машины төлөлт нийт 5,043,000 төгрөг төлсөн.

1. Далай ******* дансанд - 2,103,000 төгрөг,

2. Финанс дансанд 1,940,000 төгрөг,

3. 2024.05.02-ны өдөр захирал нь жолооч Б.Ганцогтын хамт унаж явсан машиныг булааж аваад 14,000,000 төгрөгөөр зарсан.

2024.05.02-ны өдрийн 22 цаг 36 минутад Бүрэнцэцэг Баясгалан тоот данснаас "Баясгалан машины үнэ" гэсэн утгатай тоот Бид дансанд орсон. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 15 цаг 02 минутад миний цалин, урамшууллыг өгсөн учир машины лизингээ хаая гэхэд захирал нөхрөө дуудчих лизингээ хаасан гэж гарын үсгээ зур гээд танилцуулахгүйгээр нэг бичиг дээр нөхөр бид хоёроор гарын үсэг зуруулснаар огт аваагүй мөнгөний гэрээ байсныг сая мэдэж ИХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэн шүүхэд тайлбар гаргаснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзан шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 309/ШШ2025/01505 тоот захирамжаар баталгаажуулсан. Машины зээл авснаас хойш захирал миний цалингаас албан хүчээр хадгаламж авч олон сараар цалинг барьцаалж хөдөлмөрлөх эрхэд минь халдаж байсан. Машины лизингийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Д.Жамухыг төлөөлж гаргасан хариу тайлбартаа: " " ХХК-ийн захирал Д.******* нь нэхэмжлэлдээ Д.Жамух намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй юм. Миний эхнэр М. " " ХХК-ийн *******ын салбарт 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Анх ажилд орж байхад нь дипломыг нь эх хувиар нь барьцаалж байсан нь надад их онцгүй санагдаж байсан ч эхнэр маань үргэлжлүүлэн ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаанд нь байгууллагаас нь нийгмийн даатгал нэг ч төлж байгаагүй, мөн ээлжийн амралт, жирэмсний амралт ч өгч байгаагүй. ...Машины лизингийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гаргасан хүсэлтдээ: ...Тус иргэний хэрэгт талуудын аль аль нь 2022 оны 12 дугаар сарын 05-нд 22,800,000 төгрөгийн автомашины зээл олгогдож, 2025 оны 05 дугаар сарын 02-нд 14,000,000 төгрөгийн төлбөр төлсөн, авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хариуцагч талаас Д.*******ын тоот дансанд 2,103,000 төгрөг шилжүүлсэн. " " ХХК-ийн тоот дансанд " лизин" утга бүхий 1,940,000 төгрөг төлснөө нотлох баримтаар ирүүлжээ. Дээрх тоот " " ХХК-ийн дансанд шилжүүлсэн 1,940,000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь М. " " ХХК-д ажиллаж байхдаа зээлийн шийдвэр гаргаж зээл олгодог албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд /ээж, эгч, дүү нарт/ дур мэдэн зээл олгосон нөхцөл байдал байгууллагын дотоод шалгалтаар тогтоогдмогц гэм буруутай байдлаа удаа дараа хүлээн зөвшөөрч хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 02-нд " " ХХК-д "...миний бие тус байгууллагад ажиллаад 5 жил болж байна. Энэ байгууллагад би машины зээл 24,000,000 төгрөг, өөрийн ээж , дүү , дүү , эгч нарын 4 зээлдэгч дээр 10,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлээ 2024 оны 04 дүгээр сарын 02-ны дотор талыг нь барагдуулна. Зээлээ бүрэн хааж, зээлийн тооцоо дууссан үед ажлаа хүлээлгэн өгнө. Үлдэгдэл зээлээ 2024 оны 08 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө. Цалингаа шууд зээлэнд суутгана" гэж өргөдөл гаргаж, нөхөр Жамухын хамт өргөдөлд гарын үсэг зурсан байдаг. Тэрээр ажлаас гарах үедээ дээрх зээлүүдийг төлж барагдуулаагүй тул

1. 2025 оны 12 сарын 03-ны өдрийн 309/ШШ2025/01512 тоот шүүгчийн захирамжаар "М. Төгөлдөр 2,634,000 төгрөгийг ХХК-д төлөх" шийдвэр,

2. 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 309/ШШ2025/01018 тоот шүүгчийн захирамжаар ХХК-ийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М., нар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрүүд гарч,

3. Ээж т нь холбогдох Иргэний хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд явагдаж буй билээ.

Энэ мэт М.ийн дур мэдэн төрөл садандаа олгосон олон удаагийн зээл, дотоод журам зөрчсөн үйлдэл шүүхийн шийдвэрээр албажиж, өөрийнх нь өргөдөлд дурдсан 10,000,000 төгрөгийн зээлээс 5,634,000 төгрөгт холбогдох шүүхийн шийдвэр гарч, бусад төлбөрт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байна. Тиймээс хариуцагчийн тайлбарт дурдаж буй " " ХХК-ийн дансанд төлсөн " лизин" гэсэн утга бүхий 1,940,000 төгрөгийн төлбөр нь ХХК-аас авсан бусад төрлийн зээлийн төлбөрөө төлсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Д.*******ад төлөх учиртай автомашины зээлийн төлбөрт огт хамааралгүй төлбөр юм. Д.*******аас автомашины зээл олгосон данс бөгөөд тус дансанд хариуцагч нар зээлийн төлбөрөө төлж байснаа тайлбар болон дансны хуулгаар нотолсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 8,800,000 төгрөгийг 6,697,000 төгрөг /22,800,000-14,000,000-2,103,000=6,697,000/ болгон багасгах хүсэлтэй байна... гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь компанид 5 жил ажилласан. Байгууллагын удирдлагад санал болгосноор 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр , нарт 22,800,000 төгрөгийн зээлийг ийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс хариуцагч 14,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн байдаг. Энэ талаар бол талууд маргадаггүй юм. Тиймээс зээл олгосонд талууд маргаагүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн 23, 24, 25, 26, 28 дугаарт байгаа төлөлтүүдийг буюу нийт 2,103,000 төгрөгийг ийн зүгээс *******ын тоот данс руу шилжүүлсэн үйл баримтыг харгалзаад анх зээлсэн төлбөрөөс дээрх мөнгөн дүнг хасаж, үлдэгдэл 6,697,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

4. Хариуцагч М., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн багасгасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...М. нь ******* сумын " Финанс" ХХК-д ажиллаж байх хугацаандаа өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаагүй болно. Зээлээ судалж, зээлийн эдийн засагчаар давхар шалгуулан хянуулдаг байсан бөгөөд захирал Д.*******ын эхнэр нь зээл олголтын гүйлгээг хийж, баталгаажуулдаг байсан. Анх ажилд орсноос эхлээд М. нь өөрийн ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгодог байсныг захирал Д.*******, нар нь мэддэг байсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрдөг байсан. "... лизин” гэсэн утга бүхий 1,940,000 төгрөгийн төлбөр нь Финанс ХХК-аас авсан бусад төрлийн зээлийн төлбөрөө төлсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Д.*******ад төлөх учиртай автомашины зээлийн төлбөрт огт хамааралгүй төлбөр юм” гэсэнтэй санал нийлэхгүй байна. М. нь " Финанс" ХХК-аас нэг удаа 2022 оны 12 сарын 05-ны өдөр 22,800,000 төгрөгийн автомашины зээл авч байсан. Харин захирал Д.******* нь ажилтан М.ийн тоот дансыг ашиглан харилцагчийн зээл олголтын мөнгийг "т зээл олгов” гэсэн утгатай шилжүүлдэг байсан. Үүнд:

1. 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 5 харилцагчийн 4,500,000 төгрөгийг "т зээл олгов" гэсэн утгатай шилжүүлсэн. /Далай *******- тоот данс/

2. 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг "М. 3 хоног түр зээл мөнгө олгов" гэсэн утгатай шилжүүлсэн. /Далай ******* - тоот данс/

Нэхэмжлэлийн шаардлага 6,697,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авсан автомашины зээлээ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тоот Финанс дансанд 1,940,000 төгрөгийг төлж хаасан гэжээ.

Хариуцагч М., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... машин авсан нь үнэн. Гэхдээ *******, Ганцэцэг нар нь уг машиныг танилдаа зараад 14,000,000 төгрөгийг нь буцаагаад дансандаа авсан байдаг юм. Хэрвээ иргэн өөрөө зарсан бол 20 сая төгрөгөөр зарагдах боломжтой байсан. Энэ хугацаанд ийг тухайн байгууллага илүү цагаар, шөнө оройн цагаар ажиллуулж байсан гэдгийг нь бодож энэ мөнгөн дүнгүүд нь хасагдах юм. Ямар нэгэн байдлаар ах, дүү нар нь зээл авсан зүйл байхгүй. Тэр хүмүүс нь зээл аваад төлсөн учраас энэ хэрэгт огт хамааралгүй юм. Хамгийн сүүлд , нарын ярьж байснаар 1,940,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд шөнийн цагаар ажилласаныг чинь үнэлээд лизинг чинь хааж дуусгая гэж хэлсэн. Тухайн үед маш их ачаалалтай байсан учраас захирал гарын үсэг зурчих гэхээр нь зурсан гэдэг. Тэгэхээр лизинг хаагдаж дууссан. ******* гэдэг хүний нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг , нар бүгдийг нь төлж дуусгасан... гэв.

5. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 0789 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл, 2026 оны 02 сарын 02-ны өдрийн 0153 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл, “ХААН банк” ХК дахь Д.*******ын эзэмшлийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, “Бид гялс”-ын эзэмшлийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, М.ийн “ ” ХХК-ийн захирал т 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 309/ШШ2025/01018, 2025 оны 12 сарын 03-ны өдрийн 309/ШШ2025/01512 дугаар шийдвэрүүдийн хуулбар, М., Д. нарын “ ” ХХК-ийн захирал т 2024 оны 03 сарын 02-ны өдөр гаргасан өргөдөл зэрэг бичгийн баримтыг,

хариуцагч талаас 2025 оны 12 сарын 30-ны өдрийн 1510 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл, 2026 оны 01 сарын 02-ны өдрийн 0002 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл, “ХААН банк” ХК дахь М.ийн эзэмшлийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, “Төрийн банк” ХК дахь Д.Жамухын эзэмшлийн 260300277299 тоот дансны хуулга, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 02-ны өдрийн 309/ШШ2025/01505 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд хариуцагч М., Д. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,697,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцсон болно.

Хариуцагч М., Д., тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үгүйсгэж буй үндэслэлээ “...М. нь " Финанс" ХХК-аас нэг удаа 2022 оны 12 сарын 05-ны өдөр 22,800,000 төгрөгийн автомашины зээл авч байсан. Харин захирал Д.******* нь ажилтан М.ийн тоот дансыг ашиглан харилцагчийн зээл олголтын мөнгийг "т зээл олгов” гэсэн утгатай шилжүүлдэг байсан. Үүнд:

1. 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 5 харилцагчийн 4,500,000 төгрөгийг "т зээл олгов" гэсэн утгатай шилжүүлсэн. /Далай *******- тоот данс/

2. 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг "М. 3 хоног түр зээл мөнгө олгов" гэсэн утгатай шилжүүлсэн. /Далай ******* - тоот данс/

Нэхэмжлэлийн шаардлага 6,697,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авсан автомашины зээлээ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тоот Финанс дансанд 1,940,000 төгрөгийг төлж хаасан...” гэж тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн ХААН банк дахь тоот данснаас хариуцагч М.ийн ХААН банк дахь тоот дансанд 22,800,000 төгрөгийг “М.т зээл олгов” гэсэн утгатай шилжүүлж М., Д. нарт автомашины зээл олгосон байх ба энэ талаар талууд маргаагүй болно.

2. Хариуцагч М., Д. нар уг зээлийн гэрээ байгуулагдснаас хойш зээлийн төлбөрт 2,103,000 төгрөг, зээлээр авсан автомашиныг худалдан борлуулсан үнэ 14,000,000 төгрөг нийт 16,103,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******ад төлсөн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч М., Д. нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч Д.******* нь шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний талууд нь 22,800,000 төгрөгийн зээлээр автомашин авч, улмаар уг зээлээс 2,103,000 төгрөг, зээлээр авсан автомашиныг худалдан борлуулсан үнэ 14,000,000 төгрөг, нийт 16,103,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******ад төлсөн үйл баримтад маргадаггүй.  

Харин нэхэмжлэгч Д.*******, хариуцагч М., Д. нарын маргааны зүйл нь дээрх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,697,000 төгрөгийг төлсөн эсэхэд байх бөгөөд нэхэмжлэгч Д.******* үлдэгдэл зээлийг төлөөгүй гэж, хариуцагч М., Д. нар Финансын дансанд 1,940,000 төгрөгийг төлж зээлийг хаасан гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан …эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан хариуцагч М.ийн ХААН банк дахь тоот данснаас тоот данс руу “ лизин” гэсэн утгатай 2023.11.28-ны өдөр шилжүүлсэн 1,940,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас авсан зээлийн төлбөр гэж үзэх боломжгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч ийн “ лизин гэсэн утга бүхий 1,940,000 төгрөгийн төлбөр нь Финанс ХХК-аас авсан бусад төрлийн зээлийн төлбөрөө төлсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Д.*******ад төлөх учиртай автомашины зээлийн төлбөрт огт хамааралгүй төлбөр” гэх тайлбар үндэстэй байна.

Хариуцагч М., Д. нар нь нэхэмжлэгч Д.*******аас авсан 22,800,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул тэдний тайлбар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Хариуцагч М., Д. нар нь хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Иймд хариуцагч М., Д. нар нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 6,697,000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдохгүй байх тул дээрх үндэслэлүүдээр хариуцагч  М., Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 6,697,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М., Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 122,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М., Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 6,697,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М., Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 122,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гарснаас хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА