2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2026/04034

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 17 191/ШШ2026/04034

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж,*******-р байрны ******* тоотод түр оршин суух, ******* овогт *******-н Болормаа /РД-*******/-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, гудамж 31, , 12 давхарт байрлах, *******/-нд холбогдох,

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, алдангийн төлбөрт 1,60,040 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч В.Болормаа нь хариуцагч Марч констракшн ХХК-нд холбогдуулан ******* дүүрэг, 5-р хороо, апартмент-1 хотхоны ,, 5 давхар, тоотод байрлах, , м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах, алдангийн төлбөрт 1,60,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

2. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ ...2019 оны -р сард Марч констракшн ХХК-тай гэрээ байгуулж, орон сууц захиалж, ,292,000 төгрөгийг бэлэн төлсөн. Тухайн үед Болормаа нь гадаадад эмчилгээ хийлгэж байсан тул төрсөн дүүгийнх нь нэр дээр гэрээ хийсэн бөгөөд дараа нь 2023 оны 7-р сарын 4-нд гэрээг шинэчлэн В.Болормаагийн нэр дээр шилжүүлж байгуулсан. Орон сууцыг 2023 оны 4-р улиралд орон хүлээгэн өгөхөөр тохирсон боловч одоог хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байгаа. Гэрээний төлбөр ,292,000 төгрөгийг 2019 оны -р сард төлсөн. Гэрээний 2.2-т зааснаар 2023 оны 12-р сарын 31-ний өдрөөс эхлэн 740 хоногоор тооцсон алдангийн төлбөрт 1,60,040 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч Марч констракшн ХХК нь иргэн тоотын орон сууцны захиалгын гэрээ байгуулсан байгаад 2023 оны 7-р сарын 4-ний өдөр тухайн орон сууцны захилгын гэрээг В.Болормаатай байгуулсан. Иргэн байгуулсан гэрээний дагуу бол тухайн орон сууц нь 2022 онд ашиглалтад оруулахаар байсан, гэвч ковид цар тахал гарснаар хөл хорио тогтоосон зэрэг нөхцөл байдлын улмаас барилгын ажилд ноцтой саад учирч, барилгын материлын зардал өссөн.

Тиймээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д зааснаар гэрээг шинэ нөхцөлд нийцүүлэн өөрчлөх саналыг компаний зүгээс гаргаж захиалагчид мэдэгдэж харилцан тохиролцох санал гаргасан. Түүнчлэн дуусаагүй барилгын өнөөгийн бодит өртөг нь 6,65,496,56 төгрөг болохыг, захиалагч нараас төвлөрүүлсэн өртөг нь 4,197,906,000 төгрөг болохыг хөрөнгийн үнэлгээний компани тогтоосон тул манай компани гэрээний үнэнд өөрчлөлт оруулсан саналыг гаргасан.

Маргаан бүхий орон сууц нь ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй, бие даасан обьект болж бүртгэгдээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Алдангийн шаардлагын тухайд гэрээний 7.3-т зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл хүнд нөхцөл байдал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд зааасан үүргээ биелүүлээгүй бол үүргээс чөлөөлөгдөхөөр заасан тул алдангийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа.

В.Болормаа-н төлбөр төлсөн байдалд маргахгүй, гагцхүү өнөөгийн бодит өртөг үнэ нэмэгдсэн учраас гэрээнийн үнэд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байгаа боловч хүлээж авахгүй шүүхэд хандсан байгаа. апартмент-1 хотхоны А, В, С блок барилгууд нь 2019 онд ашиглалтад орсон, одоогоор Д блокийн барилга ашиглалтад ороогүй байгаа гэв.

 

4. Нотлох баримтын тухайд

 

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн П1-Д-02/26-2 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ /хх-5/, Стандарт нөхцөл, захиалсан орон сууцны мэдээлэл /хх-69/, 2023-7-4-ний өдрийн тооцооны үлдэгдэлийн баталгаа /хх-10/, 2019 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн *******,455,000 төгрөгийг Марч констракшн ХХК-д шилжүүлсэн орлогын мэдүүлэг баримт /хх-13/, Марч констракшн ХХК-ний2015-12-1-ны өдрийн огноотой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл /хх-14/, төлөөлөгчөөр -г томилсон 2026-03-13-ны өдрийн итгэмжлэл /хх-133/, өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт /хх-134/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

4б. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-25/ төлөөлөгчөөр томилсон 206-01-26-ны өдрийн 002/2 дугаартай итгэмжлэл /хх-26-27/, төлөөлөгчөөр томилсон 2026-03-12-ны өдрийн 002/372 дугаартай итгэмжлэл /хх-51-52/, хариу тайлбар /хх-53-54/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-55-127/, захиалагч танаа гэсэн 2026-01-20-ны өдрийн албан бичиг /хх-12, 13/, төлөөлөгч Б.Мөнх-Одыг томилсон 2026-03-16-ны өдрийн 002/045 дугаартай итгэмжлэл /хх-136-137/, хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-139-141/, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 2023-9-7-ны өдрийн гэрчилгээ /хх-142/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.

 

4в. Хавтаст хэргийн 6-9, 11-12, 16-17-р хуудсанд авагдсан баримтууд бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч В.Болормаа нь хариуцагч Марч констракшн ХХК-нд холбогдуулан, ******* дүүрэг, 5-р хороо, апартмент-1 хотхоны ,, 5 давхар, тоотод байрлах, , м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах, алдангийн төлбөрт 1,60,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагчтай 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээний төлбөрт ,292,000 төгрөгийг 2019-7-1-нд төлсөн боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Нэхэмжлэгч В.Болормаа болон Марч констракшн ХХК нарын хооронд 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдөр П1-Д-02/26-2 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, нэг талаас гүйцэтгэгч Марч констракшн ХХК нь ******* дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт апармент-1 хотхоноос Д блок,, 5-р давхар, тоотод , м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч нь гэрээгээр тохирсон хөлс ,292,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

4б. Төрийн банкны 2019 оны 07 дугаар сарын 1-ны өдрийн орлогын мэдүүлэг баримтаар Баттөгс, Батбуян нар П1-D-01/6-31, П1-D-01/6-32 гэх гүйлгээний утгаар *******,455,000 төгрөгийг Марч констракшн ХХК-ний дансанд шилжүүлсэн /хх-13/,

2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн тооцооны үлдэгдэлийн баталгаа баримтаар В.Болормаа нь П1-Д-01/26-2 гэрээний дугаартай апартмент-1 хотхоны Д блокны 5-р давхар тоот , мкв бүхий 2 өрөө байрыг нийт ,292,000 төгрөгөөр худалдан авсан болно. П1-Д-01/6-31 гэрээгээс эрх шилжүүлж авсан болно гэжээ /хх-10/.

 

4в. Монголын Үндэсний худалдаа, Аж үйлдвэрийн танхим 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Марч констракшн ХХК-нд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон /хх-142/, Марч констракшн ХХК нь 2025 оны 12-р сарын 1-ны өдрийн 005/2 дугаартай, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгээр захиалагчид гэрээний үнэнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна /хх-14, 13/.

 

4г. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай ******* дүүрэг, 41-р хорооны нутагт байрлах 2021 онд Марч констракшн ХХК-н барьж гүйцэтгэсэн -1 хотхоны , 70 айлын, нийт 529 м.кв орон сууцны барилгын дутуу хийгдсэн ажлыг тодорхойлж 2026 онд хийж гүйцэтгэх ажлыг зах зээлийн үнэлгээгээр тооцож 2026-01-10-ны байдлаар 6,65,496,56 төгрөг болохыг тодорхойлсон /хх-55-2/.

 

4д. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай ******* дүүрэг, 41-р хорооны нутагт байрлах -1 хотхоны дутуу гүйцэтгэлтэй ийн зах зээлийн үнэ цэнэ ,449,299,946 төгрөг болохыг тодорхойлсон /хх-3-123/.

4е. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаартай Марч констракшн ХХК-д хаягласан хөрөнгө үнэлсэн тухай тайланд ******* дүүрэг, 41-р хорооны нутаг дэвсгэрт барьсан -1 хотхоны ийн барилгын хийж гүйцэтгэсэн ажлын зардлыг тухайн оны үнээр ,449,299,946 төгрөг, дуусгах төсөвт өртөг 6,65,496,56 төгрөг, барилгын нийт төсөвт өртөг 15,134,796,532 төгрөг болохыг тодорхойлсон /хх-124-127, 139/.

 

5. Зохигчийн тайлбар болон нэхэмжлэлийн агуулга зэргээс үзэхэд талууд уг гэрээг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох орон сууц бодитоор бий болоогүй, хариуцагч тухайн орон сууцыг барьж гүйцэтгэхээр хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зориг нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх ба зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Иймд, хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар талуудын хооронд үүргийн хэлцэл үүссэн байна.

 

6. Зохигчид орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, гэрээний төлбөрт захиалагч буюу нэхэмжлэгч ,292,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагч тал ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нийтийг хамарсан давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний зүйл болох орон сууц ашиглалтад ороогүй, орон сууц барих өртөг нэмэгдсэн, захиалагчид гэрээний үнэнд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн боловч хариу өгөөгүй гэж маргаж байна.

 

7. Харин нэхэмжлэгчээс ******* дүүрэг, 5-р хороо, апартмент-1 хотхоны ,, 5 давхар, тоотод байрлах, , м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага буюу өмчийн хэлцлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул талуудын хооронд өмчийн хэлцэл үүссэн эсэхэд шүүх дүгнэлт хийх нь зүйтэй байна.

 

. Хариуцагчаас тус хаягт баригдаж байгаа Д блокийн барилга баригдаж дуусаагүй, тухайн барилгыг улсын комисс хүлээж аваагүй, цаашид барьж гүйцэтгэж дуусгавар болгоход 6,65,496,56 төгрөг шаардлагатай талаар хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан барилгын ажил эхлээгүй байгаа. Ковид цар тахал нийтийг хамарсан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас болж бараа материалын үнийн өсөлттэй холбоотой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг захиалагчид илээснийг нэхэмжлэгч хүлээн авч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг зөвшөөрөөгүй шүүхэд хандсан байгаа тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар хариуцагч Марч констракшн ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа болохыг тайлбарлаж маргасан.

 

Иргэний хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй тул гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд ч мөн адил талууд тэгш эрхтэй оролцоно.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Марч констракшн ХХК нь 2025 оны 12-р сарын 1-ны өдрийн 005/2 дугаартай, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгээр захиалагчид гэрээний үнэнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, талууд харилцан тохиролцож гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулаагүй тохиолдолд дараагийн арга хэмжээ гэрээг цуцлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг анхааруулсан мэдэгдэл хүргүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан нь гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал зохигчоос үл хамаарах шалтгаанаар өөрчлөгдсөн, энэхүү өөрчлөгдсөн байдал нь талуудад сөрөг үр дагавар үүсгэхээр бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлж болно.

 

Гэтэл хариуцагч Марч констракшн ХХК нь захиалагч буюу нэхэмжлэгчид 2025 оны 12-р сарын 1-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах мэдэгдэл бүхий албан бичгийг танилцуулсан атлаа Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2026 оны 02 дугаар сарын 16, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тайлангийн талаар танилцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй байх тул хариуцагчийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэх татгалзсан тайлбар үндэслэлгүй.

 

9. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд өмчийн хэлцэл байгуулагдаагүй буюу өмчлөлд шилжүүлэх зүйл бий болоогүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцны зориулалттай барилга ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй болохыг зохигчид тайлбарлаж маргаагүй ба тухайн орон сууцны өмчлөх эрхийн талаарх лавлагаа гаргуулах хүсэлтийг талуудын хэн аль нь шүүхэд гаргаагүй.

 

Дээрх үйл баримтууд, зохигчийн тайлбараар талуудын хооронд өмчийн хэлцэл байгуулагдаагүй буюу өмчлөлд шилжүүлэх зүйл бий болоогүй, өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл бүрдээгүй байна.

 

10. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний зүйл болох орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлоогүй харин эд юмсын эрх зүйн хүрээнд өмчлөгчийн хувиар шаардлагын үндэслэлээ тодорхойлж байх тул нэхэмжлэгчийн ******* дүүрэг, 5-р хороо, апартмент-1 хотхоны ,, 5 давхар, тоотод байрлах, , м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

11. Алдангийн төлбөрт 1,60,040 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зохицуулсан.

 

Тодруулбал, алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас гүйцэтгэгч талд хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр буюу зохигчийн хувьд хариуцлагын шинжтэй нэмэлт үүрэг байдаг онцлогтой.

 

Гэтэл талуудын хооронд 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан П1-Д-02/26-2 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээний гол нөхцөлд талууд хариуцлагын талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцлагын үүрэг болох алданги шаардах эрхгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээнд хавсаргасан стандарт нөхцөл, захиалсан орон сууцны мэдээлэл гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй канондсон баримт байх бөгөөд шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

12. Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч В.Болормаа-н хариуцагч Марч констракшн ХХК-нд холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах, алдангийн төлбөрт 1,60,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

13. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өмчийн хэлцэл байгуулагдаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь үүргийн хэлцлийн хүрээнд шаардлага гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 572,6 төгрөг /2,4+70,200/-ийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 11 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Марч констракшн ХХК-нд холбогдуулан гаргасан ******* дүүрэг, 5-р хороо, апартмент-1 хотхоны ,, 5 давхар, тоотод байрлах, , м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах, алдангийн төлбөрт 1,60,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* овогт *******-н Болормаа /РД-*******/-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Болормаа-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 572,6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЯНЖИНДУЛАМ