2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2026/04035

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 17 191/ШШ2026/04035

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******* аймаг, ******* сум, *******, ******* гудамж 2 тоотод оршин суух, Боржигон ******* овогт *******-н *******-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, байрны тоотод оршин суух, овогт -н /РД-/,

хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, байрны тоотод оршин суух, Солгой овогт -н /РД-/ нарт холбогдох,

хариуцагч Н.аас зээлийн гэрээний үүрэгт 22,552,000 төгрөг, олох байсан орлогод 4,104,464 төгрөг,

хариуцагч Б.гээс зээлийн гэрээний үүрэгт 133,288,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 22,542,416 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий,

Түүний өмгөөлөгч /,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.,

Түүний өмгөөлөгч /

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий нь хариуцагч Н., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 176,552,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан /1-р хх-1-3/ бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Н.аас 22,552,000 төгрөг, хариуцагч Б.гээс 131,368,000 төгрөгийг тус тус гаргуулах гэж тодруулсан /1-р хх-83-85/ ба хариуцагч Б.гээс шаардсан мөнгөн дүнг нэмэгдүүлэн 133,288,000 төгрөгийг гаргуулах гэж шаардлагаа тодорхойлсон /1-р хх-126-127/ ба дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн олох ёстой байсан орлогод 26,646,880 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон /1-р хх-222/ энэхүү тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

2. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ ...мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулдаг, иргэн Түмэннасан утсаар холбогдож таниас , нар зээл авах хүсэлттэй байгаа гэж хэлснээр хариуцагч Н.ын дансанд 2025 оны 5-р сарын 26-ны өдөр 22,552,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа Түмэннасан дахин холбогдож энэ хүн дахин зээл авья гэж байна, гэхдээ утас ньхолбогдох боломжгүй байна, миний данс руу шилжүүлчих би шилжүүлье гэснээр 88 сая төгрөгийг Түмэннасан-н данс руу шилжүүлж т зээлдүүлсэн. Мөн нь мөнгө зээлье гэсэн гэж Түмэннасан утсаар хэлсэн тул түүний дансаар мөнгө зээлдүүлсэн байгаа. Эдгээр хүмүүс дансаар шилжүүлэн авсан зээлээ буцаан төлөөгүй тул шүүхэд хандсан. Хариуцагч Н.аас зээлийн гэрээний үүрэгт 22,552,000 төгрөг, олох байсан орлогод 4,104,464 төгрөгийг, хариуцагч Б.гээс зээлийн гэрээний үүрэгт 133,288,000 төгрөг, олох байсан орлогод 22,542,416 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нар Бат-Өлзий гэх хүнийг танихгүй, энэ хүнтэй байгуулсан гэрээ хэлцэл байхгүй, ямар ч харилцаа үүсгээгүй. Түмэннасан гэдэг хүн утсаар хэлснээр бидэнд зээл олгосон гэж тайлбарлаад байгаа боловч энэ хүн Түмэннасан гэх иргэнтэй нийлж маш олон хүнийг хохироосон байгаа. Түмэннасан гэх иргэн надаас мөнгө зээлж авсан, зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоороо Бат-Өлзий гэдэг хүнээс зээл авч миний данс руу шилжүүлсэн гэж ярьж байгаа. Түмэннасан надаас зээлсэн мөнгөө буцаан төлөхдөө өөр бусдын данснаас шилжүүлсэн байдлыг би мэдээгүй байсан.

Бат-Өлзий гэдэг хүний шилжүүлээд байгаа мөнгөн дүн нь Түмэннасан гэдэг хүн энэ данс руу шижүүлээч гэж хэлснээр шилжүүлсэн гэж тайлбарлаад байдаг. Гэтэл Түмэннасан нь хариуцагч Б.гэээс 1 тэрбум төгрөг зээлж аваад буцааж мөнгө шилжүүлсэн, цагдаагийн байгууллагад Б.гийн гомдлоор шалгагдаж байгаа Түмэннасанд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэгт гарсан аудитын дүгнэлтээр авлага байна, өглөг 192 сая төгрөг байна, 66,000,000 төгрөг, 22,000,000 төгрөг Бат-Өлзий дансаар дамжуулж орж ирсэн байгааг дүгнэсэн, мөн Б.д 66 сая, Н.т 22 сая төгрөг шилжүүлсэн талаар Түмэннасангаас асуухад гийн зээлийг төлөх зорилготой байсан гэж хариулсан байгаа. Түмэннасан-с авах зээлээ нэхэмжлэгч Бат-Өлзийн данснаасаа шилжүүлсэн мөнгөн дүнгээр авсан байдаг. нь Түмэннасанд холбогдуулан цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, зээлийн гэрээ байгуулагдсан зүйл байхгүй, гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

4. Нотлох баримтын тухайд

 

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-/, Д.Бат-Өлзий иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-5/, ******* аймгийн засаг даргын Д.Бат-Өлзийн зээлийн үйлчилгээ иргэний мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн тухай 2024-10-18-ны өдрийн гэрчилгээ /1-р хх-6/, аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаартай захирамж /1-р хх-10-12/, Д.Бат-Өлзий-с 2025-5-27-ны өдөр 88,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /1-р хх-77/, Д.Бат-Өлзий-с Н.т 2025-5-26-ны өдөр 22,552,000 төгрөг шилжүүлсэн баримт /1-р хх-78/, Д.Бат-Өлзий-с Б.д 2025-6-20-ны өдөр 66,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /1-р хх-79/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /1-р хх-83-85/, Б.Түмэннасан-н Хаан банкинд эзэмшдэг дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-87/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /1-р хх-126-127/, өмгөөлөгчөөр Г.Золжаргалыг оролцуулах тухай хүсэлт /1-р хх-175/, Д.Бат-Өлзийн Хаан банкинд эзэмшдэг дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-214-220/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /1-р хх-222/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-223-224/, Д.Бат-Өлзий-н Хаан банкинд эзэмшдэг дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-225-234/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

4б. Хариуцагч нарын хариу тайлбар /1-р хх-31-32, 33-35/, Н., Д.Бат-Эрдэнэ нарын Хаан банкинд хамтран эзэмшдэг 5035933699 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-36-40/, Б.гийн Хаан банкинд эзэмшдэг 5753815603 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-41-52/, Н.ын Хаан банкинд эзэмшдэг дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-53-56/, Н., Д.Бат-Эрдэнэ нарын Хаан банкинд хамтран эзэмшдэг дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-57/, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар /1-р хх-130/, өмгөөлөгч Г.Өлзийхишигтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-131/, хариуцагч Н. нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хариуцагч Б.г томилсон 2025-12-11-ний өдрийн итгэмжлэл /1-р хх-178-179/, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар /1-р хх-180/, ******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2026-01-6-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал /1-р хх-235-236/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.

 

4в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр ******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Б.гийн 2025-7-11-ний өдөр, 2025-7-27-ны өдөр, 2025-9-29-ний өдөр, 2025-11-4-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хх-111-113, 114-115, 116-117, 118-119/, Б.Түмэннасангийн 2025-9-12-ны өдөр, 2025-10-17-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-120-122, 123-124/,

******* аймгийн цагдаагийн газрын 40-04/5243 дугаартай ...Д.Бат-Өлзийгөөс бусдад мөнгө зээлүүлж залилуулсан гэх гомдол мэдээлэл ирүүлснийг хэрэг бүртгэлтийн 2522000324 дугаартай хэрэг нээж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж аймгийн цагдаагийн газарт харьяаллын дагуу шилжлүүлэхээр ******* аймгийн прокурорын газарт санал гаргасан тухай албан бичиг /1-р хх-151/,

******* аймгийн прокурорын газрын 2025-12-23-ны өдрийн 1/04 дугаартай ...Д.Бат-Өлзийгөөс иргэн холбогдуулан гаргасан хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг харьяаллын дагуу аймгийн прокурорын газарт шилжүүлсэн тухай албан бичиг /1-р хх-196/, Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг нээх тухай мөрдөгчийн 2025-7-28-ны өдрийн тогтоол /1-р хх-197/,

аймгийн прокурорын газраас Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг нээх тухай мөрдөгчийн 2025-7-28-ны өдрийн тогтоол /1-р хх-199/, Д.Бат-Өлзий-с 2025-7-10-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хх-200-206/, Э.Алтанцоож-н 2025-8-14-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-207-208/, С.Лхагвасүрэн-н 2025-8-18-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-209-210/, С.Пүрэвчулуун-н 2025-8-18-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-211-212/,

******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2026-01-28-ны өдрийн ...эрүүгийн дугаартай Б.гээс гэртээ байхдаа зүс таних хүнд 200,000,000 төгрөг зээлээд залилуулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж 2026-01-19-ний өдөр харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн тухай 30с 2-3/1138 дугаартай албан бичиг /2-р хх-12/,

******* аймгийн засаг даргын 2026-01-28-ны өдрийн 01/147 дугаартай ...Д.Бат-Өлзий нь аймгийн засаг даргын 2024-10-18-ны өдрийн А/721 дугаартай захирамжаар мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэх эрхийг олгож, тус өдөр 21240005 дугаартай бүртгэлийн гэрчилгээ олгосон байх бөгөөд дээрх үйлчилгээг эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй болгосон тухай албан бичиг /2-р хх-20-22/,

аймгийн прокурорын газрын 2026-02-10-н өдрийн 02/139 дугаартай ...эрүүгийн дугаартай хэргийн материалаас Б.Түмэннасанг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Б.Түмэннасангийн дансны гүйлгээнд хийгдсэн аудитын дүгнэлт зэрэг материалыг хүргүүлсэн тухай албан бичиг /2-р хх-26/, ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2026-01-13-ны өдрийн дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /2-р хх-27-29/, Б.Түмэннасан яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан тухай 2026-01-16-ны өдрийн тэмдэглэл /2-р хх-30-31/, Б.Түмэннасан-н 2026-01-16-н өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /2-р хх-32-34/, холбогдох 250606830 хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-35-42/, Б.Түмэннасангийн Хаан банкны тоот дансны орлого, зарлагын гүйлгээний жагсаалт хавсралт№1 /2-р хх-47-104/, хавсралт№2 /2-р хх-105-134/, хавсралт№3 /2-р хх-135-137/, хавсралт№4-10 /2-р хх-138-144/, Б.гийн 5753815603 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-145-160/, Н.ын дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-161-165/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

4г. Нэгдүгээр хавтаст хэргийн 7-9, 58-62, 63-67, 86, 132-134, 156-174-р хуудсанд авагдсан баримтууд бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий-н нэхэмжлэлээс 88,552,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 114,646,880 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий нь шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч нарын данс руу мөнгөн хөрөнгө шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй учраас олох ёстой байсан орлогыг хохиролд тооцон хариуцагч Н.аас зээлийн гэрээний үүрэгт 22,552,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 4,104,464 төгрөг, нийт 26,656,464 төгрөгийг, хариуцагч Б.гээс зээлийн гэрээний үүрэгт 133,288,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 22,542,416 төгрөг, нийт 155,830,416 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нараас нэхэмжэгч Д.Бат-Өлзийг огт танихгүй, зээл авах талаар утсаар болон биечлэн хүсэлт гаргаж байгаагүй, иргэн хүүтэй мөнгө зээлдүүлсэн, Б.Түмэннасан нь зээлсэн мөнгөө буцаан төлөхдөө иргэн Д.Бат-Өлзийн данснаар шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нэхэмжлэгч Д.Бат-Өлзий нь тоот данснаас хариуцагч Н.ын тоот данс руу 2025 оны 5-р сарын 26-ны өдөр 22,552,000 төгрөгийг шилжүүлж, гүйлгээний утга хэсэгт будааны тооцоо гэж /1-р хх-78/,

хариуцагч Б.гийн 5753815603 тоот данс руу 2025 оны 6-р сарын 20-ны өдөр 66,000,000 төгрөгийг шилжүүлж, гүйлгээний утга хэсэгт Bujinlhamd b гэж шилжүүлсэн /1-р хх-79/,

иргэн Б.Түмэннасангийн тоот данс руу 2025 оны 5-р сарын 27-ны өдөр 88,000,000 төгрөгийг шилжүүлж, гүйлгээний утга хэсэгт гэж шилжүүлсэн /1-р хх-77/ үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх мөнгөн шилжүүлгийг нэхэмжлэгч тал Б.Түмэннасан-н хэлснээр түүний өгсөн дансанд шилжүүлсэн гэж, хариуцагч нар иргэн зээлдүүлсэн мөнгөө буцаан авсан гэж маргаж байх тул шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан тул мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зохицуулсан байна.

 

Иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлийг хуульд зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж зохицуулсан тул иргэний эрх зүйн маргаанд нотлох үүргийн хуваариалалтаар зээлийн харилцаа үүсээгүй гэж маргаж байгаа тал бус зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн этгээд нь зээлдүүлэхээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байдлаа нотлох үүргийг хүлээнэ.

 

Гэвч, нэхэмжлэгч Д.Бат-Өлзий-с хариуцагч Н., Б. нарт шилжүүлсэн мөнгөн дүнгийн гүйлгээний утга, зохигч талуудын тайлбараар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

6. Мөнгө шилжүүлсэн баримтад тусгасан гүйлгээний утгаас үзэхэд уг мөнгийг зээлдүүлэх зорилгоор шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна нэг талын мөнгө шилжүүлсэн баримтаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

7. Хариуцагч нар нэхэмжлэгч Д.Бат-Өлзий-н данснаас шилжүүлсэн 22,552,000 төгрөг, 66,000,000 төгрөгийг дансаараа хүлээн авсанд маргаагүй бөгөөд тухайн мөнгөн хөрөнгийг иргэн зээлдүүлсэн мөнгөнд тооцон авсан болохыг тайлбарласан тул шүүх талуудын хооронд хэлцэл-н үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

 

8. Хариуцагч нар иргэн Б.Түмэннасан-д хүүтэй мөнгө зээлсэн, Б.Түмэннасан нь зээлсэн мөнгөө буцаан төлөхдөө Д.Бат-Өлзий-н данснаас шилжүүлсэн болохыг тайлбарлаж, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаснаар хариуцагч Б. нь иргэн залилуулсан талаарх гомдлыг ******* дүүргийн цагдаагийн газарт, нэхэмжлэгч Д.Бат-Өлзий нь иргэн залилуулсан талаарх гомдлыг ******* аймгийн цагдаагийн газарт тус бүр гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, холбогдох эрүүгийн хэргийг харьяаллын дагуу аймгийн прокурорын газарт шилжүүлсэн, тухайн эрүүгийн хэрэгт иргэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, хариуцагч Б.д өгөх Б.Түмэннасан-н өрийн тооцооны талаар аудитын дүгнэлт гарсан үйл баримт тогтоогдож байна.

 

9. Түүнчлэн хариуцагч Б. нь ******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2025-7-11-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт ...Түмэннасантай утсаа холбогдсон, зээл хаагаад эргүүлэн өгнө гэсэн санал тавьсан тул мөнгө зээлсэн тухайн өдрөө 2-3 цагийн дараа 32 сая төгрөгийг эргүүлэн өгсөн. Нийтдээ 224,000,000 төгрөг зээлсэн, энэ мөнгөнөөсөө 21 сая төгрөг төлж байгаад өгөхөө больсон гэж,

2025-7-27-ны өдөр өгсөн мэдүүлэгт ...Завхан аймагт явж байгаад аймагт очиж Түмэннасантай уулзах гэж нөхөртэй нь цуг хайгаад явахад Эрээн хотод байгааг нь мэдсэн. Түмэннасантай холбогдож мөнгөө аваха гэхэд чиний нэр дээр чи миний үхлийн шалтгаан гэж бичээд амиа хорлоно шүү, надад одоо мөнгө байхгүй гэж хэлсэн. 203,000,000 төгрөг орчим болсон түүнээс 3,000,000 төгрөгийг миний дан руу шилжүүлсэн одоо 200,000,000 төгрөг болсон байгаа гэж,

2025-9-29-ний өдөр өгсөн мэдүүлэгт ...би өөрийн хаан банкны данснаас нөхөр Н.ын хаан банкны данснаас Б.Түмэннасангийн дансанд нийт 1,559,300,000 төгрөгийг шилжүүлсэн, надад буцааж 1,345,462,000 төгрөгийг шилжүүлэхдээ Б.Түмэннасан өөрийн тоот данс, нөхөр Мөнх-Отгоны 5400896550 тоот данс, Б.Долижав гэх тоот данснаас шилжүүлсэн, одоо Б.Түмэннасан надад 210,838,000 төгрөгийн өртэй байгаа өрөө буцааж өгөхгүй байгаа болохоор цагдаад хандсан гэж,

2025-11-4-ний өдөр өгсөн мэдүүлэгт ...1,564,700,000 төгрөгийг шилжүүлсэн, миний болон нөхөр Н.ын данс руу нийт 1,458,700,000 төгрөгийг Б.Түмэннасангийн , Т.Мөнх-Отгоны 5400896550, Д.Бат-Өлзийгийн данснаас буцааж өгсөн одоо Б.Түмэннасан надад 106,000,000 төгрөгийг буцааж өгөх дутуу гэж мэдүүлсэн байна /1-р хх-112-119/.

 

10. Харин иргэн Б.Түмэннасан нь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт 2025-9-12-ны өдөр өгсөн мэдүүлэгт ...гээс анх 2025-5-20-нд 30 сая төгрөг аваад 4 хувийн хүү нэмээд 31,200,000 төгрөг болгож өгсөн. Тэрнээс хойш мөнгө өгч авалцаж явсаар байгаад буцааж өдөр болгон рүү дансанд нь бүх мөнгийг нь хийдэг байсан. Залилсан үйлдэл бол байхгүй, одоо д өгөх мөнгө байхгүй, бид хоёрын дансыг аудитаар шалгуулаад үнэн зөвөөр гараад ирвэл би бараг авлагатай байж магадгүй юм гэж бодож байна, бид хоёрын хооронд дансаар 1 тэрбум 400 орчим сая төгрөг орж гарч эргэлзсэн байна лээ, гийн яриад байгаа 204 сая 015 мянган төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, гийн мөнгийг өгөхийн тулд ******* аймагт байдаг нэг эгчээс 80 сая төгрөг авчихсан чинь намайг цагдаад шалгуулах болсон уг асуудлуудыг бөөнд нь шалгаад адуидтын дүгнэлт л гаргуулж аваад шийдүүлмээр байна гэж,

2025-10-17-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ...2025-5-20-ны өдрөөс 2025-6-30-ны өдөр хүртэл гээс 2-4 хувь хүүтэй нийт 1 тэрбум 300 орчим сая төгрөг зээлийн гэрээгүй өгч авдаг байсан, зээлийн гэрээгүй учир д мөнгө өгөх биш зээлсэн мөнгөний хүү гэж зөндөө мөнгө төлсөн учир харин би гээс авалтай болж таарч байгаа гэж мэдүүлсэн байна /1-р хх-120-124/.

 

11. Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий нь ******* аймгийн цагдаагийн газарт 2025-7-10-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ...Түмэннасан 2024-4-24-ний өдөр лангуун дээр ирээд манай нөхөр Солонгос улс явах гэсэн чинь байршуулах мөнгө хэрэгтэй болчихоод байна, таниас хэдэн төгрөг зээлэх хэрэгтэй байна гэснээр 4,000,000 төгрөгийг Түмэннасангийн нөхөр Мөнх-Отгоны дансанд шилжүүлсэн, Түмэннасан нь аймгаас надтай холбогдож олон хүнд мөнгө зээлдүүлж буцааж хүүтэй нь өгсөн байсан болохоор миний итгэлийг олсон байсан, ...2025-5-27-ны өдөр гэх хүнд зээлж байгаа гэхээр нь Б.Түмэннасангийн тоот данс руу 88,000,000 төгрөг шилжүүлсэн, ...нийт 174 удаагийн гүйлгээгээр 2,193,000,000 төгрөгийг өгсөн, авлагатай, Түмэннасантай гэрээ байгуулаагүй, итгэлцлийн үндсэн дээр л тухайн ажлыг хийсэн гэж мэдүүлсэн байна /1-р хх-200-206/.

 

12. Иргэн Б.Түмэннасан нь ******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2026-01-16-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт ...яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, би өөрийгөө гээс залилж аваагүй анхнаасаа зээлсэн мөнгийг буцааж өгдөг байсан, би зээлсэн мөнгөө өөрөө хувьдаа нэг ч удаа ашиглаагүй Б.Мөнхтуяа гэдэг хүнд өгсөн тэр хэргийг н цагдаагийн газар шалгаж байгаа, бүх хэргээ нэгтгүүлж шалгуулмаар байна, би г хохиролгүй болгохын тулд Бат-Өлзий гэдэг хүнээс зээлж мөнгийг нь шилжүүлсэн юм. Одоо Бат-Өлзий намайг н цагдаад бас шалгуулж байгаа... гэж мэдүүлсэн байна /2-р хх-32-34/.

 

13. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлохоор шүүхийн журмаар бүрдүүлсэн дээрх нотлох баримтуудаар холбогдох эрүүгийн хэрэгт гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг байх бөгөөд энэхүү эрүүгийн хэрэгт гарсан шинжээчийн дүгнэлтийн тооцооллыг үндэслэн Д.Бат-Өлзийгөөс шилжүүлсэн мөнгөн дүн нь иргэн Б.Түмэннасан биднээс авсан зээлийн төлбөрөө өөр бусдын данснаас шилжүүлсэн гэх үндэслэлийг зааж татгалзсан.

 

14. Тухайлбал, хэрэгт авагдсан холбогдох 250606830 хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлтэд ...Б.гийн 5753815603 тоот данснаас Б.Түмэннасангийн тоот данс руу 2025-01-01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 1,521,000,000 төгрөгийн орлого орж, Б.Түмэннасангийн данснаас Б.гийн дан руу 1,236,970,000 төгрөгийн зарлага гарч, зөрүү 284,030,000 төгрөг гэж,

...Н.ын данснаас Б.Түмэннасангийн данс руу 29,400,000 төгрөг шилжиж, Б.Түмэннасангийн данснаас Н.ын данс руу 89,162,000 төгрөг шилжүүлж, Түмэннасанд 59,862,000 төгрөгийн өглөгтэй гэж,

...Б.Түмэннасагийн тоот данснаас Н.ын тоот данс руу 2025-01-01-ний өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр нийт 3,052,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, нь Түмэннасанд 3,052,000 төгрөгийн өглөгтэй гэж /2-р хх-41/,

...ын 5035933699 тоот данснаас Түмэннасангийн тоот данс руу 2025-5-22-нд 6,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Түмэннасан нь 6,000,000 төгрөг өглөгтэй гэж,

...ын хамтран эзэмшдэг Д.Бат-Эрдэнийн тоот данснаас Түмэннасангийн данс руу 2025-5-23-нд 8,300,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж Түмэннасан нь ын дан хамтран эзэмшдэг Д.Бат-Эрдэнэд 8,300,000 төгрөгийн өглөгтэй гэж,

...Д.Бат-Өлзий-н тоот данснаас гийн 5753815603 тоот данс руу 2025-5-60-нд 22,552,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нь Бат-Өлзийд өглөгтэй гэж,

...Бат-Өлзийгөөс 2025-6-20-нд д 66,000,000 төгрөг шилжүүлснээр нь Бат-Өлзийд өглөгтэй гэж, бидний үзэж байгаагаар эцсийн дүнгээр Б.Түмэннасан нь Б.д 136,008,000 төгрөгийн өглөгтэй болохыг тогтоов гэжээ /2-р хх-35-42/.

 

15. Энэхүү аудитын дүгнэлт нь иргэн Б.-с иргэн мөнгө зээлдүүлж залилуулсан гэх гомдлын хүрээнд эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэгт гарсан дүгнэлт буюу иргэн Б.Түмэннасангийн үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэх нь шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг эцэслэн дүгнэж, шийдвэр гараагүй байхаас гадна тухайн эрүүгийн хэрэг шалгах явцад өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон ...Б.Түмэннасан нь Б.д 136,008,000 төгрөгийн өглөгтэй болохыг тогтоов... гэх шинжээчийн дүгнэлт зэргээр хариуцагч нар иргэн Б.Түмэннасан-с авах авлагыг нэхэмжлэгч Д.Бат-Өлзий-с шилжүүлэн авсан гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн данснаас хариуцагч нарын дансанд 22,552,000 төгрөг, 66,000,000 төгрөгөөр тус тус мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч талуудын хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэж заасан.

 

Хариуцагч нар нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгчээс хариуцагч Н.т 22,552,000 төгрөгийг, хариуцагч Б.д 66,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн байдал нотлогдож, тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй байх тул хариуцагч нарт мөнгийг үлдээх үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч нь иргэн otgonbaatart b гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн мөнгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй.

 

Хохиролд 26,646,880 төгрөг шаардсан шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч нарт зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлсэн бол ийм хэмжээний орлого олох ёстой байсан учраас хохирол учирсан гэж тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан нь гэрээ биелүүлээгүй нэг тал гэрээнээс татгалзсанаар шаардах эрхэд хамаарахаар байна.

 

Иймд талуудын хооронд хэлцэл-н үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж шүүх дүгнэсэн тул үүрэг зөрчсөнөөөс үүсэх хариуцлагыг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул хохиролд шаардсан 26,646,880 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.аас 22,552,000 төгрөгийг, хариуцагч Б.гээс 66,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Өлзийд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 114,646,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,332,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас 22,552,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 270,710 төгрөгийг, хариуцагч Б.гээс 66,000,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамжид 7,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Н.аас 22,552,000 төгрөгийг, хариуцагч Б.гээс 66,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Өлзийд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 114,646,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,332,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 270,710 төгрөг, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжид 7,950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Бат-Өлзийд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЯНЖИНДУЛАМ