2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/04124

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/04124

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, 2-р хороо, *******,*******-ний нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Капитрон банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ******* нь 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ******* тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 18,445,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 3,030,301 төгрөг, үндсэн хүүнд 1,717,865 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3639 төгрөг төлсөн.

Гэвч тэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 7 дугаар сараас хойш үүргээ зөрчиж, зээлийн хүү, үндсэн зээлээ төлөөгүй тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт 16,579,854 төгрөгийг гаргуулахаар *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11-р сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар хариуцагч *******г эрэн сурвалжлах зайлшгүй шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. *******г эрэн сурвалжлах шаардлагатай шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байх тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-28/.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-2-3/, төлөөлөгчөөр ******* томилсон 20-7-ны өдрийн ГЗ/2580 дугаартай итгэмжлэл /хх-4/, төлөөлөгчөөр ******* нарыг томилсон 2026-02-12-ны өдрийн 05/1173 дугаартай итгэмжлэл /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6-7/, 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн цахим цалингийн зээлийн гэрээ /хх-8-12/, Капитрон банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ /хх-13-14/, *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаартай захирамж /хх-15/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-19/ баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Капитрон банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд -н Булганхангай-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон байна /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн цахим цалингийн зээлийн гэрээ, Капитрон банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ баримтаас үзэхэд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар *******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, ******* дүүрэг, , Зүүн ард аюуш тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-19/.

 

5. Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,579,854 төгрөг гаргуулахаар дээрх лавлагаанд дурдсан хаягийн дагуу *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч ******* нь ******* дүүрэг, , Зүүн ард аюуш тоот бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг хорооны засаг дарга тодорхойлсон үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-15/.

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, овогт -н Булганхангай-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Капитрон банк ХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

9. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-28/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, овогт -н Булганхангай-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Капитрон банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг ******* дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Капитрон банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ